Эдийн засаг
“Тавантолгой” ХК ногдол ашиг тараахаар боллоо
“Тавантолгой” ХК өнөөдөр /2023.02.25/ хуралдаж, ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргалаа.
“Таван толгой” ХК-ийн БЭТ П.Сайнзориг:
-Өнөөдөр “Тавантолгой” ХК буюу орон нутгийн жижиг “Тавантолгой”-н ТУЗ хуралдаж, ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргалаа. 2022 оны бизнес төлөвлөгөөнд тусгаснаар 61 орчим тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон тараана гэж төлөвлөж байсан бол урьдчилсан байдлаар компанийн татварын дараах ашигт байдлыг харгалзан нэгж хувьцаанд 2743.8 төгрөгөөр тооцон нийт 144 тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон хуваарилахаар боллоо гэж мэдэгдэв.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.