Эдийн засаг
Гадаад худалдааны тэнцэл 1.8 тэрбум ам.долларын ашигтай гарчээ
Гадаад худалдааны бараа эргэлт 2023 оны эхний улиралд 5.7 тэрбум америк доллар, үүнээс экспорт 3.8 тэрбум америк доллар, импорт 1.9 тэрбум америк доллар болж, гадаа худалдааны тэнцэл 1.8 тэрбум америк долларын ашигтай гарлаа.
Гадаад худалдааны тэнцэл 2022 оны эхний улиралд 230.0 сая америк долларын ашигтай гарч байсан бол энэ оны эхний улиралд 1.6 тэрбум америк доллароор өслөө гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.