Эдийн засаг
“Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжаанд тавих хяналтын журам” батлагдлаа
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5, Улсын Их Хурлын 2006 оны 45 дугаар тогтоолоор баталсан “Санхүүгийн зохицуулах хорооны дүрэм”-ийн 3.2 дахь хэсэг, Улсын Их Хурлын 2023 оны “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 06 дугаар тогтоолын 2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 466 дугаар тогтоолын 2 дахь заалт, Сангүүгийн зохицуулах хорооны 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 699 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Эдийн засаг, хөгжлийн сайд, Сангийн сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн А/05, А/21, А/19, 27 дугаар хамтарсан тушаалаар “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжаанд тавих хяналтын журам” батлагдлаа.
Журмын дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.