Эдийн засаг
Монголын Хөрөнгийн Биржийн нүүрсний арилжаа 1 сая тонныг давлаа

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12-р сарын 14-ний өдрийн 466 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу Монголын Хөрөнгийн Бирж ТӨХК экспортод гаргах нүүрсний анхны арилжааг 2023 оны 1-р сарын 12-ны өдөр зохион байгуулсан.
Өнгөрсөн хугацаанд:
-“Эрдэнэс таван толгой” ХК-ийн 640,000 тонн,
-“Энержи ресурс” ХХК-ийн 204,800 тонн,
-“Тавантолгой” ХК-ийн 236,800 тонн /2023-04-14-ний Баасан гараг/ нүүрсийг арилжсанаар 2023 оны 1 дүгээр улиралд Монголын Хөрөнгийн Биржийн нүүрсний арилжаа 1,081,600 тоннд хүрлээ.
Монгол Улсын Их хурлаас 2022 оны 12 дугаар сард Уул уурхайн биржийн тухай хуулийг баталсан. Тус хууль 2023 оны 7-р сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөх бөгөөд Монголын хөрөнгийн бирж /МХБ/ Монгол Улсын Засгийн газрын 466 дугаар тогтоолоор батлагдсан “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ын хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Түүнчлэн Уул уурхайн биржийн тухай хууль батлагдсантай холбогдуулж Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-иар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн.
Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 172 дугаар тушаалаар Уул уурхайн биржийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хэсэг, Монголын Хөрөнгийн Бирж ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/35 тоот тушаалаар Бэлтгэл ажлыг гүйцэтгэх ажлын хэсэг байгуулагдаж уул уурхайн бүтээгдэхүүн, түүнд суурилсан үүсмэл санхүүгийн хэрэгслийг бүртгэн арилжих, тээвэр, агуулах, лабораторийн итгэмжлэлийн тогтолцоог бий болгох, төлбөр тооцоог гүйцэтгэх зэрэг 12 төрлийн журам шинээр боловсруулах, арилжаа, клирингийн системийн бэлэн байдлыг хангах, чанарын хяналтын тогтолцоо, итгэмжлэлийн зохицуулалт бий болгох үүрэгтэйгээр холбогдох талууд бэлтгэл ханган ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газар 2023 онд нийт нүүрсний экспортын 30 хувийг Монголын Хөрөнгий Биржээр дамжуулан арилжаалах бодлогыг баримталж байгаа юм.
Нэмэлт мэдээлэл:
АХБ-наас жил бүр эрхлэн гаргадаг “Азийн Хөгжлийн Төлөв” эдийн засгийн тайлангийн энэ оны 4 дүгээр сарын шинэ дугаарт “Монгол Улсын эдийн засаг экспорт, уул уурхайн салбарын сэргэлт, түүний тээвэр болон бусад салбаруудад үзүүлж буй эерэг нөлөөгөөр 2022 оны 4.8%-ийн өсөлтөөс сэргэж, 2023 онд 5.4%, 2024 онд 6.1%-иар тус тус өсөх төлөвтэй байна” гэдгийг онцолжээ.
2023 оны эхний 2 сард нийт гадаад худалдааны бараа эргэлт 3.4 тэрбум америк доллар болж экспорт өмнөх сараас 88.1 (8.2%) сая америк доллароор өссөн бол импорт 177.8 (25.8%) сая америк доллароор буурсан байна.
Эх сурвалж: Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв макро эдийн засгийн 2023-оны 2-р сарын тойм.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 5 багц буюу 32.0 мянган тонн коксжих нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.
Арилжаанд 5 оролцогч оролцож 94.3 ам.долларт хэлцэл хийгдлээ. Биржийн арилжаа эхэлснээс хойш нийт 128 удаагийн арилжаагаар 2.88 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 25.5 сая тонн нүүрс борлуулсан үзүүлэлттэй байна.
Компани зах зээл уналттай энэ үед борлуулалтын оновчтой бодлого хэрэгжүүлэн, нүүрсний борлуулалтыг тасралтгүй, хэвийн явуулахыг зорж байна. 2025 он гарснаас хойш Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар амжилттай хийгдсэн хэлцлийн дийлэнх хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэлцэл бүрдүүлсэн үзүүлэлттэй байна.
Эдийн засаг
Монголбанк гуравдугаар сард 281.8 кг үнэт металл худалдан авлаа

Монголбанк 2025 оны 3 дугаар сард 281.8 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 2.2 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 35.1 хувиар буурсан үзүүлэлт байна. Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 55.4 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 254.1 кг үнэт металл худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2025 оны 3 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 333,309.34 төгрөг байв.
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ 0.2 хувиар буурчээ
Нийслэлийн статистикийн хорооноос махны дундаж үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17351 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19919 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.2 хувиар өсөж 19919 төгрөг, үхрийн цул махны үнэ 0.2 хувиар буурч 22394 төгрөгийн дундаж үнэтэй байна.
-
Улс төр15 цаг өмнө
Тодорхой этгээдэд зөвшөөрөл олгохтой холбоотой харилцааг хуульчлах шаардлагатайг судалгаа харуулжээ
-
Нийгэм21 цаг өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 398 болжээ
-
Нийгэм15 цаг өмнө
Х.Нямбаатар: Жуулчдыг татах зорилгоор “UB food” фестивалийг жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулна
-
Нийгэм18 цаг өмнө
Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр зам 102 км үргэлжилнэ
-
Нийгэм23 цаг өмнө
Л.Алтангэрэл: Үерийн хамгаалалтын далангийн ажлыг бүрэн дууссаны дараа явган хүний зам, ногоон байгууламжийн тохижилт хийнэ
-
Нийгэм23 цаг өмнө
Дүүжин замын тээврийн тулгуур баганыг байрлуулж байна
-
Нийгэм22 цаг өмнө
Бусдыг хэл амаар доромжилсон ачилтын компанийн ажилчинг 100 мянгаар торгожээ
-
Нийгэм22 цаг өмнө
Зөөлөн хот фестиваль болно