Дэлхий дахинд
Хятад оросын Boeing, Airbus онгоцуудыг нэвтрүүлэхгүй
Оросын авиа компаниудын Boeing, Airbus онгоцуудыг БНХАУ агаарын орон зайдаа нэвтрүүлэхгүйгээр шийдвэрлэлээ гэж оросын РБК хэвлэлд бичсэн байна. Хэргийн учир нь агаарын тээврийн компаниуд нь импортын онгоцуудаа хилийн чанадад нисгэх бүртгэлээ цуцлуулсан ч албан ёсоор сэргээлгээгүй юм байна.
БНХАУ гадаадын агаарын тээврийн бүх компаниудад өөрсдийн онгоцуудаа нисгэх, газрын үйлчилгээ авах талаар мэдээллээ өгнө үү хэмээн энэ тавдугаар сард мэдээлэл илгээсэн юм байна. Оросын агаарын тээврийн компаниуд энэ мэдээллээ шинэчлэн илгээсэн ч Хятад дахиад импортын онгоцууд хилийн чанадад нисэх бүртгэлтэй эсэхийг баталгаажуулахыг хүсчээ. Харин Оросын агаарын тээврийн компаниуд ийм мэдээллээ өгөөгүй учраас Хятад тэдний онгоцуудыг хүлээн авахаас татгалзсан гэж хэвлэлийн эх сурвалж мэдээлжээ. Өөр нэг эх сурвалж бас оросын онгоцууд ийм сертификат аваагүй гэсэн байна.
Хятадын Чунцин хотын нисэх буудалд зорчигч тээврийн онгоц шатаж нийт 122 зорчигчоос 40 зорчигч нь бэртэж түлэгдсэн юм.