Дэлхий дахинд
Иран улс ОХУ-аас байлдааны нисэх онгоцууд худалдан авч эхэлжээ
Иран улс Оросоос байлдааны нисэх онгоцууд, цохилт өгөх чадвартай нисдэг тэргүүд болон бусад онгоц худалдаж авч байгаа юм байна. Ираны Батлан хамгаалахын дэд сайд Махди Фарахи мэдээллийн “Ташим” агентлагт энэ тухай ярьсныг олон улсын хэвлэлүүд иш татан уламжилж байна.
Тэр сайдын мэдээлснээр, Су-35 сөнөөгч нисэх онгоцны сүүлийн үеийн загварууд, сургалт-байлдааны Як-130, цохилт өгөх хүчин чадалтай “МИ-28” нисдэг тэргүүдийг Ираны зэвсэглэлд авч эхэлжээ. Оросын батлан хамгаалах үйлдвэрлэлийн “Рособоронэкспорт” энэ тухайд харин тайлбар хийгээгүй байна. Өнгөрөгч 7 хоногт АНУ-ын засгийн газар Ираныг Орос руу баллистик пуужингууд нийлүүлж, оронд нь цэргийн тоног төхөөрөмж авч болзошгүй гэдэг байр суурь илэрхийлснээс хойш удалгүй Ираны сайд ийм мэдэгдэл хийснийг хэвлэлүүд мөн дурдаж байна. Техраны тухайд, Украинд цэрэг дайны ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа Орос улс руу нисгэгчгүй онгоцууд нийлүүлдэг гэх яриаг урьд нь үгүйсгэж байсан. Харин өрнөдийн орнууд Орос-Ираны хооронд зэвсгийн гэрээ хэлцэл хэрэгжих нөхцөлд энэ 2 улсын цэргийн хамтын ажиллагаа улам бэхжихэд түлхэц болно гэж болгоомжилж байна. НҮБ-ын зэвсгийн хоригт байсан Иран улсын тухайд энэ хоригийн үйлчлэл 2020 оны 10-р сарын 18-наар дуусгавар болсон. Үүнээс өмнө нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Ираны цөмийн хөтөлбөртэй холбогдуулж энэ улс руу сүүлийн үеийн зэвсэглэл нийлүүлэхэд хориг тавьж, Техранд зэвсэг худалдах хүсэлтэй улс эхлээд Аюулгүйн зөвлөлөөс зөвшөөрөл авах журам үйлчилж байжээ. Энэ хориг дууссаны дараагаас Иран улс шинэ үеийн байлдааны нисэх онгоц, нисдэг тэргүүд худалдаж авахыг гол зорих болсон байна. Учир нь 2023 оны байдлаар гэхэд, Ираны агаарын цэргийн хүчний зэвсэглэлд өнгөрсөн зууны 70-аад оны үеийн Америк болон Францын нисэх техник голдуу байдаг. Бас нэг хэсэг нь 1990-ээд оны үед нийлүүлэгдсэн Орос болон Хятадын онгоцууд байдаг гэдгээрээ орчин цагийн жолоодлоготой байлдааны нисэх онгоцны чадавх нөөц нь Ираны армийн сул тал болсон гэдгийг дэлхийн 173 улсын цэрэг, батлан хамгаалахын чадавхын үнэлгээг жил тутмаар гаргадаг Military balance хүрээлэнгийн мэдээ баримт харуулдаг байна.
Дэлхий дахинд
БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ
БНСУ-д 1907 оны арваннэгдүгээр сард 12.4 см зузаан цас орсноос хойш Сөүл хотод 117 жилийн дараа буюу 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд 16.5 см зузаан цас орлоо гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Их хэмжээний цас орсны улмаас нэг иргэн амь насаа алдаж, зургаан хүн бэртэж гэмтэн, орон нутгийн 200 гаруй нислэг цуцлагдсан байна.
Иргэд хотын гудамжинд алхахад хажууд явж байгаа хүнээ ч харахад хүндрэлтэй байгаа талаар мэдээлжээ.
Ойрын өдрүүдэд цас үргэлжлэн орох төлөвтэй байгаа аж.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
-
Нийгэм16 цаг өмнө
Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо
-
Улс төр11 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
-
Улс төр13 цаг өмнө
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав
-
Нийгэм16 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ
-
Нийгэм14 цаг өмнө
Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов
-
Энтертайнмент13 цаг өмнө
“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө
-
Дэлхий дахинд15 цаг өмнө
БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ
-
Нийгэм13 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав