Нийгэм
Улсын физикийн XXXVI олимпиад шилдгүүдээ тодрууллаа

Олимпиад Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод 2025 оны 04-р сарын 05-08-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж дууслаа.
Улсын Физикийн XXXVI олимпиадад 21 аймаг, 9 дүүргийн 9 дүгээр ангийн төрөлд 50 сурагч, 12 дугаар ангийн төрөлд 55 сурагч, багшийн төрөлд 49 багш, нийт 154 оролцогч мэдлэг, чадвар, оюун ухаанаа уралдууллаа.
Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Монгол улсын их сургууль, Шинжлэх Ухаан технологийн их сургууль, Монгол Улсын боловсролын их сургууль Монголын физикийн олимпиадын хороо, өөрийн дотоод нөөц боломжид тулгуурлан дотооддоо үйлдвэрлэн зохион байгуулж улсын физикийн олимпиад жил ирэх тусам олон улсын жишигт нийцэх өөрчлөлтүүдийг хийсээр байна. Үүнд:
Шагналын систем нь сурагчдын төрөлд олон улсын жишгийн дагуу нийт оролцогчдын 24% шагналын эзэд боллоо.
Энэ нь нэг үеийн сурагчдын дундах өрсөлдөөнийг ихэсгэх, бүс нутгийн Физикийн шинжлэх ухааны сонирхох өсвөр үеийн хүүхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.
ШИМТ Боловсрол ХХК нь физикийн багш нар хичээл, сургалтдаа ашиглах STEM/ШИМТ -ийн 180 загвар бүтээх “Багшийн туслах” багцыг олимпиадад амжилттай оролцсон орон нутгийн 10 багшид гардуулан өгч, нийт 20 сая төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүн бэлэглэсэн. Мөн Ш.Төмөрхүү агсны гэр бүл найз нөхөд ивээн тэтгэж оролцлоо.
Цахим технологийн шийдлийг “Mexim consulting” ХХК, Medle Цахим сургууль хамтран боловсруулсан байна.

Нийгэм
Хилийн боомтоор нүүрс тээвэрлэж байгаа ААН-үүдийг шалгана

Зам, тээврийн яамнаас төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхээр болжээ. Тодруулбал, Зам, тээврийн сайдын 2025 оны нэгдүгээр сарын 09-ний өдрийн А/03 дугаартай тушаалаар баталсан “Улс хоорондын ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг олгох, ашиглах, хяналт тавих үйл ажиллагаанд баримтлах удирдамж”-ийн дагуу хилийн боомт тус бүрээр улс хоорондын нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх аж.
Мөн нийт тээврийн хэрэгсэлд нэгдсэн тооллого зохион байгуулан тээврийн хэрэгслийн техникийн ерөнхий шаардлага хангаж байгаа болон тухайн ангиллын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочтой эсэхэд дүгнэлт гаргаж, шаардлагатай арга хэмжээг авах юм.
Төлөвлөгөөт бус хяналт шалгалтад долоон аймгийн есөн боомтоор улс хоорондын нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд хамрагдана.
Хяналт шалгалтыг 2025 оны дөрөвдүгээр сарын 14-нөөс 25-ны өдрийг дуустал хийж гүйцэтгэх бөгөөд шаардлагатай тохиолдолд хугацааг уртасгах юм байна.
Нийгэм
УЕПГ: Гуравдугаар сард мөрийтэй тоглоом тоглох зөрчил буурчээ

Улсын хэмжээнд 2025 оны гуравдугаар сард нийт 212.374 зөрчил бүртгэгдсэн нь хоёрдугаар сартай харьцуулахад 26.7 хувиар буурчээ.
Нийт зөрчлийн 73.3 хувь нь Нийслэлд, 26.7 хувь нь орон нутагт бүртгэгдэж, 97.7 хувийг нь Цагдаагийн байгууллага, 2.3 хувийг нь Гааль, Татвар, Гадаадын иргэн, харьяатын газар зэрэг бусад байгууллага шалган шийдвэрлэсэн байна.
Дээрх хугацаанд 205.939 хүн, 783 хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулсан байна. Нийт зөрчлийн хэргийн 96.2 хувийг газар дээр нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.
Өнгөрсөн гуравдугаар сард гарсан зөрчлийг хоёрдугаар сартай харьцуулахад Мөрийтэй тоглоом тоглох зөрчил 83.3 хувиар, Татварын хууль зөрчих зөрчил 67.8 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 28.5 хувиар, Хулгайлах зөрчил 26.7 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 21.2 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Харин Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 66.7 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 17.1 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 14.4 хувиар өссөн байна.
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 479 болжээ

