Эдийн засаг
Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг Нийслэлийн ИТХ-д өргөн барилаа

Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барилаа. 2024 оны төсвийн төсөлтэй хамт Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг тогтоох тухай, Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай төслийг мөн өргөн мэдүүлэв. Төсөлд нийслэлийн төсвийн орлогыг 2,598.9 тэрбум төгрөг байхаар төлөвлөсөн нь 2023 оныхоос 29.9 хувиар өссөн дүн аж. Тэгэхдээ 93.1 хувь нь татварын орлогоор, үлдэх хувь нь татварын бус орлогоор бүрдүүлэхээр байгаа юм. Харин төсвийн нийт зарлагын 46.3 хувь буюу 1,109.6 тэрбум төгрөгийг урсгал зардалд зарцуулах аж. Үүнд төрийн албан хаагчдын цалинг үнийн өсөлттэй уялдуулан нэмэхтэй холбоотойгоор нийслэл, дүүргийн 109 байгууллагын 7087 төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, алслагдсан 3 дүүрэг ажиллаж буй төрийн албан хаагч болон соёлын байгууллагын ажилтнуудад олгох тэтгэмж, холбогдох хуулийн дагуу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, их дээд сургуулийн оюутан, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчид нийтийн тээврээр үнэгүй зорчих нөхөн олговрын зардал, нийтийн тээврийн үйлчилгээний машин цагийн зардлын зөрүү санхүүжилт, хот нийтийн аж ахуйн тохижилт үйлчилгээний зардал…зэрэг нь томоохон зардлуудыг эзэлж байна.
Харин 230.3 тэрбум төгрөгийг нийслэлээс улсын төсөвт татан төвлөрүүлэхээр тооцсон бол Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд 47.8 тэрбум төгрөг байхаар хуваарилжээ. Төсвийн хуулийн дагуу ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа олон нийтэд танилцуулж, иргэдийн саналыг авсан байна. Тодруулбал, энэ сарын 20-ны өдөр Нийслэлийн иргэний танхимд 9 дүүргийн 250 орчим иргэнийг хамруулсан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдээс 630 гаруй санал ирүүлснийг Засаг дарга онцоллоо.
Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг боловсруулахдаа агаар орчны бохирдлыг бууруулж, гэр хорооллыг орон сууцжуулах, Улаанбаатар хотын холбоос замыг нэмж, авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэл хийх, төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлж, хотын эдийн засгийг тэлэх зэрэг бодлогыг баримталсан аж. Тэр тусмаа УИХ-аар баталж буй нийслэлтэй холбоотой хуулиудын хэрэгжилтийг хангахад 2024 оны төсөв чиглэгдэнэ гэдгийг Засаг дарга энэ үеэр хэллээ.

Эдийн засаг
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг шилжүүлж эхэллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл болох 93499 төгрөгийг өнөөдрөөс олгож эхэллээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэн бүрд 350 мянган төгрөгийн ногдол ашгийг гурав хуваан олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 1072 хувьцаатай иргэнд 121,500 төгрөг тараасан. Үүний дараа цагаан сарын баярын өмнө 100,006 төгрөгийн ногдол ашиг олгосон билээ.
Иргэн та Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцаатай бол татварын дараах дүнгээр 93.5 мянга орчим төгрөг авна. Хэрэв та 750 ширхэг хувьцаатай бол 75 мянган төгрөгөөс татвар суутгаад 69 мянган төгрөг авах юм байна.
Эдийн засаг
Экспортын орлого 237 сая доллар болж өмнөх долоо хоногоос 9 хувиар өсөв

Экспортыг эрчимжүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх ажлын хэсгийн IV хурал боллоо. Сангийн яамны Санхүү төсвийн судалгааны газрын дарга Г.Золбоо Монгол Улсын экспорт, импорт, гадаад валютын өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа.
Тэрээр, Монгол Улсын экспортын орлого өмнөх 7 хоногтой харьцуулахад 237 сая ам.доллараар буюу 9 хувиар өссөн. Үүнд: зэсийн баяжмалын экспорт 26 хувиар, төмрийн хүдрийн экспорт 4 хувиар өссөн нь нөлөөлсөн бол гадаад валютын нөөц өнөөдрийн байдлаар 5.0 тэрбум ам.доллар буюу өнгөрсөн 7 хоногийн түвшинд хэвээр хадгалагдаж байна гэв.
Мөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, Засгийн газраас төрийн өмчийн уул уурхай компаниудад өгсөн чиглэлийн дагуу хэрхэн ажиллаж байгаа талаар танилцуулсан юм.
Тухайлбал, экспортоо 442.5 сая ам.доллароор нэмэгдүүлж, 137.2 ам.долларын өртөг бүхий зарим томоохон хөрөнгө оруулалтаа хойшлуулах байдлаар 580 сая ам.доллар бүрдүүлэхэд анхаарч байна.
Түүнээс гадна төслийн хөрөнгө оруулалт татах чиглэлд 220 сая ам.доллар, “Ногоон зээл” урьдчилгаа төлбөрийн санхүүжилт татах хүрээнд 200 сая ам.доллар зэрэг нийтдээ валютын нөөцийг 1 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна хэмээн танилцуулав.
Хуралдаанаар агууламж багатай нүүрс, төмрийн хүдрийг биржээр арилжаалах боломжийг судлах, орон нутгийн чанартай автозамаар тээвэр хийх нөхцөлийг бүрдүүлэх зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Ажлын хэсгийн хурлыг Сангийн сайд Б. Жавхлан даргалж, Сангийн яамын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С. Наранцогт, ГЕГ-ын дарга Р. Отгонжаргал, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х. Мөнхжаргал болон бусад албаны хүмүүс оролцлоо
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 5 багц буюу 32.0 мянган тонн коксжих нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.
Арилжаанд 5 оролцогч оролцож 94.3 ам.долларт хэлцэл хийгдлээ. Биржийн арилжаа эхэлснээс хойш нийт 128 удаагийн арилжаагаар 2.88 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 25.5 сая тонн нүүрс борлуулсан үзүүлэлттэй байна.
Компани зах зээл уналттай энэ үед борлуулалтын оновчтой бодлого хэрэгжүүлэн, нүүрсний борлуулалтыг тасралтгүй, хэвийн явуулахыг зорж байна. 2025 он гарснаас хойш Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар амжилттай хийгдсэн хэлцлийн дийлэнх хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэлцэл бүрдүүлсэн үзүүлэлттэй байна.
-
Дэлхий дахинд21 цаг өмнө
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war
-
Нийгэм1 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 479 болжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэлээ
-
Нийгэм3 цаг өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх байршлууд
-
Нийгэм58 минут өмнө
УЕПГ: Гуравдугаар сард мөрийтэй тоглоом тоглох зөрчил буурчээ
-
Улс төр3 цаг өмнө
Хот дахин төлөвлөлттэй холбоотой хууль, эрх зүйн орчныг судлан санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг хуралдлаа
-
Нийгэм2 цаг өмнө
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч байна
-
Улс төр3 цаг өмнө
Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ