Эдийн засаг
1,187,748 ширхэг хувьцаа арилжжээ
2023 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 306,830,993 төгрөгийн үнийн дүн бүхий 1,187,748 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Хишиг уул ХК (HSХ +14.85%), Ремикон ХК (RMC +10.31%), Таван толгой ХК (TTL +7.88%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Азык ХК (ALD -14.52%), Женко тур бюро ХК (JTB -12.25%), Хорин хоёрдугаар бааз ХК (AHH -11.43%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн арилжаагаар:
-Хөрөнгө оруулалтын 2 сангийн 34,028 ширхэг нэгж эрх 20,522,903 төгрөгөөр,
-Хөрөнгөөр баталгаажсан 302 ширхэг үнэт цаас 30,181,880 төгрөгөөр,
-Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 100 ширхэг бонд 10,000,000 төгрөгөөр
-“Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрсийг 14,720,000 юань буюу 7,477,318,400 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 7,844,854,176 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOP-20 индекс 1.71% хувиар өсч, 36726.01 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,537,611,514,513 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.