Нийгэм
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 1278 ТҮЦ-ийг нүүлгээд байна

Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад болж, хотын өнгө үзэмжийг алдуулж буй зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас нүүлгэж эхэлсэн.
Дөрөвдүгээр сарын 29-ний байдлаар нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 1278 ТҮЦ-ийг нүүлгэж, зам талбайг чөлөөлөөд байна.
Нийслэлийн төвийн дүүргүүд болон НЗДТГ-аас ТҮЦ эрхлэгчидтэй уулзаж, зах, худалдааны төвд талбай гаргаж өгөх, нийслэлийн төр захиргааны байгууллагуудад ажиллах, хотын төвөөс бусад байршилд газар санал болгож буй. Тодруулбал, Баянгол дүүргээс өнгөрсөн хоёрдугаар сар, дөрөвдүгээр сард ТҮЦ-ээр амь зуугчдын холбооны тэргүүн болон 40 орчим гишүүнтэй уулзаж, 18 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэх байршил баталсан.
Баянзүрх дүүргээс 2023 оны гуравдугаар сар болон энэ оны дөрөвдүгээр сард ТҮЦ эрхлэгчидтэй уулзаж, ажлын байр санал болгосон, ТҮЦ-ээ өөрсдөө нүүлгэх хугацаа өгч, 16 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэх байршил баталсан. Сонгинохайрхан дүүргээс 17, 18, 29 дүгээр хорооны ТҮЦ эрхлэгчидтэй 8 удаа уулзалт зохион байгуулсан. Байшин хороолол, гэр хороолол, автобусны буудал орчим шаардлага хангасан цэгт ТҮЦ-үүдийг нүүлгэхээс эхний ээлжид 10 ТҮЦ байршуулаад байна.
Хан-Уул дүүргээс энэ онд нисэх болон Чингисийн өргөн чөлөө гудамжинд үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ эрхлэгчидтэй хоёр удаа уулзалт зохион байгуулсан. 2025 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн А/56 дугаар захирамжаар 19 байршилд 31 ТҮЦ байршуулахаар баталсан. Сүхбаатар дүүргээс Багшийн дээд орчимд түргэн үйлчилгээний цэгт номын худалдаа эрхэлж байсан 14 иргэнд СБД-ийн 8 дугаар хорооны “Номын худалдааны төв”-д талбай гаргаж өгсөн. Дүүргүүд ТҮЦ-ийг нүүлгэх талаар мэдэгдлийг урьдчилан хүргүүлж, өнөөдрийн байдлаар ТҮЦ нүүлгэн шилжүүлэх 75 байршлыг баталжээ.

Нийгэм
Эзэнгүй нохой, муур барих ажлыг бүсчилсэн байдлаар зохион байгуулан ажиллаж байна

Нийгэм
Шадивлан зуслангийн авто замаас Петровис ШТС хүртэлх авто замыг хаана

Чингэлтэй дүүргийн 24-р хороо, Сүхбаатар дүүргийн 15, 17-р хорооны нутаг дэвсгэр, Шадивлан зуслангийн авто замаас Дамбадаржаа хүртэлх авто замыг шинэчилж байна.
Энэ хүрээнд Шадивлан зуслангийн авто замаас Петровис ШТС хүртэлх 2.7 км урт авто замыг энэ сарын 7-ны өдрийн 01:00 цагт хааж, асфальт бетоноор хучна. Тус авто замыг энэ сарын 15-ны 06:00 цагт нээнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Нийгэм
“Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгаалал” төсөл2 хэрэгжүүлж байна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгаалал” төсөл2 хэрэгжүүлж байна.
Төсөл 2021 оны 6-р сарын 07 өдрөөс 2025 оны 08-р сарын 31 хүртэл буюу дөрвөн жил гаруйн хугацаанд хэрэгжих юм.
“Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгаалал төсөл нь гурван дэд бүрэлдэхүүнээс бүрдсэн. Нийгмийн зорилтот иргэдэд үзүүлж буй цар тахлын сөрөг үр нөлөөг бууруулахад бодитой дэмжлэг үзүүлэх Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлж олгосон /2021-2022 онд төсөл хэрэгжсэн/
Нийгмийн халамжийн цахим системийн хөгжүүлэлтийг хийхэд төслийн хүрээнд e-halamj, Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн хувь зөвлөхүүдийг гэрээлэн авч ажиллуулах, мэдээллийн технологид шаардлагатай тоног төхөөрөмж худалдаж авах зэрэг ажлууд орсон. Энэ ажлын хүрээнд 2023 онд Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд 27 мянган өрхийг хамруулсан. Мөн өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн захиргааны мэдээллийг таван байгууллагын 13 мэдээллийн сангаас 56 үзүүлэлтээр цахимаар мэдээллийг тулгаж, цахим санг ашиглалтад оруулахад 2024-2025 онд 70 гаруй мянган өрхөөс дахин судалгаа авч байна.
“Төгсгөлтийн аргачлалаар туршилтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж 1,259 өрхийн хөтөлбөрт хамруулсан. Туршилтын хөтөлбөрт хамрагдсан өрхийн амьжиргааг дэмжих зорилгоор “коунчинг” буюу цогц үйлчилгээ үзүүлэх байдлаар хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрсэн.
-
Эдийн засаг6 цаг өмнө
Монгол Улсын гадаад валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрчээ
-
Улс төр9 цаг өмнө
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв
-
Нийгэм8 цаг өмнө
“Чингис хаан” онгоцны буудал руу явах автобусны үнэ тариф
-
Нийгэм9 цаг өмнө
“Хамрын таславч тэгшлэх, хамрын амьсгал сэргээх” мэс ажилбарыг амжилттай хийжээ
-
Улс төр9 цаг өмнө
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
-
Улс төр9 цаг өмнө
Ц.Баатархүү: Гадаадад буй монголчууд цахимаар саналаа өгөх боломжийг судлаж байна
-
Нийгэм9 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 1360 болжээ
-
Нийгэм9 цаг өмнө
Байлдааны зориулалттай 1500 ширхэг сумыг хууль бусаар олж авч, худалдаалах гэж байжээ