Connect with us

Нийгэм

Улсын асрамжинд байгаа 206 ахмадуудад эрүүл мэндийн үзлэг оношлогоо хийжээ

Нийтэлсэн

-

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, 8 дугаар хорооны Ахмадын хороотой хамтран энэ сарын 5-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр дэх “Ахмад настны үндэсний төв”-ийн ахмадуудад зориулсан сайн үйлсийн аяныг зохион байгуулжээ.

Өдгөө 10 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү аянаар дамжуулан ГССҮТ-ийн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд улсын асрамжинд байгаа 206 ахмад настанд эрүүл мэндийн үзлэг оношлогоо хийж, сувилахуйн тусламж үйлчилгээнд хамруулсан байна.

“Ахмад настны үндэсний төв”-ийн асаргаанд буй нийт ахмадын 68 нь хэвтрийн, 112 нь байнгын асаргаа сувилгаа шаардлагатай бөгөөд эдгээр ахмад настанд холголт цооролтоос сэргийлэх зөвлөгөө мэдээлэл өгч, бүтэн биеийн болон хэсэгчилсэн угаалга, бариа засал, хувийн ариун цэврийг дэмжих үйлчилгээ (үс угаах, засах), шээлгүүр солих, холголт цооролт болон түлэгдлийн шархтай үйлчлүүлэгчдийн шарханд ариун боолт хийх зэргээр сувилахуйн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлжээ.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

​Нийслэлийн ногоон бүсийн ойн санд түймэр гарчээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо Шар хоолойн аманд ой хээрийн түймэр гарч 10 га шар өвс, 6 га ойн сан бүхий газарт түймэрт өртлөө.

Түймрийг унтраахаар Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал унтраах, аврах ангиудын 31 албан хаагч, нийслэлийн Байгаль орчны газрын 7 байгаль хамгаалагч, 5 урамшуулалт эргүүл, НБОГ, НЦУГ, НОБГ-ын хамтарсан хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн ажиллаж 14 цаг 37 минутад түймрийг цурамд оруулаад байна.

Түймэр тавьсан эзэн холбогдогчийг тогтоохоор албаныхан ажиллаж байна.

Хаврын хуурайшилтын үед ой, хээрийн түймэр 1 секундэд 2 метр, 360 градус бүх чиглэлд асар хурдтай тархдаг.

Ил задгай гал гаргах, хог шатаах, тамхины иш хаях зэрэг үйлдэл түймэр гарах нөхцөлийг бүрдүүлдэг тул иргэн бүр хариуцлагатай байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “20 минутын хот үзэл баримтлал”-ын төслийг танилцууллаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн ИТХ-ын ээлжит III хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг НИТХ-ын дарга А.Баяр танилцууллаа. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “20 минутын хот үзэл баримтлал”-ын төслийг танилцуулав.

Тэрээр “20 минутын хот үзэл баримтлал”-ын төслийн ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа юм. УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “Хот суурин газрыг иргэдэд ээлтэй, түгжрэлгүй, утаагүй, хүн төвтэй, нийгмийн үйлчлгээг хүртээмжтэй болгох зорилготой. 20 минутын хот гэдэг шинэ зүйл биш. Анх 1900-аад оны үед АНУ-ын хот төлөвлөгч хотыг нэгжээр төлөвлөх санааг гаргасан байдаг. Нэгж дотроо дэд бүтцийн төлөвлөлтүүдээ багтаасан байдаг. Одоогийн манай 1-р хороолол, 3,4-р хороолол зэрэг нь 20 минутын хотын нэгжийн төлөвлөлтөөр зохион байгуулагдсан гэсэн үг. Гэвч эдийн засгийн тэлэлт, замбараагүй газар олголт, хүн амын өсөлт зэрэг хүчин зүйлүүдээс шалтгаалан үзэл баримтлалаа алдсан. Энэ зөвхөн Улаанбаатар хот ч биш, дэлхийн томоохон хотууд ч ийм нөхцөл байдалд хүрээд эргээд нэгжийн төлөвлөлт буюу 20 минутын хотын үзэл баримтлалыг дахин эрчимтэй хэрэгжүүлж эхэлж байна. 20 минутын хот үзэл баримтлалын гол зорилго нь нэгжийн төлөвлөлт хийхдээ боловсролыг нэн тэргүүнд тавьж байгаа. Хүүхдүүд гэрээсээ гараад 20 минутын дотор сургууль, цэцэрлэгийн үйлчилгээ авах ёстой. Явганаар 2км, дугуйгаар 5 км зайд гэсэн үг. Хоёрт эрүүл мэндийн үйлчилгээ, гуравт цэцэрлэгт хүрээлэн, дөрөвт биеийн тамир, спорт байгууламжийг иргэдэд ойртуулах үндсэн зорилготой. Ингэхдээ иргэдийн санал санаачилгыг сонсож, оролцоог хангаж ажиллана” хэмээн мэдээлэл өглөө.

Үүний дараа НИТХ-ын төлөөлөгчид “20 минутын хот үзэл баримтлал”-ын төсөлтэй холбоотойгоор асуулт асуулаа. Тухайлбал, НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул “Нийслэлд баригдаж буй маш олон хотхонууд сургууль, цэцэрлэггүй баригдаж байна. Сургууль, цэцэрлэг барих стандартаа мөрдөхгүй байхад Улсын комисс хүлээж аваад байна. Энэ байдлыг зогсоохгүй бол 20 минутын дотор хүүхдүүд сургууль, цэцэрлэгийн боловсрол авах боломжгүйд хүрнэ. Энэ тал дээр ямар бодлого баримталж, хуулийн зүйл заалт тусгах вэ” хэмээн тодрууллаа. Мөн гэр хорооллын алслагдсан бүсийн хүүхдүүдийг 20 минутын дотор сургууль, цэцэрлэгтээ хэрхэн хүрэх, одоо байгаа зарим сургууль, цэцэрлэгийг барилгад давхар нэмж барих зэрэг ажлуудыг хэрхэн тусгасан талаар тодруулж холбогдох албаныхан тайлбар өглөө.

Өнөөдрийн хэлэлцэж буй асуудлууд:

  • “20 минутын хот үзэл баримтлал”-ын төслийн талаарх танилцуулга
  • “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг төхөөрөмж суурилуулах, түүний хэрэглээнд үнийн урамшуулал олгох журам”ыг батлах тухай
  • “Туулын хурдны зам”-ын төсөл арга хэмжээний төсөвт, өртөгт өөрчлөлт оруулах тухай
  • Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тухай
  • “Улаанбаатар кабел кар” ОНӨТҮГ-ыг байгуулж, дүрмийг батлах тухай
  • “КОП-17 хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар” ОНӨААТҮГ-ыг байгуулж, дүрмийг батлах тухай
  • Барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэх тухай
  • Орон сууцны байрыг нийслэлийн өмчид бүртгэх тухай
  • Барилга, байгууламжийг балансаас баланст шилжүүлэх тухай
  • Удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх тухай
Дэлгэрэнгүй ...

Нийгэм

“Монгол бичгийн цахим бичвэр-IV” улсын уралдаан баасан гарагт болно

Нийтэлсэн

-

Нийтэлч

Үндэсний бичиг үсгийн баярт зориулан Монгол Улсын Үндэсний номын сангаас уламжлал болгон зохион байгуулж буй “Монгол бичгийн цахим бичвэр-IV” улсын уралдаан 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр болно.
Монгол хэлний тухай хуулийн дагуу 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулж байна. Албан хэргийг үндэсний бичгээр хөтлөн явуулах үндэс нь цахим бичвэр боловсруулах чадвартай мэргэжилтэн бэлтгэх явдал юм.
Иймд тус улсын уралдаанаар дамжуулан монгол бичгийн цахим хэрэглээг нэмэгдүүлэх, монгол бичгээр цахим бичвэр боловсруулах чадавхтай мэргэжилтнүүдийг бэлтгэх, ур чадварыг дээшлүүлэхийг зорьж байна.
Уралдааныг мэргэжлийн болон мэргэжлийн бус гэсэн ангиллаар компьютерт юникодын болон юникодын бус фонтоор бичих журмаар 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр танхимаар болон цахимаар зохион байгуулж, шалгарсан шилдэг оролцогчдод шагналыг Үндэсний бичиг үсгийн баярын нээлтийн ёслолын үеэр Монгол Улсын Үндэсний номын санд гардуулна.
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм12 цаг өмнө

​Нийслэлийн ногоон бүсийн ойн санд түймэр гарчээ

Нийгэм12 цаг өмнө

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “20 минутын хот үзэл баримтлал”-ын төслийг танилцууллаа

Нийгэм12 цаг өмнө

“Монгол бичгийн цахим бичвэр-IV” улсын уралдаан баасан гарагт болно

Нийгэм12 цаг өмнө

Нийтийн эзэмшлийн зам талбайд эмх цэгцгүй байршсан скүүтер, цахилгаан дугуйг цэгцэлнэ

Энтертайнмент12 цаг өмнө

“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

Энтертайнмент12 цаг өмнө

Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана

Улс төр12 цаг өмнө

Япон Улсын иргэн Асахифүжи Сүгиномори Сэйяаг Алтан гадас одонгоор шагналаа

Улс төр13 цаг өмнө

Л.Оюун-Эрдэнэ Хархорум хотын ерөнхий төлөвлөлт, бүтээн байгуулалтын төлөвлөгөөтэй газар дээр нь танилцлаа

Нийгэм13 цаг өмнө

ШУТИС-д сургалтын тоног төхөөрөмж, лабораторийг хүлээлгэн өгөв

Нийгэм13 цаг өмнө

Урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны хүртээмж, чанарыг сайжруулж, эрчимжүүлэхийг анхааруулав

Нийгэм14 цаг өмнө

“Хавдрын эсрэг үндэсний аян” Дорноговь аймагт нээлтээ хийлээ

Нийгэм14 цаг өмнө

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

Нийгэм14 цаг өмнө

Сэлэнгэ аймгийн мал эмнэлгийн газар бүсийн лавлагаа лаборатори ашиглалтад орууллаа

Эдийн засаг14 цаг өмнө

Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нийгэм15 цаг өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц арга хэмжээ Хөвсгөл аймагт эхэллээ

Нийгэм17 цаг өмнө

Ой, хээрийн түймрүүдийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна

Нийгэм17 цаг өмнө

Хууль ёсны зөвшөөрөлгүйгээр хүний эд, эрхтэнийг авсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуульд заажээ

Нийгэм17 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 522 болжээ

Нийгэм18 цаг өмнө

АТГ: Эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм18 цаг өмнө

Дорноговь аймгийн Хатанбулагт газар хөдөлжээ

Нийгэм18 цаг өмнө

2026 онд Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөлд иргэдийн саналыг авч эхэллээ

Улс төр18 цаг өмнө

Монгол Улс, Саудын Арабын хооронд амьд малын худалдааны чиглэлээр хамтран ажиллах санал солилцов

Улс төр18 цаг өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

Нийгэм2 өдөр өмнө

Үлийн цагаан оготнотой тэмцэж байна

Нийгэм2 өдөр өмнө

Х.Нямбаатар: Явган хүний зам засвар, шинэчлэлтийн ажлыг ирэх 7 хоногт эхлүүлнэ

Улс төр2 өдөр өмнө

Засгийн газрын гишүүд Хангайн бүсийн хуралдаанд оролцож байна

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 516 тохиолдол батлагдаад байна

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Нийгэм2 өдөр өмнө

Сэрэмжлүүлэг: Хачигт халдварын идэвхжилийн үе эхэлсэн тул хазуулахаас сэргийлээрэй

Нийгэм2 өдөр өмнө

Архангай аймаг агаарын чанарыг хянах автомат станцтай боллоо

Сав шим