Дэлхий дахинд
Yonhap: БНАСАУ Япон тэнгисийн зүг гурван пуужин харвалаа
Умард Солонгос тавдугаар сарын 25-ны лхагва гаргийн өглөөгүүр Япон тэнгисийн зүг гурван баллистик пуужин харвалаа гэж Өмнөд Солонгосын цэргийнхний эх сурвалжаас авснаа мэдээллийн Yonhap агентлаг мэдээллээ. Мэдээллийн агентлагийнхаар бол пуужинг Пеньяны ойролцоох Сунаны районоос харвасан байна.
Умардынхны харвасан гурван пуужингийн хоёр нь Япон тэнгис дэх японы эдийн засгийн бүсээс гадна унасан гэж японы Батлан хамгаалах яамны эх сурвалжаас авснаа NHK телевиз дамжууллаа. Харин гурав дахь пуужин хаана унасан талаар мэдээлсэнгүй. Японы Батлан хамгаалах яам энэ туршилтын талаар мэдээлэл цуглуулж байгаа юм байна.
Энэ туршилттай холбогдуулан Японы эргийн хамгаалалтын албанаас энэ районд яваа загас агнуурын хөлгүүдэд аюулгүй байдлын шаардлагатай арга хэмжээ авах, пуужингийн хэлтэрхий эд анги илэрсэн тохиолдолд ойртохгүй байхыг анхааруулжээ.
АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн албаны тэргүүн Нед Прайс өнгөрөгч мягмар гарагт сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ БНАСАУ ойрын үед баллистик пуужин юмуу, цөмийн зэвсэг туршиж магадгүй байна хэмээн Вашингтон үзэж байна хэмээсэн юм.
Энэ 2022 он гарсаар Пеньян тив алгасах баллистик пуужин болон усан доорхи завиас баллистик пуужин харвах зэргээр арав гаруй удаа туршилт хийгээд байгаа юм.