Дэлхий дахинд
Хятад технологийг олон улсад гаргах төгс суваг Европ
Хятад улс 21 дүгээр зууны эхэн үеэс гадаадад хөрөнгө оруулах үйл явцыг дэмжиж ирсэн. Энэ хүрээнд засгийн газраас олон төрлийн санаачлага, бодлого хэрэгжүүлсэн, хэрэгжүүлсээр ч байна. Глобалчлалын бодлогоор дамжуулан Хятад улс эдийн засгийн тогтолцоогоо шинэчлэх эхлэлийг тавьсан юм. Үүний гол зорилго нь гадаадад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд шинэ технологийг бий болгох байв.
Өдгөө 20 жил өнгөрсөн хойно харахад Хятад улсын глобалчлалын бодлого үр дүнд хүрчээ. Энэ бодлогын цар хүрээг бид ойлгохоос ч өмнө тэд ногоон технологи, цахилгаан автомашины үйлдвэрлэл зэрэг хамгийн чухал, шинэлэг салбаруудад гол тоглогч болсон байна. Ойрын ирээдүйд тэд дээрх салбаруудад нөлөөгөө улам л тэлэх төлөвтэй байна.
Хятадаас гадаад руу чиглэсэн хөрөнгө оруулалтын гол цөм болохын хувьд Европ тив нь дэлхийн хоёр дахь том эдийн засгийн өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэсэн. Европт хөрөнгө оруулалт хийх томоохон шалтгаанууд бий. Тухайлбал, энэ зуунд тус тивд газар авч буй аж үйлдвэржилтийг сааруулах хандлага, дэлхийд алдартай брэнд, технологиудаас суралцах боломж зэргийг энд дурдаж болно. Европ дахь Хятадын хөрөнгө оруулалт 2000 оноос хойш тогтмол өссөөр 2016 онд дээд цэгтээ хүрсэн. Тодруулбал, 2016 онд Хятад улс Европт 37.3 тэрбум еврогийн хөрөнгө оруулжээ.
Гэвч 2016 оноос хойш энэ хандлага өөрчлөгдөж эхлэв. Европ дахь Хятадын хөрөнгө оруулалт энэ үеэс хойш тогтмол буурсаар 2022 онд 7.9 тэрбум евро хүрчээ. Энэ нь сүүлийн 10 жилд байгаагүй шинэ доод түвшин боллоо. Оргил үетэй нь харьцуулбал даруй 83 хувиар буурсан үзүүлэлт.
АГУУ УХРАЛТ
Зөвхөн Европын тухай ярьж байгаа боловч энэ нь үндсэндээ өргөн цар хүрээг хамарсан чиг хандлага юм. Covid-19 цар тахал, улам хурцдаж буй геополитикийн нөхцөл байдал, Украин дахь дайн зэрэг нь хил дамнасан хөрөнгө оруулалтын урсгалыг бууруулах томоохон хүчин зүйл болж байна. Хятадын албан ёсны статистик мэдээг харвал, өнгөрсөн онд гадаадад чиглэсэн нийт хөрөнгө оруулалт 23 хувиар буурчээ. Тодруулбал, энэ нь 2014 оноос хойших хамгийн бага дүн буюу 111 тэрбум евро байна.
Европын холбоо болон АНУ нь сүүлийн үед Хятадад илүү болгоомжтой хандах болсон. Энэ хандлага нь эдийн засгийн хувьд Хятадтай хэт гүн гүнзгий нэгдэж, цул болсноор ямар үр дагавар гарах вэ гэдэг түгшүүртэй холбогдоно. Европын холбоо 2019 оноос хойш Хятадыг системийн өрсөлдөгч гэж нэрлэх болсон. Мөн хятад компаниудын хөрөнгө оруулалтыг шалгах журмыг чангатгажээ. Өнгөрсөн онд л гэхэд Хятадын компаниуд технологи, дэд бүтцийн салбарт 16 хөрөнгө оруулалт хийснээс дор хаяж 10-ыг нь зогсоосон байна. Эдгээр нь гол төлөв Их Британи, Герман, Итали, Дани улсуудад зориулсан хөрөнгө оруулалт байсан. Хагас дамжуулагч зэрэг стратегийн шинж чанартай тодорхой салбаруудын хөрөнгө оруулалт нь Европын аюулгүй байдалд заналхийлнэ гэж үзсэн учир ийм шийдвэр гаргажээ. Ийн хатуу хяналт тавьснаар технологийн ноу-хаугаа Бээжин рүү урсгах явцыг багасгана гэж үзсэн байна.
Европын хяналт чангарсан нь барууныхны дунд нийтлэг ажиглагдаад буй хандлага юм. Тухайлбал, АНУ дахь Гадаадын хөрөнгө оруулалтын хороо нь сүүлийн үед Хятадын саналд улам хатуу хандах болжээ.
Гэхдээ нөгөө талд Хятад улс ч бас 2016 оноос хойш гадагшаа чиглэсэн хөрөнгийн урсгалд хатуу хяналт тавих тогтолцоог аажмаар дахин нэвтрүүлсэн. Гадаадын аж ахуйн нэгжид бус дотоодын эдийн засагтаа хөрөнгө оруулахыг компаниудад шахсанаар хөрөнгийн болон валютын гадагшлах урсгалыг хязгаарлах зорилготой. Мэдээж гурван жил үргэлжилсэн цар тахлын хатуу бодлого ч гадагшаа чиглэсэн хөрөнгө оруулалт буурахад чухал нөлөө үзүүлсэн. Тэг ковид бодлого нь хил дамнасан аялал, яриа хэлэлцээнд саад болсноор хөрөнгө оруулалтууд ч зогсонги байдалд орсон юм.
ТОО ХЭМЖЭЭ БАГАССАН Ч ЧАНАР НЬ НЭМЭГДСЭН ҮҮ?
Хөрөнгө оруулалтын хэмжээ багасахын зэрэгцээ хөрөнгө оруулалтын шинж чанар, зорилгод томоохон өөрчлөлт оржээ. Үйл ажиллагаа эрхлэх барилга байгууламжаа бариж, бүхнийг эхнээс нь эхэлдэг зарчим бүхий шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 4.5 тэрбум евро хүрчээ. Энэ нь сүүлийн 20 жилд анх удаа “M&A” хөрөнгө оруулалтын хэмжээг давсан үзүүлэлт байв. “M&A” хөрөнгө оруулалт гэдэг нь аливаа компани, аж ахуйн нэгжийн өмчлөх эрх, үүнд холбогдох бүх хөрөнгө, өр төлбөрийг өөр байгууллагад шилжүүлэхийг хэлнэ. Компани худалдан авах болон нэгтгэх ч гэж хэлдэг. Европт ийм төрлийн хөрөнгө оруулалтын хэмжээ 2016 онд 45.9 тэрбум байсан бол 2022 онд 7.9 тэрбум евро болж буурчээ.
Шууд хөрөнгө оруулалтад шилжихэд автомашины салбарын томоохон төслүүд нөлөөлсөн. Тухайлбал, Хятадын батерей үйлдвэрлэгч “CATL”, “Envision AESC”, “SVOLT” зэрэг компани нь Герман, Унгар, Их Британи, Францад үйлдвэр барих хөрөнгө оруулалт хийжээ.
Хятад сүүлийн жилүүдэд ногоон эрчим хүчний салбараа эрчимтэй хөгжүүлэх болсон. Цахилгаан автомашины үйлдвэрлэлээрээ Бээжин толгой цохиж байна. Тодруулбал, 2022 онд дэлхий дахинд үйлдвэрлэсэн нийт цахилгаан автомашины 64 хувь буюу 6.7 сая ширхэгийг нь Хятад үйлдвэрлэжээ. Мөн дэлхийн нийт борлуулалтын 59 хувийг эзэлжээ. Гэхдээ энэ борлуулалтын дийлэнх нь дотооддоо буюу Хятадад хийгдсэн гэдгийг анхаарах хэрэгтэй. Хятадын дотоодын зах зээл нь цахилгаан автомашины борлуулалтын гуравны хоёр орчим хувийг эзэлсээр байна.
Европ тив бол цахилгаан автомашины хоёр дахь том зах зээл юм. Сүүлийн үед тус тив нь ногоон шилжилт, авто замын тээврийг нүүрстөрөгчгүйжүүлэхэд улам бүр анхаарч байна. Гэвч Европт зах зээлийн эрэлтийг хангах чадвартай батерей үйлдвэрлэгчид дутагдалтай байдаг.
Тиймээс Европ нь Хятадын өндөр технологийн бүтээгдэхүүнийг олон улсын түвшинд хүргэх төгс суваг болж байна. Энэ бол урт хугацаандаа үр өгөөж арвинтай том зах зээл.
Гэтэл АНУ-ын хувьд Хятадын хөрөнгө оруулалтад нээлттэй байдлаараа Европыг гүйцэхгүй байгаа аж. АНУ-ын Инфляцийг бууруулах тухай хуульд зааснаар цахилгаан автомашины татварын хөнгөлөлт нь Хятадад үйлдвэрлэсэн эд ангиудгүй батерейнд л хамаарах юм. Энэ нь Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгчдийн АНУ дахь хөрөнгө оруулалтыг эрс хумисан. Тиймээс Европын ногоон салбар дахь Хятадын хөрөнгө оруулалт цаашид нэмэгдвэл гайхаад байх зүйлгүй ажээ. Ногоон эрчим хүчний салбар болон цахилгаан автомашин үйлдвэрлэлээрээ дэлхийн тэргүүлэгч гэдгээ батлах нь Хятадын стратегийн нэг хэсэг юм.
Дэлхий дахинд
Кени улсад үерийн улмаас 71 хүн амь насаа алдаж, 110 хүн эмнэлэгт хүргэгджээ
Кени улсын Накуру мужийн Май Махиу хотын ойролцоо болсон үерийн улмаас 71 хүн нас барж, 110 хүн эмнэлэгт хүргэгдсэн гэж тус мужийн захирагч Сюзан Кихика өчигдөр мэдэгджээ.
Тус хотын үерийн далан сэтэрч, төмөр замын доогуурх гармаар дамждаг ус зайлуулах хоолой бөглөрснөөр хот үерт автжээ.
Үүний улмаас мод үндсээрээ булгарч, тээврийн хэрэгсэл болон байшингууд олноор урсаж, олон хүн амь насаа алдсан байна.
Аврах багийнхан үүссэн шавар, хог хаягдлыг цэвэрлэж байгаа бөгөөд амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй байгаа аж.
Кени улсад гуравдугаар сараас хойш бороотой байгаа бөгөөд энэ хугацаанд 103 иргэн амиа алдаж, олон мянган айлыг нүүлгэн шилжүүлээд байна.
Түүнчлэн сүүлийн жилүүдэд орсон борооны нөлөөлөл олон газарт мал аж ахуй, газар тариаланг устгаж, өлсгөлөн, усны хомсдолд оруулаад байгаа талаар Засгийн газрын Хэвлэлийн төлөөлөгч Исаак Майгуа мэдэгдлээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Японд газар хөдлөлтийн улмаас есөн хүн хөнгөн гэмтжээ
Дэлхий дахинд
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампд холбогдох эрүүгийн хэргийн анхны шүүх ажиллагаа эхлэв
АНУ-д Ерөнхийлөгч асан Дональд Трампын эсрэг дөрвөн ч эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Тэгвэл энэ хэргүүдийн эхнийх нь буюу хувийн мэдээллээ далдлах зорилгоор төлбөр хийсэн гэх хэргийн шүүх ажиллагаа Нью-Йоркийн шүүх дээр эхэлж байгаа тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Шүүхийн ялын тогтоол гартал нэгээс хоёр сар үргэлжилж болзошгүй гэж тооцогдож байгаа энэ шүүх ажиллагаагаар өдгөө 77 настай Дональд Трампын 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө насанд хүрэгсдийн киноны жүжигчин Сторми Дэниелс хэмээх эмэгтэйд дотно харилцаатай байснаа нууцлахыг даалгаж өмгөөлөгчөөрөө дамжуулан 130 мянган ам.доллар төлсөн, үүнийгээ ажил хэргийн нөхцөлийн дагуух хууль ёсны төлбөр мэтээр санхүүгийн хуурамч баримт бүрдүүлсэн хэрэгт өнгөрсөн оны гуравдугаар сард эрүүгийн хэрэг үүсгэсэн хэргийг хэлэлцэнэ.
Прокуроруудын зүгээс Дональд Трампын энэ үйлдлийг сонгуулийн боломжид нь нөлөөлж болзошгүй гэдэг үүднээс мэдээллийг нуун далдлахыг завдсан хэрэг гэж үзсэн.
Ирэх 11 дүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвших эрхээ долоодугаар сард болох намынхаа их хурлаас баталгаажуулахаар зэхэж байгаа Дональд Трамп харин өөрт нь тулгаж байгаа бүх гэмт хэргийг үндэслэлгүй гүтгэлэг гэж үгүйсгэдэг.
Тэрбээр шүүх танхимд орох үедээ ч гэсэн “Улстөрийн мөрдлөг хавчлага болж байна” гэдэг байр сууриа сэтгүүлчдэд илэрхийлжээ.
Үүнээс гадна экс Ерөнхийлөгчийг төрийн нууцын зэрэглэлтэй баримт бичгүүдэд хайхрамжгүй хандсан, 2020 онд өөрийн ялагдал хүлээсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг цуцлуулах санаархлаар үйлдсэн гэдэг өөр хоёр гэмт хэрэгт нийт 34 зүйл ангиар буруутгасан.
Сүүлийн хоёр нь, 2021 оны нэгдүгээр сард Капитолын ордонд дайран орж, хүмүүс амь эрсдэхэд хүргэсэн үймээн самууныг өдөөн турхирсан, нөгөө нь Жоржия муж улсад мөн тэндхийн сонгуулийн үйл явцыг тасалдуулахыг завдсан гэх хэргүүд юм.
Үүний зэрэгцээ АП-Чикагогийн ИС-ийн дэргэдэх судалгааны төв хамтран явуулсан судалгаагаар, гурван америк хүн тутмын нэг нь Трампын мөнгө шилжүүлсэн үйлдлээ нууцалсан нь хууль бус, өөрөөр хэлбэл, гэмт хэрэг мөн гэж үзжээ.
Мөн тал шахам хувь нь бусад гурван гэмт хэрэгт ч Дональд Трампыг ямар нэг байдлаар гэм буруутай гэсний дээр, бүх шүүх үйл явц тэгэхдээ прокурорууд болоод шүүгчид нь зөв шударга ажиллаж, үнэн зөв шийдвэр гарна гэдэгт төдийлөн итгэлтэй бус байгаагаа илэрхийлжээ.
-
Нийгэм4 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм4 цаг өмнө
Уламжлалт анагаах ухааны 7 их сургууль цөм төлөвлөгөөгөө нэгдсэн байдлаар тогтжээ
-
Нийгэм4 цаг өмнө
ОХУ-аас ирүүлсэн хүмүүнлэгийн тусламжийн үр тарианы тэжээлийг хүлээн авч, орон нутагт олголоо
-
Нийгэм3 цаг өмнө
Замын-Үүд сумын ойн барилдаанд Б.Орхонбаяр арслан түрүүллээ
-
Нийгэм2 цаг өмнө
ЦЕГ: 350 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ
-
Улс төр1 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
-
Нийгэм59 мин өмнө
Монгол Улсаас жүдо бөхийн 6 дахь Дэлхийн аварга төрлөө
-
Нийгэм27 мин өмнө
Х.Нямбаатар: Нийслэлийн өмчийн асуудалтай холбоотойгоор Л.Наранбаатар, Ц.Батбаатар нарыг хуулийн байгууллагаар шалгуулна