Нийгэм
Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ
Ойрын өдрүүдэд их хэмжээний нойтон цас үргэлжлэн орж хүчтэй цасан шуурга шуурч байгаль цаг уурын гамшигт үзэгдэл тохиолдсон. Энэхүү үзэгдлийн улмаас малчид, иргэдэд ихээхэн хүндрэл учирч багагүй хохирол амссан байна.
Иймээс Дорнод аймгийн Онцгой комиссын зүгээс авч хэрэгжүүлж буй ажлын хүрээнд Шинь Шинь ХХК нь Дашбалбар сумын захиргаатай хамтран хүндрэл учирсан малчид, иргэдэд туслах ажилд гар бие оролцож уурхай орчмын 10 малчин өрхийн цасанд дарагдсан гэр, хашаа цэвэрлэх, хорогдсон малын сэг зэмийг зайлуулах ажилд туслалцаа үзүүлжээ.
Нийгэм
Хоёр шалаанзны голд хавчуулагдсан иргэний амь насыг аварчээ
Төв аймгийн нутаг дэвсгэрт өчигдөр Хоолтын даваа уруудаад шалаанз автомашинд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагаар Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА 28-р ангийн 11 алба хаагч ажиллав.
Ослын голомтод аврагчдыг очиход 2 шалаанзны голд нэг иргэн хавчуулагдсан цус их алдсан байжээ.
Аврагчид шуурхай ажиллаж, 45 настай, эрэгтэй, Э-гийн амь насыг аварч, Яаралтай түргэн тусламж 103-т хүлээлгэн өгсөн байна.
Ослын голомтод эмнэлгийн байгууллагаас 5 алба хаагч, Төв аймгийн цагдаагийн байгууллагаас 5 алба хаагч ажиллажээ.
Ослын шалтгааныг цагдаагийн байгууллагаас шалгаж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Нийгэм
Г.Буяндорж нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Г.Буяндорж, Э.Хурцаа, Ч.Ууганбаяр, Д.Батжаргал нарт холбогдох хэргийг прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч Г.Буяндоржийн өмгөөлөгч Х.Гантулга, Л.Намнансүрэн, Ч.Ууганбаярын өмгөөлөгч Э.Эрдэнэбулган, хохирогч, иргэний хариуцагч “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн өмгөөлөгч Э.Туул болон хохирогч С.Билэгт нарын гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хэлэлцлээ.
Прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч болон хохирогч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарч байх тул хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв гэж Монгол Улсын Дээд шүүхээс мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл, Төв аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Төв аймгийн Жаргалант суманд өчигдөр буюу тавдугаар сарын 8-нд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа.
Дээрх түймрүүдэд урьдчилсан байдлаар 22 га талбай өртөж шатсан байна.
Улсын хэмжээнд он гарсаар тавдугаар сарын 8-ны байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс 10 аймгийн 28 суманд 56 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдэж, гал түймэрт урьдчилсан байдлаар нийт 504.913 га талбай, 5 гэр, 4 хашаа саравч, 19 толгой бог мал өртлөө.
Харин ой, хээрийн түймрийн аюулаас нэг байшин 15 гэр, 7 хашаа, саравч, 200 толгой малыг авран хамгааллаа гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр19 цаг өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
-
Нийгэм20 цаг өмнө
Олон улс, улсын чанартай авто замуудын засвар арчлалтын ажил үргэлжилж байна
-
Улс төр19 цаг өмнө
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалаа
-
Нийгэм22 цаг өмнө
“Сонгуулийн боловсрол” клубийн ээлжит уулзалт болов
-
Улс төр22 цаг өмнө
УИХ-ын Тамгын газар, Азийн сан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх Санамж бичиг байгууллаа
-
Улс төр21 цаг өмнө
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ки Мүн талархлын захидал ирүүлжээ
-
Нийгэм20 цаг өмнө
Автобусны 19 шинэ буудал ашиглалтад орлоо
-
Нийгэм19 цаг өмнө
Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн барина