Дэлхий дахинд
НҮБ: Дэлхийн 70 гаруй улс төлбөрийн чадваргүй болохын ирмэг дээр байна
Украинд болж байгаа үйл явдал, хямрал нь дэлхийн бусад орнуудыг эдийн засгийн гүн хямралд татан оруулж байна гэж Давост болж байгаа эдийн засгийн форум дээр НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн захиргаан дарга Ахим Штайнер мэдэгдлээ хэмээн The Wall Street Journal хэвлэл мэдээллээ.
Түүнийхээр бол манай гаргийн өнцөг булан бүрт оршдог 70 гаруй орон өрийн босго өндөрссөн хийгээд инфляцийн улмаас төлбөрийн чадваргүй болж дефолт зарлахад хүрээд байгаа гэнэ. “Хөгжиж байгаа олон орнуудын нөөцөд нь ямар ч мөнгө үлдээгүй” гэж Штайнер онцолжээ.
Тэр бас өмнө нь хөгжиж байгаа орнуудад тусламж үзүүлж байсан орнууд одоо төсвийнхөө зохих хэсгийг Украинд зэвсэг болгон илгээж байгаа, нөгөө талаар украины дүрвэгсдэд туслахын тулд зохих сан үүсгэн зарж байгаа гэжээ. Үүсээд байгаа ийм хүнд нөхцөлөөс гарахын тулд Орос, Украинаас үр тариа гаргах хэрэгтэй гэж НҮБ-ын төлөөлөгч хэлж байна. Энэ нь дэлхийн зах зээл дээр дугтагдаад байгаа хүнсний хангамжийг нөхөж, үнэ бууруулахад нөлөөлнө гэжээ Орос нь өрнөдийн орнуудын хоригт ороод байгаа бол Украины экспортын гол боомтуудыг оросууд хаачхаад байгаа юм..
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Орос, Украин, Белоруссгүйгээр дэлхий дахины хүнсний хямралыг шийдэх боломжгүй гэж мэдэгдэж байсан юм.