Эдийн засаг
“Хөвсгөл усан зам” ХК-ийн хувьцааг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний А/54 дүгээр тушаалаар биржийн III ангилалд бүртгэлтэй “Хөвсгөл усан зам” ХК-ийн хувьцааг МХБ-ийн ТӨХК-ийн үнэт цаасны бүртгэлээс хасч, арилжааг зогсоолоо.
“Хөвсгөл усан зам” хувьцаат компанийн 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 94,426 ширхэг энгийн хувьцааг 944.26 хөрвүүлэх замаар нэгтэн, компанийн нийт гаргасан 94,426 ширхэг энгийн хувьцааг 100 /нэг зуун/ ширхэг энгийн хувьцаа болгон үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулсан болно.
“Хөвсгөл усан зам” ХК-ийг бүртгэлээс хасах шийдвэрийг Компанийн тухай хуулийн 51 дүгээр зүйл, Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн дүрмийн 8.10.11 дүгээр заалт, “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 19, 23 дугаар зүйл, Хөвсгөл усан зам” ХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 01 тоот тогтоол, 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 4-5/06 тоот албан хүсэлтийг тус тус үндэслэв.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 5 багц буюу 32.0 мянган тонн коксжих нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.
Арилжаанд 5 оролцогч оролцож 94.3 ам.долларт хэлцэл хийгдлээ. Биржийн арилжаа эхэлснээс хойш нийт 128 удаагийн арилжаагаар 2.88 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 25.5 сая тонн нүүрс борлуулсан үзүүлэлттэй байна.
Компани зах зээл уналттай энэ үед борлуулалтын оновчтой бодлого хэрэгжүүлэн, нүүрсний борлуулалтыг тасралтгүй, хэвийн явуулахыг зорж байна. 2025 он гарснаас хойш Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар амжилттай хийгдсэн хэлцлийн дийлэнх хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэлцэл бүрдүүлсэн үзүүлэлттэй байна.
Эдийн засаг
Монголбанк гуравдугаар сард 281.8 кг үнэт металл худалдан авлаа

Монголбанк 2025 оны 3 дугаар сард 281.8 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 2.2 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 35.1 хувиар буурсан үзүүлэлт байна. Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 55.4 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 254.1 кг үнэт металл худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2025 оны 3 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 333,309.34 төгрөг байв.
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ 0.2 хувиар буурчээ
Нийслэлийн статистикийн хорооноос махны дундаж үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17351 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19919 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.2 хувиар өсөж 19919 төгрөг, үхрийн цул махны үнэ 0.2 хувиар буурч 22394 төгрөгийн дундаж үнэтэй байна.
-
Улс төр15 цаг өмнө
Тодорхой этгээдэд зөвшөөрөл олгохтой холбоотой харилцааг хуульчлах шаардлагатайг судалгаа харуулжээ
-
Нийгэм21 цаг өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 398 болжээ
-
Нийгэм15 цаг өмнө
Х.Нямбаатар: Жуулчдыг татах зорилгоор “UB food” фестивалийг жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулна
-
Нийгэм18 цаг өмнө
Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр зам 102 км үргэлжилнэ
-
Нийгэм23 цаг өмнө
Л.Алтангэрэл: Үерийн хамгаалалтын далангийн ажлыг бүрэн дууссаны дараа явган хүний зам, ногоон байгууламжийн тохижилт хийнэ
-
Нийгэм23 цаг өмнө
Дүүжин замын тээврийн тулгуур баганыг байрлуулж байна
-
Нийгэм22 цаг өмнө
Бусдыг хэл амаар доромжилсон ачилтын компанийн ажилчинг 100 мянгаар торгожээ
-
Нийгэм22 цаг өмнө
Зөөлөн хот фестиваль болно