Эдийн засаг
Монгол Улс Торонтод хөрөнгө оруулалтын өдөрлөг зохион байгуулна
Канадын хайгуулч, олборлогчдын холбооноос зохион байгуулдаг, дэлхийн уул уурхайн салбарын хамгийн том арга хэмжээ болох Олон улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын ээлжит чуулга уулзалт PDAC (Prospectors and Developers Association of Canada) Канадын Торонто хотын “Метро Торонто конвеншн төв”-д ирэх сарын 4-нөөс 8-нд болно. “PDAC-2023” чуулга уулзалтад уул уурхайн 400 компанийн төлөөлөл оролцож, хөрөнгө оруулалтын боломжийг хэлэлцэх юм байна.
Тус чуулга уулзалтад Монгол Улс 2006 оноос хойш тасралтгүй оролцож буй юм. Энэ удаагийн чуулга уулзалтад УУХҮЯ болон Монголын Уул уурхайн Үндэсний ассоциаци хамтран хөрөнгө оруулалтын өдөрлөг зохион байгуулж, үзэсгэлэнгийн талбай нээн оролцоно.
Мөн тус чуулга уулзалтад УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, “Xanadu Mines” компанийн олборлолтын дэд ерөнхийлөгч Эндрю Стюарт, “Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер нар илтгэл тавих юм байна.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.