Эдийн засаг
МИАТ компани 4 ширхэг “В737-8МАХ” агаарын хөлөг хүлээн авна
МИАТ компани агаарын хөлгийн парк шинэчлэлтээ үе шаттай нэмэгдүүлэх төлөвлөгөөнийхөө дагуу “Боинг” болон “Аволон” компанитай гурван талт хэлэлцээр хийгээд байгаа. Үүний үр дүнд 4 ширхэг “В737-8МАХ” агаарын хөлөг хүлээн авахаас эхний агаарын хөлгөө 2019 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр буюу маргааш хүлээж авах аж.
МИАТ компани агаарын шинэ хөлөгтөө Тулуй хаан гэдэг нэр өгчээ. Ингэснээр тус компани Монголдоо хамгийн залуу насжилттай агаарын хөлөг бүхий авиа компанийн нэг болох юм.
Хамгийн сүүлийн үеийн технологиор тоноглогдсон “В737-8МАХ” агаарын хөлөг нь ижил төрлийн агаарын хөлгөөс түлшний зарцуулалт бага, найдвартай байдал, зорчигчдод илүү тав тухтай, байгаль орчинд ээлтэй байдлаараа давуу талтай. Мөн зорчигч өөрийн гар утас, таблетээрээ Wifi сүлжээ ашиглан агаарын хөлгийн үзвэрийн системтэй холбогдож Hollywood-ийн кино, үзвэрээс сонгон үзэх боломжтой юм.
МИАТ компани цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж, нислэгийн шинэ чиглэл нээхэд агаарын хөлгийн паркийн хувьд ийнхүү илүү хангалттай болж байна.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.