Спорт
Ө Батцэцэг: Шүүгч бид тамирчдаасаа маш гоё гоолийн дамжуулалт харахыг л хүсдэг
Дэлхийн номер нэг спорт гэгддэг хөлбөмбөгийн спортыг бүхий л насны хүмүүс шимтэн үзэх дуртай. Манай улсад ч энэ спорт боломжоороо хөгжиж байгаа. Энэ хүрээнд Монголын хөлбөмбөгийн холбооны Шүүгчийн хэлтсээс 2022 оны анхан шатны эмэгтэй шүүгч нарт зориулсан сургалтыг энэ сарын 23-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Энэ талаар тус холбооны шүүгч Ө.Батцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр 2021 онд Монголын хөлбөмбөгийн холбооны эмэгтэй шүүгчдээс анх удаа Олон улсын шүүгчийн зэрэгт хүрч Азийн Хөлбөмбөгийн Холбооны Элит туслах шүүгч болсон өндөр амжилтын эзэн юм. Улмаар Монгол эмэгтэй шүүгчдийн олон улсад гарах эхлэлийг тавьж анхны тивийн хэмжээний тоглолтоо шүүж байсан нэгэн.
. -Хөлбөмбөгийн спортыг шүүхэд ур чадвар, тууштай байдал, тэвчээр хатуужил гээд олон зүйл нөлөөлдөг байх л даа. Тиймээс хөлбөмбөгийн спортын шүүгч байхын сайхан бөгөөд давуу талууд нь юу юм бол?
– Миний хувьд хөлбөмбөгийн шүүгчээр долоо дахь жилдээ ажиллаж байна. Хөлбөмбөгийн тоглолтыг эмэгтэй хүн шүүхэд сайхан зүйл олон байдаг ч тэр хэмжээгээр хүнд хэцүү, эерэг сөрөг давуу тал ихтэй. Учир нь тоглолтыг шүүх гээд гарч байгаа тэр үеэс эхлээд эмэгтэй шүүгч шүүх гэж байгаа юм уу гэх зэрэг эсэргүүцэлтэй тулгардаг. Гэтэл эрэгтэй шүүгчийг нэг их анзаардаггүй. Энэ утгаараа эмэгтэй шүүгч талбай дээр гараад буруу шүүсэн тохиолдолд тухайн шүүгчид очих дарамт гурав дахин илүү. Бүр зарим нь чадах юм муу, барах юм уу гэх нь ч бий. Тийм учраас сайн эмэгтэй шүүгч байя гэвэл эрэгтэй шүүгчээс гурав дахин илүү хичээл зүтгэл, хөдөлмөр зарцуулна гэсэн үг. Үүнээс улбаатай энэ спортод эмэгтэй шүүгчийг хүлээн зөвшөөрүүлэх, ойлгуулах, таниулах, сурталчлах гэх мэт өргөн хүрээний хөгжлийн асуудал яригдах ёстой. Тэр ч бүү хэл Азид талбайд шүүдэг, туслах шүүгч шүүдэг, эрэгтэй тоглолтон дээр эмэгтэй шүүгч шүүдэг тохиолдол хүртэл бий. Тийм учраас эмэгтэй шүүгч байх нь өөрөө маш том давуу тал болж өгч байгаа юм.Түүн дотроо талбайн шүүгч, туслах шүүгч гэдгээрээ ялгаатай. Талбайн шүүгч талбайн ерөнхий тоглолтын шийдвэрийг гаргадаг. Харин туслах шүүгч талбайн шүүгчдээ туслах үүрэгтэй. Бид бүхэн маш гоё гоолийн дамжуулалтыг харахыг хүсдэг. Нөгөө талаар тухайн тоглолтон дээр тамирчид маань бэртэл гэмтэл багатай,тоглолтоо дүрмийн хүрээнд явуулах нь илүү сэтгэл зүйн өндөр мэдрэмж авчирдаг. Эндээс шүүгч болсны аз жаргалыг мэдэрдэг төдийгүй, эрхэм нандин зүйл оршдог гэж хэлж болно.
-Олон улсын шүүгч хүний хувьд хамгийн баяртай, сэтгэл догдолсон мөчүүд. Тэр дундаа тамирчин хүн гоол оруулах мэдрэмж бүр ч гайхалтай шүү дээ ?
– Анхны олон улсын шүүгч болж, олон улсын тэмцээн дээр ажиллах томилгоогоо авсан тэр үе миний шүүгч болсны хамгийн гоё агшин юм. Тугаа бариад шүүх гээд зогсч байхад сэтгэл зүйн хөөрлөөс эхлээд маш олон зүйл бодогддог юм билээ. Иймд талбай дээрээ гараад анхаарлаа хандуулаад тэмцээнээ шүүх гэж буй догдлол хамгийн гоё байдаг. Нөгөө талаар шүүгч өөрөө сэтгэл зүйн маш их гэмтэл авдаг. Тийм учраас эмэгтэй хүнээс тэсвэр тэвчээр маш их шаарддаг. Үүний зэрэгцээ маш гоё гоол оруулсан тамирчдаа дагаад хөөрсөн сэтгэлээ барих, удирдан чиглүүлэх нь хөл бөмбөгийн спортын бас нэгэн давуу тал юм.
-Тоглолтын өмнө сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?
– Тоглолтондоо томилгоо авсан цагаас эхлэн бэлдэнэ. Бэлтгэл сургуулилтаа тогтмол хийж сэтгэл зүйгээ бэлтгэдэг.
-Манайд олон улсын чанартай тэмцээнүүд зохион байгуулагдаж байгаа. Хамгийн сүүлд шүүсэн тэмцээнийнхээ сонин сайхнаас хуваалцаач?
-Монголын хөлбөмбөгийн холбоонд 12 эмэгтэй шүүгч бий. Мөн саяхан Монголын хөлбөмбөгийн талбайд 17 хүртэлх насны охидын тэмцээнийг Монголдоо зохион байгуулсан. Онцлог нь тоглолт зохион байгуулагч, эмэгтэй эмч, шүүгч нар гээд бүгд эмэгтэй хүмүүс ажиллалаа. Тэр дундаа талбайн шүүгчээр ажилласан Нарангэрэл гэж эмэгтэй шүүгч маань олон улсын тэмцээн шүүнэ гэдэг өндөр үзүүлэлт юм. Эндээс эмэгтэй хүн талбайн шүүгч хийж болдог юм байна гэдгийг харууллаа.
-Шүүгч байх олон давуу талтай гэлээ, гэвч аливаа зүйл хоёр талтай байдаг гэдэгчлэн эрсдэлтэй тал нь юу юм бол?
-2019 онд Зүүн Азийн “EAFF round” тэмцээнд манай эрэгтэй, эмэгтэй баг хоёулаа оролцсон. Энэ тоглолтон дээр манай эмэгтэй баг 2:00-оор хожигдож яваад, 3:2-оор хожсон тохиолдол бий. Ингэж монголд эмэгтэй шигшээ баг байдаг юм байна тэд хөл бөмбөг тоглохын зэрэгцээ амжилтанд хүрдэг юм байна гэдгийг олон нийтэд харуулсан сайхан үйл явдал болсон. Эндээс шүүгч хүний хувьд сэтгэл зүйн уналттай байж байгаад хожиж, ур чадвараа харуулсан мөч сэтгэлд тодхон үлдсэн байдаг даа.
-Цаашдын зорилго тэмүүлэл, тухайлбал шүүгчийн амжилтаа ахиулахаас эхлээд залуу хүнд зорилго юу мундах билээ?
-Энэ тухайд талбайн болон туслах шүүгчтэйгээ нэг баг болж багийн тоглолт болдог юм. Энэ баг бүрэлдэхүүнээрээ олон улсын тоглолтыг шүүн удирдан явууллаа. Ер нь шүүгч хүн тухайн тамирчны ялалт, ялагдлыг шийдэж байгаа шүү дээ. Магадгүй зарим тоглолтонд тамирчин маань санасан амжилтандаа хүрэх нь бүр ч бахархалтай.
-Тамирчин хүн ялалт, ялагдал хоёрт сэтгэл зүйн бэлтгэлтэй байх ёстой гэдэг. Энэ үүднээс шүүгчээ хүлээн зөвшөөрч хүндэтгэлтэй ханддаг болов уу гэж бодож байна?
-Тоглолт дууссаны дараа тухайн баг ялсан ч ялагдсан ч бай шүүгч нар дээрээ ирж баяр хүргээд сайн шүүлээ, баярлалаа гэж хэлэхэд маш их баярлаж урамшдаг. Өөрөөр хэлбэл тухайн шүүгчийн талбай дээр гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөөд хүндэтгэл үзүүлж гар барьж байгаа нь багийн цааш цаашдын тоглолтыг нөхөрсөг болгож өгдөг юм. Нэг шүглийн дуугаар тухайн багийн хожил, хувь заяаг шийдэж байгаа маш хариуцлагатай ажил.Тийм учраас шүүгч хүн маш өндөр мэдлэг чадвартай байх хэрэгтэй. Энэ шаардлагадаа хүрэхийн тулд тогтмол бэлтгэл сургуулилт хийж, өөрийгөө хөгжүүлж чадавхжуулахын тулд олон талын сураглтуудад хамрагддаг. Түүнээс зэрэглэл авчихаад шууд тоглолтонд дээр гарч шүүдэг зүйл биш. Тухайлбал жилд дөрвөн удаа онолын болон бие бялдрын шалгалт өгдөг. Эндээс тухайн түвшиндээ тэнцэж чадаж байна уу, дараагийн түвшинд шилжих үү, эсвэл зэрэглэл буурах уу гэдэг тухай яригддаг. Бас ямар нэг тоглолтон дээр буруу шийдвэр гаргавал сахилгын арга хэмжээ авахуулдаг дүрэмтэй. Өөрөөр хэлбэл хариуцлагатай ажил шигээ буцаад үрэх хариуцлага нь тэр дайны өндөр байдаг юм.
Спорт
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ
Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-10-ны өдрүүдэд болж байна.
Нийт 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Алтанчимэг Узбекистаны тамирчин Покиза Баксриеваг ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Словак улсын тамирчин Европын аварга Эва Эрделиоватай тулалдах юм.
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Спорт
Б.Нарантуяа шөвгийн наймд Хонгконгийн тамирчинтай өрсөлдөнө
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод снукер билярдын 15 улааны Дэлхийн цомын анхдугаар тэмцээн есдүгээр сарын 14-19-ний өдрүүдэд болж байгаа бол 6 улааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд болох юм.
Дэлхийн цомын тэмцээнд 20 орны нийт 76 тамирчин өрсөлдөж байгаа бол манай улсаас дээрх тэмцээнд дасгалжуулагч Д.Амаржаргал, Б.Шинэбаярын удирдалага дор 16 тамирчин өрсөлдөж байна.
Энэ тэмцээний шөвгийн наймд өрсөлдөх тамирчид тодорсон бөгөөд эмэгтэйчүүдийн ангилалд Монголын тамирчин Б.Нарантуяа өнөөдөр Хонгконгийн тамирчин И Тэн Чунтай өрсөлдөнө. Ялсан нь хагас шигшээд шалгарна.
Өдгөө 38 настай И Тэн Чун нь 2018 оны ДАШТ-ий шөвгийн 16-д шалгарсан нь түүний замналын хамгийн өндөр амжилт юм. Мөн 2024 оны гуравдугаар сард болсон ДАШТ-ий үеэр Б.Нарантуяатай өрсөлдөхөд 3:2-оор манай улсын тамирчин түүнийг ялсан билээ. Тэгвэл Б.Нарантуяа нь снукер бильярдын 2023 оны ДАШТ-ий хүрэл, 2022 оны Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байв гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Спорт
Ц.Батцэцэг гурван өдөр дараалан медалийн тавцанд гарлаа
Казахстан улсын Астана хотод Дэлхийн нүүдэлчдийн V наадам есдүгээр сарын 8-14-ний өдрүүдэд болж байна.
Тус наадамд 89 орны 2700 орчим тамирчин спортын 21 төрөлд 97 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа бол манай улсаас 66 тамирчин спортын 16 төрөлд өрсөлдөж байгаа юм.
Өнөөдөр манай улсаас шагайн спортын эмэгтэйчүүдийн багийн төрөлд Н.Оналган, М.Шүкир, Н.Роза, Д.Күннүр нар хүрэл медаль хүртсэн бол есөн хоргол оюуны спортын багийн төрөлд Т.Жансая, Х.Хуралай, Х.Ерманат, Р.Жасулан нар хүрэл медаль хүртлээ. Харин алыш бөхийн эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд Ц.Батцэцэг хүрэл медаль хүртсэн бөгөөд тэрбээр өмнөх өдрүүдэд энэ наадмын казак болон кураш бөхийн төрлөөр хүрэл медаль хүртсэн билээ.
Онцолбол, Ц.Батцэцэг нь казак кураш бөхийн болон жиү жицү бөхийн дэлхийн аварга тамирчин юм. Дэлхийн нүүдэлчдийн наадам дөрөв дэх өдрөө өрнөхөд Монгол Улсын баг одоогоор гурван мөнгө, есөн хүрэл медальтайгаар 89 орноос 16 дугаар байрт жагсаж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.