Дэлхий дахинд
Назарбаевыг үгүйсгэх үйл явц үргэлжилж байна
Нурсултан Назарбаев 2019 онд ерөнхийлөгчийн суудлаасаа буусны дараа ч Казахстаны “анхны ерөнхийлөгч” гэгдэж, улс үндэстний удирдагч хэвээр байв. Дөрвөн жилийн дараа их зүйл өөрчлөгдсөн бөгөөд одоо Астана анхны ерөнхийлөгчийн Тамгын газрын төсвийг танаж байна. Казахстаны Сангийн сайд Ерулан Жамаубаев “Эрх чөлөө” радиод энэ долоо хоногт мэдээлснээр, Тэргүүн ерөнхийлөгчийн Тамгын газар ойрын 45 хоногийн дотор үйл ажиллагаагаа зогсооно гэж мэдэгджээ. Энэ нь өнгөрсөн онд болсон Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санал асуулгын үр дүнд гарсан “Анхны ерөнхийлөгчийн тухай” хуулийг хүчингүй болсонтой холбон, төсөвт байгаа хөрөнгийг дахин хуваарилсны үр дүн юм.
Зургадугаар сарын 7-нд Жамаубаевын хэлсэн үг нь Үндсэн хуулиас “элбас” гэсэн ишлэлийг хассан бүх нийтийн санал асуулгаас хойш бараг яг жилийн дараа болж байна.
2023 оны гуравдугаар сард Сангийн дэд сайд Даурен Темирбеков сэтгүүлчдэд хэлэхдээ, анхны ерөнхийлөгчийн Тамгын газрын санхүүжилтийг 130 сая тенге (291,000 гаруй доллар)-аар хасна. Өмнө нь тус албанд 1-1.5 тэрбум тенге (2.2-3.3 сая доллар) хуваарилагддаг байв. Жамаубаевын энэ долоо хоногт хийсэн тайлбарт оффисын “бүтцийн өөрчлөлт” хийж, зарим ажилчдыг өөр байгууллагад шилжүүлж, заримыг нь цомхотгоно гэж тэмдэглэжээ.
“Ойрын ирээдүйд ийм оффис байхгүй болно гэж би бодож байна” гэж тэрбээр хэлсэн байна.
Энэ нь 2022 оны нэгдүгээр сарын үйл явдлаас хойш Казахстанд өрнөж буй “Назарбаевыг үгүйсгэх” ерөнхий үйл явцтай нийцэж байна. Энэ долоо хоногийн эхээр Казахстаны парламентын доод танхим болох Мажилисын депутатууд эрүүгийн хуулиас анхны ерөнхийлөгчийг доромжилсон гэмт хэрэг үйлдсэн (373-р зүйл) этгээдэд таван жил хүртэл хорих ялаар шийтгэх заалтыг хасч, нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаагаа мэдэгдэв. Өнгөрсөн жил Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санал асуулгыг харгалзан энэ хүчин чармайлтыг депутатууд техникийн шинж чанартай гэж тодорхойлсон.
“Анхны ерөнхийлөгчийн статус байхаа больсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх шаардлагагүй, хэрэгжихгүй” гэж парламентын депутат Снежанна Имашев хэлэв.
2020 онд нэгэн караганд эрэгтэй олон нийтийн сүлжээнд нийтэлсэн видео бичлэгээрээ Назарбаевыг доромжилсон хэргээр 373-р зүйл ангиар ял сонссон анхны хүн болсон. Түүнийг экс ерөнхийлөгчийн талаар хатуу үг хэллэг ашигласан гэж шүүмжилсэн ч “Eurasianet”-д мэдээлснээр түүний сэтгэгдлүүдийн дийлэнх нь “бүс нутгийн хүмүүсийн амьдралын таагүй байдал”-ын тухай байсан аж. Эцэст нь түүнд гурван жилийн хугацаанаас өмнө тэнсэн суллахтай адил “эрх чөлөөг хязгаарласан”, 100 цаг “албадан ажил хийлгэх”, 41,670 тенгений торгууль оногдуулсан.
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев өнгөрсөн 2022 оны нэгдүгээр сарын үймээний дараах мэдэгдэлдээ, Аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлнэ хэмээн мэдэгдсэн юм. Назарбаев 2019 онд Ерөнхийлөгчийн албан тушаалаас буусныхаа дараа Аюулгүйн зөвлөлийг тэргүүлэх болсон юм. Тодруулбал, Назарбаев 2019 оны гуравдугаар сард төрийн тэргүүний суудлаас буусан ч Казахстаны Ардын ассамблей, Аюулгүй байдлын зөвлөл, “Нур Отан” намын удирдлагын албан тушаалыг өөртөө хадгалан үлдэж байв. Түүнийг насан туршид нь Аюулгүй байдлын зөвлөлийн албан тушаал дээр байлгахаар болж байлаа. Гэсэн ч 2021 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Ардын ассамблейн даргын албан тушаалаа орхиж, бүрэн эрхээ өнөөгийн ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевт шилжүүлж байгаагаа зарласан.
Харин 2022 оны энэ оны эхээр Казахстанд гарсан эмх замбараагүй байдлын үеэр Назарбаев өнөөгийн ерөнхийлөгчид Аюулгүй байдлын зөвлөлийн даргын бүрэн эрхийг шилжүүлэн өгсөн юм.
Казахстан улсын анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев 2019 оны гуравдугаар сарын 19-нь ард түмэндээ хандан үг хэлж, албан тушаалаасаа огцорч буйгаа зарласан нь олон улсын хэвлэл мэдээллийн хувьд гэнэтийн мэдээ байсан. Тэрээр “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг дуусгахгүйгээр халаагаа өгөхөөр шийдсэн” гэдгээ мэдэгдсэн юм.
Улмаар 2019 оны гуравдугаар сарын 20 буюу өнөөдөр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг шилжүүлэн өгөх тухай зарлигт гарын үсэг зуржээ.
Ингэснээр Казахстан улсыг бараг 30 жил халаагүй удирдсан Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев тав дахь бүрэн эрхийнхээ хугацааг дуусгалгүйгээр албан тушаалаасаа буусан. Тэрбээр Казахстан улсыг хуучин ЗХУ-аас тусгаар тогтносноос хойш 2019 он хүртэл 29 жил төр барьсан анхны ерөнхийлөгч. Гэхдээ зарим хүмүүс түүнийг нийгмийн зөрчилдөөн, баян ядуугийн ялгааг туйлд нь хүргэсэн гэж буруутгадаг юм.
Дэлхий дахинд
Уганда улсад хөрсний гулгалтын улмаас 15 хүн амь насаа алдаж, 100 гаруй иргэн ор сураггүй болжээ
Зүүн Угандагийн зургаан тосгонд лхагва гарагийн шөнө орсон хүчтэй аадар борооны улмаас пүрэв гарагт хөрсний гулгалт болж, 15 хүн нас барж, 113 хүн сураггүй алга болж, бэртэж гэмтсэн 15 иргэнийг Эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгсөн талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлжээ.
Угандагийн Улаан загалмайн нийгэмлэгээс мэдээлснээр хөрсний гулгалтын улмаас 40 гаруй байшин нурж, нурангаас 13 хүний цогцсыг гаргаж, эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Мөн Паквачийн гүүр нурж, Нил мөрний эрэгт эрэн хайх, аврах ажиллагаа явуулах үеэр аврах багийн хоёр завь хөмөрсөн байна.
Цаг агаарын байгууллагаас нь лхагва гарагт хүчтэй аадар бороо орох урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хүргэж, гамшгийн аюулын тухай зарлан мэдээллэх дуут дохиог ажиллуулж, улс даяар томоохон авто замуудыг хаах арга хэмжээг авсан байжээ.
Тус улсад 12 жилийн өмнө мөн хөрсний гулгалт болж, 40 гаруй хүн амь насаа алдсан тохиолдол бүртгэгджээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ
БНСУ-д 1907 оны арваннэгдүгээр сард 12.4 см зузаан цас орсноос хойш Сөүл хотод 117 жилийн дараа буюу 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд 16.5 см зузаан цас орлоо гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Их хэмжээний цас орсны улмаас нэг иргэн амь насаа алдаж, зургаан хүн бэртэж гэмтэн, орон нутгийн 200 гаруй нислэг цуцлагдсан байна.
Иргэд хотын гудамжинд алхахад хажууд явж байгаа хүнээ ч харахад хүндрэлтэй байгаа талаар мэдээлжээ.
Ойрын өдрүүдэд цас үргэлжлэн орох төлөвтэй байгаа аж.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Нийгэм23 цаг өмнө
МУИС-ийн “ЦАХИМ НОМЫН САН”-гийн нээлт болно
-
Улс төр23 цаг өмнө
“Төр улсыг засах тухай” номын II ботид эдийн засгийн шинэ хандлага, хөгжлийн шинэ үзэл баримтлал, ядуурлыг бууруулах бодлогын нарийвчилсан арга хэмжээг тодорхойлжээ
-
Нийгэм23 цаг өмнө
Шонхорын ” хамаатан” эрхэмсэг Ага, Ига
-
Улс төр5 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Уул уурхайн томоохон төслүүдтэй усны төслүүдийг уялдуулж хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийхэд Монгол Улс бэлэн байна
-
Нийгэм4 цаг өмнө
Нийтийн эзэмшлийн зам, талбайг 700 гаруй хүн цэвэрлэж байна
-
Эдийн засаг7 цаг өмнө
Монголбанк: 1.6 тонн үнэт металл худалдан авлаа
-
Нийгэм5 цаг өмнө
Нийслэлийн гол гудамж замын хөдөлгөөн, түгжрэлд бага нөлөө үзүүлдэг тээврийн хэрэгсэлд шалгуур үзүүлэлт хамаарахгүйгээр улсын дугаар олгоно
-
Нийгэм5 цаг өмнө
Б.Мөнхбат: 207 дугаар байрыг буулгах ажлын худалдан авах ажиллагааг энэ долоо хоногт зарлана