Дэлхий дахинд
Суданаас иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилж байна
Гал зогсоох хэлэлцээр төдийлөн амжилттай хэрэгжихгүй байгаа ч Олон улс Суданаас иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг үргэлжлүүлж байна. Тухайлбал Франц, БНХАУ, Их Британи, Саудын Араб зэрэг улсууд нүүлгэн шилжүүлэх ажил гүйцэтгэсэн тухайгаа мэдээллээ.
Лхагва гарагт Суданаас хөлөг онгоцоор Саудын Арабын Жидда хотын тэнгисийн цэргийн баазад хүргэсэн байна. Францын тэнгисийн цэргийн “Ла Лоррейн” хөлөг онгоц 400 орчим хүнийг нүүлгэн шилжүүлж, тэр дундаа НҮБ-ын ажилтнуудыг Порт Суданаас Хаан Файсалын тэнгисийн цэргийн баазад хүргэсэн байна. Мөн Францийн арми онгоцоор нислэг үйлдэж 538 хүнийг шилжүүлсэн гэж мэдээллээ.
Түүнчлэн Саудын Арабын тэнгисийн цэргийн хөлөг онгоц өөр өөр үндэстний нийт 1687 хүнийг Жиддад авчирсан гэж мэдээлж байна.
Харин Их Британийн ерөнхий сайд Риши Сунак парламентдаа Суданд явуулсан ажиллагааны талаар мэдээлэл хийж, “Их Британийн иргэдийг Суданаас нүүлгэн шилжүүлэх ажил өргөн цар хүрээгээр явагдаж, эхний ээлжид ” эмзэг бүлгийн” хүмүүсийг сонгон авч байна гэж мэдэгдлээ. Энэ нь өндөр настан, эрүүл мэндийн байдал муу хүмүүс, хүүхэдтэй гэр бүлүүдийг хамгийн түрүүнд нүүлгэн шилжүүлнэ гэсэн үг юм байна. Тухайлбал лхагва гарагт Кипрт 300-аад хүнийг аваачих ажил Их Британийн 1000 гаруй цэргийн албан хаагч оролцжээ. Мягмар гарагийн байдлаар Суданд байгаа Их Британийн 2000 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлэхээр байгааг Элчин сайдын яам бүртгэсэн гэсэн мэдээлэл иржээ. Түүнчлэн Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин лхагва гарагт Бээжинд хийсэн хэвлэлийн бага хурал дээр Суданд байгаа Хятад иргэдийг аюулгүй бөгөөд эмх цэгцтэйгээр нүүлгэн шилжүүлэх ажил явагдаж байна гэж мэдэгджээ. Тэрээр мөн Бид Хятад иргэдийг Суданы хөрш орнууд руу далайн замаар тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна. Холбогдох улс орнуудад суугаа БНХАУ-ын Элчин сайдын яам, консулын газрууд ажилтнуудаа илгээн Эдгээр хүмүүстэй хилийн боомт дээр уулзаж, нэвтрэх журам, цаашдын аяллын ажилд нь туслах юм” гэж Мао нэмж хэлжээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Дэлхий дахинд
Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна
-
Бусад20 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм3 цаг өмнө
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
-
Улс төр3 цаг өмнө
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
-
Нийгэм2 цаг өмнө
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой