Дэлхий дахинд
НҮБ-ын Ерөнхий ассамблей Израил-Хамасын дайны асуудлаар ээлжит бус чуулган хуралдуулна

Израил-Хамасын дайнд Израилын тал агаарын цохилтоо өргөжүүлснээс Палестины энгийн иргэдийн хохирол нэмэгдсээр байна. Дайныг өргөжүүлэхгүйн төлөөх олон улсын дипломат ажиллагаа явж байгаа ч Израил Газын Зурваст Хамасыг үндсээр нь устгах зорилгоор хуурай замын дайны ажиллагаа явуулахаар бэлтгэлээ хангаж, Газын Зурвасын иргэдийг өмнөд бүс рүү нүүн шилжихийг дахин шаардсаар байна. НҮБ-ын Ерөнхий ассамблей энэхүү дайны эсрэг авах хариу арга хэмжээг хэлэлцэхээр энэ пүрэв гарагт ээлжит бус чуулган хуралдуулахаар боллоо. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл өнгөрсөн 7 хоногт шуурхай хуралдаан хийсэн ч тогтоол баталж чадаагүй. Иймээс Йордан болон Арабын бусад улсуудын хүсэлтээр Ерөнхий Ассамблейг ээлжит бусаар хуралдуулахаар болжээ.
НҮБ-ын ерөнхий ассамблей хамгийн сүүлд өнгөрсөн онд Орос Украинд дайн эхлүүлсний дараа ээлжит бус чуулган хуралдуулж байсан. Харин Палестины нөхцөл байдлын талаар сүүлийн таван жилд анх удаа ээлжит бусаар хуралдах нь. Дэлхий дахины аюулгүй байдал, энх тайван байдлыг хангаж, хамгаалах үүрэгтэй Аюулгүйн зөвлөлийн 12 гишүүн нь уг тогтоолыг дэмжсэн ч байнгын гишүүн АНУ Израилын өөрийгөө хамгаалах эрхийн талаар тусгаагүй байна гэсэн үндэслэлээр тогтоолд хориг тавьсан. НҮБ-ын гишүүн 193 улсын аль нь ч Ерөнхий ассамблейн ээлжит бус чуулганд оролцох боломжтой. Олон улс орон байр сууриа илэрхийлэх төлөвтэй байгаагаас Арабын улсууд Газын зурваст хуурай замын дайны ажиллагаа явуулахаар бэлтгэж байгаа Израилын эсрэг шахалт үзүүлэх бололтой байгаа. Катарын Эмир Газын Зурваст дайны байдал өргөжих нь бүс нутаг болоод дэлхий нийтэд аюултай. Иймээс Израилд Палестинчуудын амийг үг дуугүй хөнөөх эрхийг ногоон гэрлээр өгч болохгүй гэж мэдэгдэж байна.
Одоогоор Израил Газын Зурваст зөвхөн агаарын цохилт өгч байна. Агаарын цохилтын хүрээг өмнөд бүс рүү тэлснээр өчигдөр гэхэд Палестины 140 гаруй энгийн иргэн амь үрэгдсэн байна. Дайны туршид Газын Зурваст амь үрэгдсэн Палестин хүний тоо 5087-д хүрсэн байна. НҮБ Газын зурвас руу оруулж байгаа хүмүүнлэгийн тусламж тэр дундаа эмнэлгийн тусламжийг саадгүй, таслахгүй оруулахыг уриалж байна. Одоогоор Газа руу хүмүүнлэгийн тусламжийг тасралтгүй оруулах зорилготой хэлэлцээ АНУ, Израил, Египет, НҮБ гэсэн дөрвөн талын дунд болж байна. Газа хотын нийт 24 эмнэлгийн 8 нь агаарын цохилтод өртсөн, түлш эрчим хүч, эм хангамжийн дутагдлаас болж үйл ажиллагаа явуулах боломжгүй болжээ.
Хамас бүлэглэл өчигдөр дахиад барьцааны хоёр хүнийг хүмүүнлэгийн үүднээс гэсэн тайлбартайгаар сулласан байна. Израилын тооцоолж байгаагаар Хамасын барьцаанд 220 орчим хүн байгаа юм байна. Америк барьцаанаас илүү олон хүнийг суллуулахын тулд Израилыг хуурай замаар дайны ажиллагаа явуулахаа түр азнахыг шахсан гэж хэвлэлүүд мэдээлж байгаа. Гэхдээ Байден Хамас барьцааны хүмүүсийг сулласны дараа гал зогсоох талаар хэлэлцээ хийнэ гэсэн байр суурь илэрхийлж байна.
Мөн цагаан ордон Израилын Хамастай хийж байгаа дайныг дэмжих зорилгоор Ойрх Дорнодод цэргийн хүчин чадлаа зузаатгаж байгаа гэсэн тайлбар хийжээ. Харин Америкийн стратегийн зэвсэг, цэрэг Ойрх Дорнодод нэмж ирж байгаад Иран улс ихээхэн дургүйцэж, Америкийн энэ үйлдэл Израил Хамасын дайныг өргөжүүлэх эрсдэлтэйг анхааруулсаар байна. Францын ерөнхийлөгч Израилтай эв санаа нэг байгаагаа илэрхийлэх зорилгоор Тел Авивд буужээ.
Тэрээр Палестинд мөн очих юм байна. Макрон дайныг бүс нутагт тараахгүй, барьцааны хүмүүсийг бүгдийг суллах, Израилд аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөх, хоёр тусдаа улс байх шийдлийг урагшлуулах гэсэн дөрвөн саналтай очсон байна.

Дэлхий дахинд
Ромын пап Францисыг оршуулах ёслол бямба гарагт болно

Ромын католик сүм хийдийн кардиналууд өчигдөр хуралдаж, пап Францисын оршуулах ёслолыг энэ бямба гарагт Гэгээн Петрийн талбайд гадаа үйлдэхээр тогтжээ. Харин ард иргэд, сүсэгтнүүдийг Ромын Папд хүндэтгэлээ илэрхийлэх боломжийг олгох үүднээс лхагва гарагт шарилыг нь Гэгээн Петрийн сүмд байрлуулж юм байна.
88 настай Пап лам Францис тархинд нь цус харвасны улмаас зүрхний дутагдалд орж нас нөгчсөн болохыг Ватиканы албаныхан үүний өмнө мэдээлсэн. Он гарснаас хойш хоёр уушгиндаа хатгалгаа туссаны улмаас эмчлүүлж эмнэлгээс гараад удаагүй байсан Ромын пап хамгийн сүүлд өнгөрсөн амралтын өдөр Улаан өндөгний баярыг тохиолдуулж Гэгээн Петрийн талбайд сүсэгтэн олонтой мэндчилж байсан юм. Францис ламтан мөн тогтсон заншлаас гажиж, Гэгээн Петрийн сүмд бус, Гэгээн Мариагийн сүмд өөрийг нь оршуулахыг гэрээсэлжээ. Өмнөх бүх Ромын папуудаас анх удаа Европын бус орны гаралтай Францис ламтны дурсгалыг хүндэтгэж төрөлх Аргентин улсад нь болон хөрш Бразил улсад 7 хоногийн гашуудал зарласан байна.Мөн дэлхийн католик шашинтнуудын тэргүүнийг оршуулах ёслолд оролцож, Пап Францистай салах ёс гүйцэтгэх бодолтой байгаагаа дэлхийн олон орны удирдагчид илэрхийлж байгаа юм байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп тухайлбал гэргийн хамтаар Ром хотноо энэ ёслолд оролцохоо мэдэгдсэнээр албандаа орсноосоо хойш анх удаа хилийн дээс алхах гэж байгааг хэвлэлүүд дурьдаж байна. Францын Ерөнхийлөгч Э.Макрон, Бразилийн ерөнхийлөгч Лула да Сильва, Пап ламтны төрөлх Аргентин улсын ерөнхийлөгч Хавьер Милей нар мөн оршуулгад оролцохоо мэдэгджээ. Украины ерөнхийлөгч Зеленский очихоор төлөвлөж байгаа талаар дотоодын хэвлэлүүд нь мэдээлжээ.
Дэлхийн 1,4 тэрбум католик шашинтнуудын тэргүүн, дараагийн Пап ламыг сонгох сонгуулийн тухайд, түүнийг таалал төгссөнөөс 15-20 хоногийн дараа эхэлдэг жаягтай. Энэ үүднээсээ тавдугаар сарын 6-наас хойш болох юм байна. Маш чанд хатуу дэг ёсны дагуу, нууц байдалд явагддаг энэ сонгуульд дэлхийн өнцөг булан бүрийн 135 кардинал оролцох эрхтэй байна.
Дэлхий дахинд
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war

Editor’s note: Xin Ping is a commentator on international affairs, writing regularly for Xinhua News Agency, CGTN, Global Times, China Daily, etc. The article reflects the author’s views and not necessarily those of CGTN.
Washington’s latest tariff blitzkrieg – slapping “universal” levies on over 180 nations and regions – is setting things on fire at home.
The moment the executive order was signed, U.S. markets went into freefall: the Dow plunged nearly 4 percent, Apple and Nike stocks nosedived, and $6.4 trillion vanished from Wall Street in two days.
This isn’t economic policy. It’s economic arson.
The art of self-sabotage
Will tariffs bring manufacturing home? Despite years of arm-twisting, American tech giant Apple still works with 94.5 percent of its suppliers being overseas.
Apple isn’t an outlier. The semiconductor industry is facing obstacles in reshoring back to the U.S. as well. Intel has paused its Arizona factory. TSMC is delaying U.S. production. The problems hindering “made in America” are systemic and may only be addressed through a broad and profound economic restructuring. Tariffs won’t magically resurrect dead industries; they only inflate prices for already-struggling consumers.
The U.S. tariff spree, unleashed in the name of “America First,” is in fact a masterclass in shooting oneself in the foot. U.S. farmers will be hard hit. In the aftermath of the 2018 China tariff, while U.S. soybean exports eventually rebounded, the farming community suffered irreparable damages: Midwest farm bankruptcies spiked 30 percent, wiping out generations of family farms. Today’s “Tariff 2.0” risks repeating history – but with higher stakes.
China’s counterpunch
Beijing has been defending itself with precise actions, hitting back with matching levies. But its market remains open to others. Germany’s automakers, for instance, now sell more cars in China than at home. ASEAN’s durians and lobsters enter Chinese markets tariff-free under RCEP – a stark contrast to America’s “walled garden” approach.
As China’s commerce ministry stated: “Bullying tactics won’t work. We defend rules, not whims.” Similar tactics have failed before. When the U.S. tried weaponizing small-parcel exemptions to target Chinese goods, U.S. retailers revolted, as 60 percent of affected imports are everyday essentials for low-income households.
Allies: from partners to prey
American allies are not spared either, and their response has also been strong. The EU is poised to approve retaliatory measures. France is warning against “suicidal trade wars.” German industries are lobbying Brussels to hit back harder. Japan is calling the moves “deeply regrettable.”
In Southeast Asia, the irony is thicker than durian pulp as countries like Vietnam face 46 percent tariffs but remain trapped supplying components to U.S. tech giants. An economist in Hanoi reveals the reality: “Trump wants us to be his factory, but not his competitor. That math doesn’t add up.”
The U.S. tariff crusade isn’t just failing – it’s uniting the Global South against Washington. The U.S. only accounts for around 15 percent of global trade. The remaining 85 percent is made up by the rest of the world – including China – and it will not stand idly by and watch the international trade system, the very thing that fostered global prosperity for decades, destroyed by self-serving political motivations.

A woman looks at an electronic stockboard on her computer at a trading company in Hanoi, Vietnam on April 8, 2025. /CFP
The ghost of Smoot-Hawley
History has long given its verdict on tariffs. The 1930 Smoot-Hawley tariffs turned a recession into the Great Depression. The déjà vu is uncanny: U.S. steel tariffs briefly boosted producers but killed 75,000 downstream jobs. American icon motorcycle manufacturer Harley-Davidson was forced to shift production overseas to avoid costs. “Made in America” has become “priced out of America.”
Those in Washington are preaching “short-term pain for long-term gain.” Tell that to the 27 U.S. textile mills shut down in the past 20 months, or the single mom paying 17 percent more for Walmart clothes. Some on Reddit have put it quite well: “Tariffs are taxes on the poor.”
Epilogue: The unlearned lesson
The White House insists this is “historic” – and they’re right. Not since the 1930s has the U.S. so recklessly weaponized trade. But the world has changed: China is deeply integrated into global supply chains, the EU makes its own decisions, and ASEAN won’t ditch prosperity for geopolitics.
The clock is ticking. Every tariff tweet coming from Washington is shredding U.S. credibility. Every market plunge erodes the White House’s “strong economy” narrative. And America’s isolation deepens with every trade deal other countries make on lowered tariffs, such as those between China and ASEAN and European countries.
In the end, it’s not just about the economy. America is turning its back on the world. The path it has chosen is a solitary one.
(If you want to contribute and have specific expertise, please contact us at opinions@cgtn.com. Follow @thouse_opinions on X, formerly Twitter, to discover the latest commentaries in the CGTN Opinion Section.)
Дэлхий дахинд
БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг зарлалаа
