Нийгэм
Сар шинийн баяраар бага насны хүүхдийг үнсэхгүй байхыг зөвлөлөө

ЭМЯ-наас томуу, томуу төст өвчний нөхцөл байдал болон сар шинийн өдрүүдэд эмнэлгийн байгууллагуудын ажиллах хуваарь, хоол хүнсээр дамжих халдвараас сэргийлэх, уламжлалт хоол хүнс, архины зохистой хэрэглээний талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх ээлжит хэвлэлийн бага хурал өчигдөр боллоо.
Хуралд ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Д.Баярболд, Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуяг, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа, УНТЭ-ийн Гастроэнтерологийн төвийн их эмч Б.Болормаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган, НЭМҮТ-ийн захирал С.Өнөрсайхан нар оролцож, эрүүл мэндийн салбарын цаг үеийн мэдээлэл өгсөн.
Эхний мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Ж.Байгалмаа хийсэн бөгөөд улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалтын түвшин идэвхжлийн буюу шар түвшинд байгааг онцолсон. Тэрбээр, улсын түвшинд идэвхжлийн үедээ байгаа ч улирал хоорондын буюу ногоон түвшинд Дархан-Уул аймаг, идэвхжлийн түвшинд 12 аймаг, алаг цоог дэгдэлтийн түвшинд найман аймаг байна.
Мөн эмнэлэгт суурилсан тандалтын нэгжүүдэд нийт 8,788 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 18.6 хувь буюу 1,636 хүн амьсгалын замыг цочмог хүнд халдвар болох уушгины хатгаагаар хэвтэн эмчлүүлж байгаа.
Томуу, томуу төст өвчнөөр аль ч насны хүн өвдөж болох боловч зарим бүлгийн хүмүүс илүү эрсдэлтэй байдаг. Үүнд
- Нярай болон бага насны хүүхэд
- Жирэмсэн эмэгтэйчүүд
- Архаг хууч өвчтэй хүмүүс
- Хүний дархлал хомсдолын вирусийн халдвартай
- Сүрьеэтэй
- Зүрх судасны өвчин болон чихрийн шижинтэй
- 65 болон түүнээс дээш насны хүмүүс багтдаг.
Амьсгалын замаар дамжих халдвар агаар дуслын замаар дамждаг, өөрөөр хэлбэл, хүрэлцэх, үнсэх, нүүр амандаа гараараа хүрэх зэрэгт халдвар дамждаг тул сар шинийн баярын өдрүүдэд амьсгалын замаар дамжих халдварт өвчин, томуу томуу төст өвчнөөс сэргийлэх энгийн арга болох гараа угаах, гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх, бага насны хүүхдийг үнсэхгүй байх зэрэг зөвлөмжийг өглөө.
Түүнчлэн цагаан сарын баярын өдрүүдэд айл бүр гэртээ зочид хүлээн авч хоол хүнсийг их хэмжээгээр бэлтгэн дайлж, цайлдгаас хүнсний бүтээгдэхүүнийг буруу хадгалах, боловсруулах, хэрэглэхээс шалтгаалан хоол хүнсээр дамжих халдварт өвчин тархах эрсдэл бий болдог байна. Иймд иргэдэд зориулж хоол хүнсээр дамжих өвчнөөс урьдчилан сэргийлэхэд дараах зөвлөмжийг хүргэсэн.
Цагаан сарын баяраар хүнсний бүтээгдэхүүнийг бэлтгэж , хэрэглэж,хадгалахдаа:
- Хүнсний бүтээгдэхүүнийг сонгохдоо үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг сайтар харах
- Лаазалсан, нөөшилсөн, хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний сав ан цав үүссэн, чанар байдал нь алдагдсан эсэхийг шалгаж авах
- Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүртэй газраас худалдан авах
- Баярын ширээний ууц болон чанасан махаа удаан хугацаагаар ил задгай хадгалж хэрэглэхээс татгалзах
- Цагаан сарын баярын салад, буузыг хонуулж хэрэглэхээс татгалзах
- Мах, махан бүтээгдэхүүнийг хөлдөөгчид хадгалах
- Болсон, түүхий эд бүтээгдэхүүнийг тусад нь хадгалах
- Ахуйн цэвэрлэгээний эд зүйлс, угаалгын химийн бодистой хамт хоол хүнсний бүтээгдэхүүнийг хадгалахгүй байх
- Түүхийгээр хэрэглэдэг жимс, ногоог сайтар угааж хэрэглэх
- Болсон түүхий хүнсний бүтээгдэхүүний сав, хэрэгслэл тусад нь байх
- Хоол хүнсийг сайтар болгож хэрэглэх
- Ундны усыг заавал буцалгаж хэрэглэх
- Хоол, хүнс бэлтгэхийн өмнө гараа заавал угаах шаардлагатай.
Харин баярын өдрүүдэд гэдэсний халдварт өвчнөөр өвдсөн бол хоногт гурав буюу түүнээс дээш суулгаж, халуурсан тохиолдолд гэртээ тусгаарлаж, харъяа өрх дүүргийн эмнэлэгт болон ХӨСҮТ-д яаралтай хандах хэрэгтэй. Мөн гэрээр эмчлүүлсэн үед эмчилгээг бүрэн гүйцэд хийх ёстой гэдгийг анхаарууллаа.

Нийгэм
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэр Архангай аймгийн ахмадын хорооны дарга, тэргүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонсож ярицлцсан байна.
Хамгийн түрүүнд аймгийн Ахмадын хорооны барилгын асуудал хөндөгдлөө. 2011 онд хувь хүн аж ахуйн аргаар буудал, цэнгээний газрын зориулалтаар барьсан барилгыг тухайн үеийн ханшаар нилээд өндөр үнээр төрийн мөнгөөр шахааны маягаар худалдан авч / НДС-ын / өгсөн бололтой. Худалдаж авсны дараахан буюу 2 дахь жилээс нь эхлээд л мэргэжлийн хяналтын байгууллагууд ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт акт гаргажээ. Ийм чанаргүй барилгыг нь мэдсээр байж төрд худалдан авна гэдэг байж боломгүй. Одоогийн нөхцөл байдалтай нь танилцахад доод хонгилдоо газрын хөрсний ус байнга шүүрч, худаг шиг ус тогтчихсон.
Цахилгаан мотороор өдөр бүр усаа соруулдаг. Чийг ихтэй, ахмадууд арга хэмжээ явуулах ямар ч зай талбайгүй. Чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ширээ сандлаа нэг өрөөнд хураагаад хуччихсан ийм л хэцүүхэн байдалтай байна. Аймгийн удирдлагуудтай ойрын хугацаанд ярилцаж үйл ажиллагаа явуулахуйц стандартын барилгатай болгох асуудлыг ярилцах, ахмадын хорооны үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллана гэдгээ хэллээ.
Нийгэм
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан.
Энэ дагуу аймгийн Засаг дарга Г.Чинбат тус суманд ажиллахдаа улсын нөөцөөс олгосон дэмжлэгийг хүлээлгэн өглөө.
Тус суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 40 иргэнд гэр олгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм8 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Энтертайнмент5 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Энтертайнмент10 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Улс төр10 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм10 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм9 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм11 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм10 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ