Дэлхий дахинд
“Apple” компани АНУ дахь цаг борлуулалтаа зогсооно
Пүрэв гаргаас эхлэн “Apple” компани АНУ-д зарим ухаалаг цагаа худалдахгүй болжээ. Энэ нь тус компанийг оюуны өмчийн зөрчил гаргасан хэмээн үзсэнтэй холбоотой аж.
Тодруулбал “Apple” шинэ цагнууддаа цусан дахь хүчилтөрөгчийг хэмжих горим суулгасан. Харин энэ оны аравдугаар сард “Masimo” компани тус горимыг өөрсдийнх нь технологиос хуулбарласан хэмээн гомдол гаргаж, Дэлхийн худалдааны байгууллага ч санал нэгдсэн байна.
“Apple” компани дээрх компанийн технологийг хуулбарлаагүй гэдгээ мэдэгдэж, хариу гомдол гаргаад байгаа гэнэ.
АНУ-ын Цагаан ордноос хэргийг 60 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэх ёстой байдаг бөгөөд энэ хугацаа нь энэ сарын 25-наар дуусгавар болж байгаа юм.
Хэдийгээр Цагаан ордноос шийдвэр гаргах хүртэл “Apple” компани цагнуудаа худалдах боломжтой байсан ч тус компани борлуулалтаа зогсоохоор шийдвэрлэжээ.
“Apple” компанийн ухаалаг цагууд нэг жилийн хугацаанд 40 тэрбум ам.долларын ашиг олсон нь тус компанийн нийт худалдааны 10 орчим хувийг эзэлсэн байна.
Дэлхий дахинд
БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ
БНСУ-д 1907 оны арваннэгдүгээр сард 12.4 см зузаан цас орсноос хойш Сөүл хотод 117 жилийн дараа буюу 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд 16.5 см зузаан цас орлоо гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Их хэмжээний цас орсны улмаас нэг иргэн амь насаа алдаж, зургаан хүн бэртэж гэмтэн, орон нутгийн 200 гаруй нислэг цуцлагдсан байна.
Иргэд хотын гудамжинд алхахад хажууд явж байгаа хүнээ ч харахад хүндрэлтэй байгаа талаар мэдээлжээ.
Ойрын өдрүүдэд цас үргэлжлэн орох төлөвтэй байгаа аж.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
-
Нийгэм11 цаг өмнө
Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо
-
Улс төр8 цаг өмнө
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав
-
Нийгэм11 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ
-
Энтертайнмент8 цаг өмнө
“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө
-
Дэлхий дахинд10 цаг өмнө
БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ
-
Нийгэм9 цаг өмнө
Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов
-
Нийгэм9 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав
-
Нийгэм11 цаг өмнө
Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ