Эдийн засаг
Зарим компанийн хувьцааны ханш өсжээ
2023 оны 2 дугаар сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 437,604,538 төгрөгийн үнийн дүн бүхий 651,738 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсөж, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Айтүүлс” ХК (ITLS +12.18%), “Бодь Даатгал” ХК (BODI +5.20%) болон “ЛэндМН ББСБ” ХК (LEND +4.71%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Могойн гол” ХК (BDL -14.09%), “Эрдэнэс сольюшинс” ХК (AMT -9.56%) болон “Хөвсгөл алтан дуулга” ХК (ADU -6.70%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 59,629 ширхэг нэгж эрхийг 49,623,121 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 491 ширхэг бондыг 49,061,210 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 1,134 ширхэг үнэт цаасыг 113,224,780 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.67 хувиар өсөж, 37,915.57 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,806,345,061,671 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.