Дэлхий дахинд
Киевт зэвсэг нийлүүлж байна хэмээн ОХУ, Лондонг буруутгав
Украины цэргүүдэнэ даваа гарагт Донецкийн ардын бүгд найрамдах улс руу буудсаны дараа энгийн ард иргэдийн эсрэг ашиглах зэвсэг Киевт нийлүүлснийхээ төлөө Их Британи улс бүрэн хариуцлага хүлээх цаг болсон гэж ОХУ-аас Лондонд суугаа Элчин сайдын яам мэдэгдсэн байна.
Украин улс өнгөрсөн даваа гарагт Донецк руу 2015 оноос хойш анх удаагаа хамгийн ширүүн галлаж хотын Пролетари, Куйбышев, Петров, Киев зэрэг бүхий л районыг буудаж ирсэн. Үүнтэй холбоотойгоор Донецкийн ардын бүгд найрамдах улсын тэргүүн Денис Пушилин Оросоос “холбооны нэмэлт хүч” хүсэхээр албан ёсаар хандсан юм.
Донецк хотын дарга Алексей Кулезмин бас украины цэргүүд энэ найман жилийн хугацаанд анх удаагаа хотыг хамгийн ширүүн буудлаа гэжээ. Гал зогсоох дэглэмийг зохицуулах, хяналт тавих хамтын төв дэх Донецкийн ардын бүгд найрамдах улсын төлөөлөгчийн мэдээлснээр бол нэг хоногийн дотор хотын таван хүн амь үрэгдэж 39 хүн шархадсан гэнэ.
“Энгийн номхон ард иргэд рүү халдсан ийм дайралт нь Киевт зэвсэг нийлүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж байгаа Өрнөд болон Их Британитай холбоотой. Өөрийн экспортын хяналтын стандартаа хүндэтгэн Украинд зэвсэг нийлүүлж байгаагаа хянаж болгоомжтой байхыг Британийн засгийн газарт бид нэг бус удаа уриалж байсан. Харамсалтай нь энэ уриалгыг минь сонсохгүй байна. Сүүлийн үеийн үйл явдлууд нь Их Британи улс өөрийн алсын хараагүй бодлогынхоо төлөө бүрэн хариуцлага хүлээх цаг болсныг харуулж байна” гэж Лондон дахь ОХУ-ын Элчин сайдын яам албан ёсны сйатдаа мэдээлжээ.