Эдийн засаг
СЗХ: Хувьцаат компаниудын анхааралд
Санхүүгийн зохицуулах хороо нь зайны хяналт шалгалтаар байгууллага тус бүрийн эрсдэлийг үнэлж, улирал бүр ирүүлсэн тайлан мэдээг хянаж, эрсдэл, санхүү, төлбөрийн чадвар, үйл ажиллагаанд шинжилгээ хийж үнэлэлт, дүгнэлт хүргүүлдэг. Ингэхдээ холбогдох хүчин зүйлсийн эрсдэл, салбарын ерөнхий эрсдэл, гуравдагч мэдээллийн эх үүсвэр, эрсдэлийн үнэлгээний асуулга, иргэд олон нийтээс ирүүлсэн гомдол, холбогдох эрх бүхий байгууллагуудаас ирүүлсэн мэдээ, мэдээлэл зэрэг хүчин зүйлсийг харгалзаж үздэг.
Зайны хяналтын үр дүнд шаардлагатай тохиолдолд санхүү, төлбөрийн чадварыг нь сайжруулах чиглэлээр хугацаатай үүрэг даалгавар хүргүүлэх, газар дээрх хяналт шалгалт хийх санал боловсруулах зэрэг эрсдэлийн түвшинтэй уялдуулсан арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Дээрх арга хэмжээний хүрээнд олон нийт болон хөрөнгө оруулагч-хувьцаа эзэмшигчдэд холбогдох мэдээллийг нээлттэй, ил тод, шуурхай хүргүүлж, Хорооны 2021 оны 225 дугаар тогтоолоор баталсан “Үнэт цаасны бүртгэлийн журам”-д заасан дараах арга хэмжээг тогтоосон хугацаанд хэрэгжүүлж ажиллана уу. Үүнд:
1. Үнэт цаас гаргагч нь хугацаат тайлагнал болон тухай бүр нийтэд мэдээлэх мэдээллээ журмын 4 дүгээр хавсралтын дагуу цахим болон цаасан хэлбэрээр Хороонд ирүүлж, өөрийн болон арилжаа эрхлэх байгууллагын цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлэх;
2. Үнэт цаас гаргагчийн хугацаат тайлагнал нь жил, хагас жил, улирлын үйл ажиллагааны тайлан хэлбэртэй байна. Үнэт цаас гаргагч жилийн үйл ажиллагааны тайланг дараа жилийн 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор, хагас жилийн тайланг дараа сарын 20-ны өдрийн дотор тус журмын хавсралт 4-т заасны дагуу Хороонд ирүүлэх;
3. Үнэт цаас гаргагчийн хувьцаа эзэмшигч болон хөрөнгө оруулагчаас шийдвэр гаргахад шаардлагатай компанийн бизнесийн болон санхүүгийн үйл ажиллагаанд бий болсон ажил хэрэг, үйл ажиллагаатай холбоотой цогц мэдээллийг тухай бүр тус журмын хавсралт 4-т заасны дагуу мэдээлэх;
4. Үнэт цаас гаргагч нь хувьцаа эзэмшигч болон хөрөнгө оруулагчийн шийдвэр гаргалтад нөлөө үзүүлэхүйц нөхцөл байдал үүссэн тохиолдолд тухай бүр нийтэд мэдээлэх мэдээллийг нөхцөл байдал үүссэнээс хойш Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 56.1-д заасан хугацаанд мэдээлэх;
5. Компанийн засаглал, комплайнстай холбоотой мэдээлэлтэй http://www.frc.mn/d/s/25холбоосоор танилцан, хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар тайлбар, холбогдох материалыг ирүүлэх.
Мөн үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан үнэт цаас гаргагчийн нийтлэг үүргийн хэрэгжүүлэлт, Компанийн тухай хууль болон Хорооны 2021 оны 225 дугаар тогтоолоор баталсан “Үнэт цаасны бүртгэлийн журам”-д заасан тайлан тэнцэл, мэдээ, мэдээллийг нь нийтэд болон эрх бүхий байгууллага, хувьцаа эзэмшигчдэд танилцуулах, мэдээлэх, тайлагнал, ногдол ашиг олголтын шийдвэр болон шийдвэрийг хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулсан мэдээлэл, баримт материалыг 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор Хороонд ирүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйл, 11.10 дугаар зүйлд тус тус заасан торгуулийн арга хэмжээ авах нөхцөл үүсэх болохыг анхааруулья.
Хувьцаат компани нь өөрийн цахим хуудастай байх, цахим хуудасны үйл ажиллагааг идэвхжүүлэх, мөн зайнаас хяналт тавихтай холбоотойгоор компанийн албан ёсны и-мэйл хаягийг (sec.supervision@frc.mn) цахим хаягаар ирүүлнэ үү.
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Нийгэм1 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм1 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм49 мин өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм45 мин өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Энтертайнмент24 мин өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо