Нийгэм
Иргэд 13, ААН-үүд 33 төрлийн гаалийн үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо
Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим шинэчлэл, ил тод, нээлттэй бодлогын хүрээнд Гаалийн ерөнхий газраас иргэд, аж ахуйн нэгжүүдэд зориулан www.gaali.mn системийг шинэчлэн нэвтрүүлээд байна.
Тэгвэл www.gaali.mn систем нэвтэрснээр гаалийн байгууллагаас үзүүлж буй гаалийн бүрдүүлэлт, төлбөр тооцоо, лавлагаа, тодорхойлолт, гадаад худалдааны барааны статистик мэдээлэл, барааны ангилал, тарифын мэдээлэл болон тусгай зөвшөөрөл зэрэг нийт 30 гаруй үйлчилгээг иргэн, ААН-үүдэд цахимаар авах боломжийг бүрдүүлжээ.
Энэ талаар Гаалийн ерөнхий газрын Мэдээллийн технологийн газрын Гаалийн улсын ахлах байцаагч Н.Мөнхзултай ярилцлаа.
– Гаалийн цахим үйлчилгээний системийг хэзээнээс эхлэн нэвтрүүлэн ажиллаж байгаа вэ?
– Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр гаалийн байгууллагын шинэчлэлийн хүрээнд цахим үйлчилгээний www.gaali.mn системийг 2021 оноос нэвтрүүлээд байна. Уг системийг нэвтрүүлснээр иргэн 13, аж ахуйн нэгж 33 төрлийн гаалийн үйлчилгээг ЦАХИМААР авах боломжийг бүрдүүлсэн. Өнөөдрийн байдлаар 25,5 мянган үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжүүд авсан байна. Энэ хэмжээгээрээ иргэдийн зардал, чирэгдэл, хугацааг хэмнэж байгаа ач холбогдолтой юм.
-Цахим системд хэрхэн нэвтрэх вэ? Тусгай эрх авсан байхыг шаардах уу?
– www.gaali.mn системд нэвтэрч орсноор гаалийн байгууллагаас тусгай эрх авахгүйгээр иргэн, аж ахуйн нэгжүүд интернэт банк болон тоон гарын үсгээр нэвтрээд гаалийн үйлчилгээнүүдийг цахимаар авах боломжтой.
– Гаальд иргэд өөрийн биеэр очихгүйгээр цахимаар мэдүүлдэг болсон гэсэн. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?
– Цахим систем нь иргэн, аж ахуйн нэгж Гаальд өргөн мэдүүлэх үйлчилгээ гэсэн үг.
Өмнө нь иргэн, аж ахуйн нэгж гаалийн зуучлагч байгууллагаар дамжуулаад төлбөр төлж мэдүүлэг бичүүлдэг байсан бол одоо өөрсдөө www.gaali.mn-аас экспорт, импортын гаалийн барааны мэдүүлэг, автомашин болон зорчигчийн барааны гаалийн мэдүүлгийг өөрсдөө нөхөн бичих боломжтой болсон.
Гаалийн мэдүүлгийг бичихдээ дагалдах бүх бичиг баримтуудыг цахимаар илгээнэ. Ингэснээр нүүр тулсан харилцааг багасгаж, заавал байцаагч дээр бичиг баримтыг өөрийн биеэр авч очих шаардлагагүй болж байгаа юм.
Өмнө нь лавлагаа, тодорхойлолтыг цаасаар авдаг, заавал тусгай эрх авч байгаад гаргадаг байсан бол www.gaali.mn систем нэвтэрснээр гаалийн байгууллагаас олгож байгаа “Гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн барааны лавлагаа”, “Гаалийн байгууллагад татварын өртэй эсэх тодорхойлолт”, “Гаалийн зөрчлийн лавлагаа” цахимаар авах боломжтой болсон.
Мөн www.gaali.mn системээс мэдээ мэдээлэл, гарын авлага, барааны ангилал, татвар тарифын мэдээлэл, чингэлэг дугаар, тээврийн хэрэгслийн дугаараар ачаа улсын хилээр ороод аль хяналтын бүс дээр байгаа эсэх мөн мэдүүлэг нь хяналтын аль шатанд явж байгааг системээс харах боломжтой.
Өөрөөр хэлбэл, www.gaali.mn-ээс иргэн 13 төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжийг үе шаттайгаар нэвтрүүлж байна.
Жишээлбэл, Гаалийн лабораторид магадлан шинжилгээ хийх хүсэлт, улсын хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн бүртгүүлэх хүсэлтийг цахим болгосон нь иргэд, ААН-үүдэд чирэгдэлгүй, нүүр тулсан харилцаа үүсэхгүй байх давуу талтай болсон.
-Цаашид ямар төрлийн гаалийн үйлчилгээнүүдийг цахим болгохоор ажиллаж байгаа вэ?
– Хамгийн сүүлд Гаалийн татварын чөлөөлөлтийн хүсэлтийг цахимаар авах ажил туршилтын шатанд явж байна. Энэ үйлчилгээг нэвтрүүлснээр гаалийн “Татварын чөлөөлтийн хүсэлт”-ийг цаасаар өгч байсныг бүрэн цахимжуулж, иргэд, аж ахуйн нэгжийн цаг хугацаа хэмнэж, нүүр тулсан харилцааг багасгасан ач холбогдолтой.
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр10 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр10 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр10 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм8 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр8 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө