Дэлхий дахинд
Шинжээчид БНАСАУ цөмийн хэд хэдэн туршилт хийхээр бэлтгэж байна гэв
Умард Солонгос Пунгери дэх цөмийн полигоны хонгилуудаа сэргээн засварлах ажил хийж байгаа нь БНАСАУ цөмийн хэд хэдэн туршилт хийхэд бэлтгэж байж магадгүй гэж шинжээчид үзэж байна. “Саяхан хиймэл дагуулаас авсан гэрэл зургууд дээр Умард Солонгос цөмийн полигон дох ажлаа идэвхжүүлж байгаа нь цөмийн шинэ туршилт хийхэд бэлтгэж байгааг гэрчилж байна” гэж мэдээлийн “Yonhap” агентлаг мэдээлжээ.
Хэвлэл Вашингтонд байрладаг шинжилгээний Beyond Parallel төв хиймэл дагуулын зурагнуудад анализ хийснийг эх сурвалж болгожээ. Энд “цөмийн полигондоо шинэ барилга барьж, заримыг нь засварласан нь цөмийн туршилт явуулахын тулд энэ байгууламжаа улам сэргээж байгааг гэрчилж байна” гэж дурджээ. Мягмар гарагт хүлээн авсан зураг ч дөрөвдүгээр хонгилын районд шинэ барилгын ажил ид явж байгаа нь гарчээ.
Гурван сарын өмнөөс гуравдугаар хонгилын ажил эхэлсэн нь “одоо дуусч, энэ байгууламж цөмийн долоо дахь туршилт явуулахад бэлэн болсон бололтой” гэжээ.
“Умард Солонгос цөмийн ээлжит туршилт хийх бэлтгэл ажлаа дуусгажээ, одоо “улс төрийн шийдвэр л үлдэж байна” гэж Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Пак Жин мягмар гарагт ярьсан. Умард Солонгос дахь АНУ-ын тусгай төлөөлөгч Сон Ким ч бас Умард Солонгос цөмийн туршилт хэзээ л бол хэзээ хийхээр бэлтгэл ажлаа дуусгалаа гэж үзэж байна.
Умард Солонгос полигон дахь ажлаа идэвхжүүлж байгаа нь цөмийн туршилт хийх бэлтгэл ажлын тэмдэг гэж Олон улсын цөмийн эрчим хүчний байгууллага МАГАТЭ-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Рафаэль Гросси зургадугаар сарын 6-нд мэдэгдсэн юм. Тэр бас Умард Солонгосын Йонбене дэх цөмийн байгууламжид ч ажил үргэлжилсээр байна гэжээ.
Пунгери нь БНАСАУ-ын цөмийн томоохон байгууламж. Өрнөдийн хэвлэлийн мэдээлж байгаагаар бол энэ полигоныг 2006 онд анх ашигласан юм байна. Эндээс 2009 оны тавдугаар сар, 2013 оны хоёрдугаар сар, 2016 оны нэг, есдүгээр сар, 2017 оны есдүгээр сард цөмийн туршилт хийсэн юм. Энэ байгууламж цөмийн дөрвөн хонгилтой байсныг 2018 онд нураасан юм. Улмаар дахин ашиглахгүй гэдгээ гадаадын сэтгүүлчдийг аваачин үзүүлж байсан. Харин нэг, хоёрдугаар хонгилыг сэргээх аргагүй гэнэ.