Дэлхий дахинд
Япон Хятадын импортын хоригийг цуцлуулах чиглэлд шаардлагаа нэмэгдүүлнэ
Японы Фукушима дайчи Атомын цахилгаан станцын оператор компани цацраг идэвхт бодисоор бохирдсон усыг шүүж цэвэршүүлээд Номхон далайд асгаж эхлээд нэг сарын хугацаа өнгөрч байна. Японы энэ алхам хүнсний аюулгүй байдлын эрсдэл учрууллаа гэж Номхон далайн улс орнууд эсэргүүцэж, Хятад улс Японоос далайн гаралтай хүнс худалдан авахыг хориглоод байгаа. Харин Японы засгийн газар Хятадын импортын хоригийг цуцлуулах чиглэлд шаардлагаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
Өнгөрсөн 8-р сарын 24-нд Фукушимагийн атомын цахилгаан станцаас тусгай технологиор шүүж цэвэрлэсэн усыг номхон далайд асгаж эхэлсэн. Үүнээс хойш Японы ерөнхий сайд Фумио Кишида асгаж байгаа ус шинжлэх ухааны түвшинд аюулгүй гэдгийг дэлхийн улс орнуудын эрх баригчдад ойлгуулах боломж бүрийг ашиглаж байна. Түүний энэ дипломат ажиллагааны дүнд дэлхийн хэд хэдэн улс Японы шийдвэрийг ойлгож, дэмжиж байгаагаа илэрхийлээд байна. Харин Хятад улс Японыг хүнсний аюулгүй байдалд эрсдэл гаргаж байна гэж үзээд энэ шийдвэрийн эсрэг авсан импортын хоригоо цуцлах төлөвгүй байна. Иймээс Японы засгийн газар Хятадыг хоригоо цуцлахад нь бүх талын арга замаар нөлөөлөх хүчин чармайлтаа үргэлжлүүлэхээр төлөвлөж, Дэлхийн худалдааны байгууллага зэрэг олон улсын байгууллагуудын талбарыг ч ашиглах талаар хэлэлцэж байгаа юм байна.
Хятадын шийдвэрийн улмаас 8-р сард Японоос авсан далайн гаралтай бүтээгдэхүүний импорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 67.6 хувиар буурчээ. Хятадын энэ эсэргүүцлийн улмаас Японы далайн гаралтай бүтээгдэхүүн экспортлогчид болон зуучлагч байгууллагуудад эдийн засгийн ихээхэн хохирол учруулж байгаа юм байна. Хятад улс Японы цацраг идэвхт бодисоор бохирдсон усыг хичнээн цэвэршүүлээд, шүүгээд хүний эрүүл мэндэд хор хөнөөлгүй гэх нотолгоо байхгүй гэсэн өнцгөөс асуудалд хандаж, ДХБ-д хүртэл хандсан. Харин Японы засгийн газар шинжлэх ухааны түвшинд бохирлолтой усыг хүний эрүүл мэндэд нөлөөлөхгүй түвшинд хүртэл цэвэршүүлсэн учир Хятадын импортын хоригийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, энэ хоригоо цуцлахыг уриалсаар байгаа. ОУАЭА ч Фукушима дайчи атомын цахилгаан станцаас далайд зутгаж байгаа ус олон улсын стандартыг хангасан, хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй гэсэн тайланг өнгөрсөн 7-р сард гаргасан юм.
Дэлхий дахинд
Кени улсад үерийн улмаас 71 хүн амь насаа алдаж, 110 хүн эмнэлэгт хүргэгджээ
Кени улсын Накуру мужийн Май Махиу хотын ойролцоо болсон үерийн улмаас 71 хүн нас барж, 110 хүн эмнэлэгт хүргэгдсэн гэж тус мужийн захирагч Сюзан Кихика өчигдөр мэдэгджээ.
Тус хотын үерийн далан сэтэрч, төмөр замын доогуурх гармаар дамждаг ус зайлуулах хоолой бөглөрснөөр хот үерт автжээ.
Үүний улмаас мод үндсээрээ булгарч, тээврийн хэрэгсэл болон байшингууд олноор урсаж, олон хүн амь насаа алдсан байна.
Аврах багийнхан үүссэн шавар, хог хаягдлыг цэвэрлэж байгаа бөгөөд амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй байгаа аж.
Кени улсад гуравдугаар сараас хойш бороотой байгаа бөгөөд энэ хугацаанд 103 иргэн амиа алдаж, олон мянган айлыг нүүлгэн шилжүүлээд байна.
Түүнчлэн сүүлийн жилүүдэд орсон борооны нөлөөлөл олон газарт мал аж ахуй, газар тариаланг устгаж, өлсгөлөн, усны хомсдолд оруулаад байгаа талаар Засгийн газрын Хэвлэлийн төлөөлөгч Исаак Майгуа мэдэгдлээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Японд газар хөдлөлтийн улмаас есөн хүн хөнгөн гэмтжээ
Дэлхий дахинд
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампд холбогдох эрүүгийн хэргийн анхны шүүх ажиллагаа эхлэв
АНУ-д Ерөнхийлөгч асан Дональд Трампын эсрэг дөрвөн ч эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Тэгвэл энэ хэргүүдийн эхнийх нь буюу хувийн мэдээллээ далдлах зорилгоор төлбөр хийсэн гэх хэргийн шүүх ажиллагаа Нью-Йоркийн шүүх дээр эхэлж байгаа тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Шүүхийн ялын тогтоол гартал нэгээс хоёр сар үргэлжилж болзошгүй гэж тооцогдож байгаа энэ шүүх ажиллагаагаар өдгөө 77 настай Дональд Трампын 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө насанд хүрэгсдийн киноны жүжигчин Сторми Дэниелс хэмээх эмэгтэйд дотно харилцаатай байснаа нууцлахыг даалгаж өмгөөлөгчөөрөө дамжуулан 130 мянган ам.доллар төлсөн, үүнийгээ ажил хэргийн нөхцөлийн дагуух хууль ёсны төлбөр мэтээр санхүүгийн хуурамч баримт бүрдүүлсэн хэрэгт өнгөрсөн оны гуравдугаар сард эрүүгийн хэрэг үүсгэсэн хэргийг хэлэлцэнэ.
Прокуроруудын зүгээс Дональд Трампын энэ үйлдлийг сонгуулийн боломжид нь нөлөөлж болзошгүй гэдэг үүднээс мэдээллийг нуун далдлахыг завдсан хэрэг гэж үзсэн.
Ирэх 11 дүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвших эрхээ долоодугаар сард болох намынхаа их хурлаас баталгаажуулахаар зэхэж байгаа Дональд Трамп харин өөрт нь тулгаж байгаа бүх гэмт хэргийг үндэслэлгүй гүтгэлэг гэж үгүйсгэдэг.
Тэрбээр шүүх танхимд орох үедээ ч гэсэн “Улстөрийн мөрдлөг хавчлага болж байна” гэдэг байр сууриа сэтгүүлчдэд илэрхийлжээ.
Үүнээс гадна экс Ерөнхийлөгчийг төрийн нууцын зэрэглэлтэй баримт бичгүүдэд хайхрамжгүй хандсан, 2020 онд өөрийн ялагдал хүлээсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг цуцлуулах санаархлаар үйлдсэн гэдэг өөр хоёр гэмт хэрэгт нийт 34 зүйл ангиар буруутгасан.
Сүүлийн хоёр нь, 2021 оны нэгдүгээр сард Капитолын ордонд дайран орж, хүмүүс амь эрсдэхэд хүргэсэн үймээн самууныг өдөөн турхирсан, нөгөө нь Жоржия муж улсад мөн тэндхийн сонгуулийн үйл явцыг тасалдуулахыг завдсан гэх хэргүүд юм.
Үүний зэрэгцээ АП-Чикагогийн ИС-ийн дэргэдэх судалгааны төв хамтран явуулсан судалгаагаар, гурван америк хүн тутмын нэг нь Трампын мөнгө шилжүүлсэн үйлдлээ нууцалсан нь хууль бус, өөрөөр хэлбэл, гэмт хэрэг мөн гэж үзжээ.
Мөн тал шахам хувь нь бусад гурван гэмт хэрэгт ч Дональд Трампыг ямар нэг байдлаар гэм буруутай гэсний дээр, бүх шүүх үйл явц тэгэхдээ прокурорууд болоод шүүгчид нь зөв шударга ажиллаж, үнэн зөв шийдвэр гарна гэдэгт төдийлөн итгэлтэй бус байгаагаа илэрхийлжээ.
-
Нийгэм2 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм2 цаг өмнө
Уламжлалт анагаах ухааны 7 их сургууль цөм төлөвлөгөөгөө нэгдсэн байдлаар тогтжээ
-
Нийгэм2 цаг өмнө
ОХУ-аас ирүүлсэн хүмүүнлэгийн тусламжийн үр тарианы тэжээлийг хүлээн авч, орон нутагт олголоо
-
Нийгэм2 цаг өмнө
Замын-Үүд сумын ойн барилдаанд Б.Орхонбаяр арслан түрүүллээ
-
Нийгэм11 мин өмнө
ЦЕГ: 350 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ