Дэлхий дахинд
Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ
Хятад улс муур, нохой, хулгана. сарьсан багваахай, матар, могой зэрэг амьтны мах болон түүнтэй төстэй төрлийн бүтээгдэхүүн зардаг хүнсний захуудаа коронавирусын халдварын тархалт тус улсад буурч буйтай холбогдуулан буцаан нээх болжээ.
Дэлхий нийтийг чичрүүлэн 50 мянга орчим хүний амийг авч одсон уг вирусны гарал үүслийг эрдэмтэн судлаачид сарьсан багваахайгаас үүдэлтэй хэмээн үзэж, хүнд халдварласан байх магадлалтай гэж тайлбарласан юм.
Иймд Хятадуудыг хөдөлдөг л бол юу ч хамаагүй идэж дэлхий нийтэд өвчин тараалаа гэх нилээдгүй хүн байсан тул мөн эхний халдварлагчдын дийлэнх нь захын худалдаачид байсанд засгийн газраас 1-р сарын 12-нд түр хугацаанд хааж, ариутгал цэвэрлэгээ хийхийг шаардсан шийдвэр гаргасан.
Гэвч халдвар намжиж, нөхцөл байдал дээрдэж байгаад ийнхүү 4 сарын дараа ахин эдгээр захыг нээлээ.
Дэлхий дахинд
Иранд шинэ оноо тэмдэглэн салют буудуулснаас үүдэн 15 хүн амь үрэгдэж, 4700 иргэн шархаджээ
Ираны шинэ жилийн баяр энэ жил гуравдугаар сарын 20-нд тохиожээ. Тэд шинэ жилээ угтаж галын наадам хийдэг уламжлалтай юм байна. Энэ жилийн хувьд галын наадам нь өнгөрсөн сарын 20-ноос энэ сарын 12 хүртэл үргэлжилжээ.
Гэвч энэ үеэр 4700 хүн бэртэж, 15 нь амь насаа алдсан байна.
Гэмтэж бэртсэн хүмүүсийн 565 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Эдгээрийн 38 нь эрчимт эмчилгээний тасагт, дөрвөн хүний биеийн байдал хүнд байгаа гэж Ираны Үндэсний эмнэлгийн Яаралтай тусламжийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Бабак Йектапаст мэдэгдлээ.
Түүний мэдээлж буйгаар, 257 хүн эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд орсон бол 1594 хүн нүдээ гэмтээжээ.
Мөн 1282 хүн түлэгдсэн бөгөөд гэмтсэн хүмүүсийн 72 хувь нь 22 наснаас доош насныхан байсныг онцлов.
Жил бүрийн шинэ жилээр ийм осол гардаг хэдий ч амь үрэгдсэн хүний тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 21 хувиар өсжээ.
Үүний шалтгаан нь иргэд гэрийн нөхцөлд хийсэн салют буудуулснаас болсон юм байна.
Цагдаа нар 42 тонн салют хураан авсан хэдий ч иргэд олноор өртжээ.
Эх сурвалж: ОБЕГ
Дэлхий дахинд
Галт уулын Лава урссаны улмаас Исландын алдарт халуун рашаан руу явдаг зам хаагджээ
Исланд улсад сүүлийн гурван сарын хугацаанд дөрөв дэх удаа онц байдал зарлав. Учир нь өнгөрсөн ням гарагт дахин галт уулын дэлбэрэлт болсон бөгөөд халуун лава нь ойролцоох суурин газар руу урсан оржээ. Үүний улмаас зарим байшин шатсан хэдий ч хотын иргэдийг урьдчилан нүүлгэн шилжүүлсэн байсан тул оршин суугчдад аюул учраагүй хэмээн эрх баригчид мэдэгдээд байна. Харин галт уулын халуун хайлмаг 43 дугаар замыг дарж урсаад буй. Энэхүү зам нь Исландын алдарт “Blue lagoon” халуун рашаан руу хүргэдэг. Ийнхүү тус замаар зорчих боломжгүй болсон нь тус халуун рашаан болон туйлын туяа үзэх жуулчдын хуваарьт аялалыг цуцлахаас аргагүйд хүргээд байгаа юм. Тус халуун рашаан нь дэлхийд алдартай бөгөөд жуулчид тус улсад очих нэг шалтгаан болдог аж.
Орчуулсан Б.Гэрэлзаяа
Дэлхий дахинд
БНЭУ-ын бүх нийтийн ээлжит сонгуульд 970 гаруй сая хүн санал өгнө
Энэтхэгийн засгийн газар парламентын ээлжит сонгуулийн товыг өнгөрсөн бямба гарагт зарлалаа. Дэлхийд 1,4 тэрбум гаруй хүн амаар тэргүүлдэг Энэтхэг улс бүх нийтийн сонгуулиа ирэх 4-р сарын 19-нөөс 6-р сарын 1-н хүртэл долоон үе шаттайгаар зургаан долоо хоногийн хугацаанд зохион байгуулах юм байна. Дэлхийн хүн амын 10 хувь буюу 970 сая хүн ирэх таван жилд хууль тогтоох парламентын доод танхимын 543 гишүүнийг сонгох юм.
Дэлхийн хамгийн том ардчилсан улс Энэтхэгийн бүх нийтийн сонгууль хүн төрөлхтний хамгийн том улс төрийн сонгуульд тооцогддог. Энэ жил 970 гаруй сая хүн буюу бараг нэг тэрбум хүн санал өгөхөөр бүртгүүлжээ. Харьцуулбал Энэтхэг улсын сонгуульд санал өгөх нийт сонгогчийн тоо энэ онд мөн л сонгуультай Өмнөд Африк, Мексик, ОХУ, Бангладеш, Пакистан, АНУ, Индонези зэрэг улсуудын нийт сонгогчдын тоотой тэнцэж байна. Энэтхэг улс 28 муж, холбооны 8 газар нутагт сонгуулийн 26 тойрогт 43 хоногийн хугацаанд 7 үе шаттайгаар сонгогчдын саналыг авна. Ингэхдээ улс орон даяар нийт нэг сая санал авах байр засаж, тэдгээрт 15 сая хүн ажиллах юм байна. Парламентын доод танхимын 543 суудлын төлөө 2660 нам эвсэл өрсөлдөж байгаа юм байна. Энэтхэг нь хамгийн олон санал авсан нэр дэвшигч ялалт байгуулдаг олон намын сонгуулийн тогтолцоотой. 2014, 2019 онуудад ялалт байгуулж байсан Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модигийн Бхаратия Жаната нам энэ удаа дахин ялалт байгуулахыг зорьж байна. Бхаратия Жаната нам энэ удаагийн сонгуульд 543 суудалтай доод танхимд 370 суудал авах зорилт тавьсан бол сөрөг хүчний Үндэсний ардчилсан холбоо нам 400 суудал авах зорилт тавьжээ. 2019 оны сонгуулиар Модигийн тэргүүлдэг Бхаратия Жаната нам 303 суудал авсан нь 1980 онд байгуулагдсан тус намын түүхэнд хамгийн олон суудал авсан тохиолдол болж байжээ.
Энэ удаагийн ээлжит сонгууль улс орноо иргэний ардчиллаас Хинду үндэстэн болгон өөрчлөхийг эрмэлзэж байгаа Модигийн эрх мэдлийг улам бэхжүүлнэ гэж Шинжээчид таамаглаж байна. Моди Энэтхэг улсыг Британийн эзэнт гүрний нөлөөллөөс аажмаар ангижруулах үндсэрхэг бодлого хэрэгжүүлж байгаа нь олон нийтийн дунд дэмжлэг сайн байгаа гэж ажиглагчид үзэж байна.
-
Нийгэм19 цаг өмнө
“Чингис Хаан” Олон улсын нисэх буудлын гадна автомашины зогсоол төлбөртэй боллоо
-
Нийгэм22 цаг өмнө
Зам, талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа
-
Нийгэм18 цаг өмнө
Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна
-
Нийгэм24 цаг өмнө
Өнөөдөр орон даяар 16 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дуугарна
-
Улс төр23 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай элч Жан Тодттой уулзав
-
Улс төр20 цаг өмнө
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
-
Улс төр17 цаг өмнө
Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно