Дэлхий дахинд
Лавров: Орос улс өрнөдтэй харилцаагаа сэргээхээр бодож байна
Хэрэв Өрнөдийнхөн харилцаагаа сэргээхээр бодож байвал энэ нь хэрэгтэй юу үгүй юу гэдгийг Орос нухацтай бодож байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Примаковын нэрэмжит гимназын “Лидерт тавих 100 асуулт” төслийн хүрээнд ярихдаа мэдэгдсэн байна. “Энэ бол цэвэр өрнөдийн орнуудаас шалтгаална” гэж тэр хэлжээ.
Ганцхан Москва бие даасан, хараат бус бодлого баримталж, итгэл найдвар хүлээсэн улсуудтай бол харилцах болно гэж Лавров онцлон тэмдэглэсэн байна.
Оросын эсрэг байр суурь
ОХУ-ын зүгээс Украины эсрэг цэргийн тусгай ажиллагаа эхлүүлснээс хойш Өрнөдийн орнуудад оросын эсрэг байр суурь маш хурдан түгсэн гэж Лавров онцолжээ.
“Цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш Өрнөдийн орнуудад оросын эсрэг үзэл санаа ямар хурдтай тархаж бүр ахуйн хүрээнд ч түгсэнийг би онцолж байна” гэж Оросын Гадаад хэргийн сайд хэлсэн байна.
Тэр бас Өрнөдийн орнуудын оросын эсрэг ийм үзэл бүр өнгөрсөн үеийг дурдах боллоо гэж Лавров хэлээд “Одоо үнэнийг хэлэхэд эрүүл ухаан үгүй болж сургуулиудад Ф.М. Достоевский, Л.Н. Толстойн тухай заахаа болих, гудамж талбайн нэрийг өөрчлөхөд хүрч байна” гэж тэр тэмдэглэсэн байна.
Дипломатын хэлснээр бол Өрнөдийн орнуудын эрх баригчид оросын эсрэг үзлийг ахуйн хүрээнд дэлгэрүүлэхийг оролдож байна гээд “энэ бүхэн түгшүүр төрүүлж байна” гэжээ.
Оросыг “тулааны талбарт” шахаж ялах гэсэн өрнөдийн улстөрчид сургуульд муу сурсан юмуу, юун тухай ярьж байгаагаа мэдэхгүй байж болох юм гэж Лавров хэлсэн байна. “Өрнөдийнхөн өнөөдөр дэлхий дахинаа гарч байгаа бодит өөрчлөлтийг мэдэрч байна. Оросууд, хаана ч амьдарч байсан Оросын амин чухал ашиг сонирхолд байнга халдах боломжгүй гэдгийг тэд хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болно” гэж Оросын ГХЯ-ны тэргүүн хэлж байна.
Хамгийн боломжтой бүс нутаг
Евразийн тухай Оросын Гадаад хэргийн сайд энэ бол дэлхий дахины хамгийн боломжтой бүс нутаг гээд Орос улс үүнийг бусдын ямар ч оролцоогүйгээр зохион байгуулах ёстой гэдэгт итгэлтэй байгаагаа хэлжээ. “Еврази бол манай дэлхийн хамгийн боломжтой бүс нутаг. Бидний хувьд түүнийг гадны ямар ч оролцоогүйгээр, доллар, банкны SWIFT систем ашиглахгүйгээр өөрийнхөөрөө бүтээх болно” гэж байна. Үүнийг хийхэд нэг их төвөгтэй биш гэж Лавров онцолжээ.