Эдийн засаг
484,836 ширхэг хувьцаа арилжжээ
2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 261,687,942 төгрөгийн үнийн дүн бүхий 484,836 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсөж, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Мерекс” ХК (MRX +14.50%), “Сор” ХК (SOR +10.00%) болон “Айтүүлс” ХК (ITLS +9.61%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Монгол шуудан” ХК (MNP -6.86%), “Крипто Үндэстэн” ХК (CNF -5.40%) болон “Мон Бийф” ХК (MBF -5.35%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 16,883 ширхэг нэгж эрхийг 7,053,275 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 374 ширхэг бондыг 36,098,600 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 1,542 ширхэг үнэт цаасыг 154,200,000 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.14 хувиар өсөж, 40,386.51 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,990,029,031,104 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.