Нийгэм
Зудын үнэлгээгээр 11 аймгийн 50 суманд мөсөн буюу төмөр зудтай байна
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цаг агаарын мэдээнд суурилан зудын байдалд үнэлгээ хийхэд 02 дугаар сарын 29-ний байдлаар 11 аймгийн 50 суманд мөсөн буюу төмөр зудын, 17 аймгийн 135 суманд цагаан зудын, 17 аймгийн 66 сум, нийслэлийн 4 дүүрэг цагаанаар зудархуу байна.
Тодруулбал, Увсын Өндөрхангай, Говь-Алтайн Есөнбулаг, Дэлгэр, Баянхонгорын Баянхонгор, Баацагаан, Баянлиг, Гурванбулаг, Галуут, Жаргалант, Хөвсгөлийн Цэцэрлэг, Шинэ-Идэр, Галт, Жаргалант, Архангайн Жаргалант, Цахир, Өлзийт, Төвшрүүлэх, Хангай, Цэнхэр, Өвөрхангайн Өлзийт, Баруунбаян-Улаан, Зүүнбаян-Улаан, Булганы Рашаант, Дундговийн Өлзийт, Эрдэнэдалай, Адаацаг, Цагаандэлгэр, Дэрэн, Өндөршил, Дэлгэрцогт, Сайнцагаан, Дорноговийн Иххэт, Өргөн, Хэнтийн Баянмөнх, Дархан, Галшар, Баянхутаг, Сүхбаатарын Асгат, Баруун-Урт, Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян, Халзан, Эрдэнэцагаан, Наран, Онгон, Түвшинширээ, Баяндэлгэр, Түмэнцогт, Дарьгангад цасны нягт 0.35-0.72 г/см3 хүрч мөсөн (төмөр) зудтай.
Баян-Өлгийн Сагсай, Булган, Увсын Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Улаангом, Тэс, Давст, Цагаанхайрхан, Зүүнхангай, Наранбулаг, Ховд, Тариалан, Ховдын Алтай, Булган, Үенч, Говь-Алтайн Тайшир, Эрдэнэ, Хөхморьт, Баян-Уул, Жаргалант, Шарга, Цээл, Тонхил, Цогт, Завханы Тэс, Алдархаан, Баянтэс, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Цагаанчулуут, Их-Уул, Нөмрөг, Тосонцэнгэл, Баянхайрхан, Цагаанхайрхан, Шилүүстэй, Тэлмэн, Идэр, Отгон, Асгат, Баянхонгорын Бууцагаан, Жинст, Хүрээмарал, Баянбулаг, Бөмбөгөр, Архангайн Цэцэрлэг, Өндөр-Улаан, Өгийнуур, Чулуут, Хашаат, Хайрхан, Эрдэнэмандал, Батцэнгэл, Тариат, Өвөрхангайн Хужирт, Есөнзүйл, Хархорин, Баян-Өндөр, Бүрд, Бат-Өлзий, Нарийнтээл, Богд, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Улаан-Уул, Цагаан-Үүр, Баянзүрх, Бүрэнтогтох, Рашаант, Их-Уул, Цагаан-Уул, Булганы Гурванбулаг, Баяннуур, Дашинчилэн, Сайхан, Хишиг-Өндөр, Сэлэнгийн Ерөө (Бугант), Хүдэр, Сүхбаатар, Түшиг, Баянгол, Баруунбүрэн, Орхон, Сант, Орхонтуул, Алтанбулаг, Төвийн Өндөрширээт, Бүрэн, Алтанбулаг, Баян-Өнжүүл, Батсүмбэр, Эрдэнэ, Архуст, Баянжаргалан, Дэлгэрхаан, Заамар, Эрдэнэсант, Лүн, Баянхангай, Сүмбэр, Говьсүмбэрийн Сүмбэр, Баянтал, Шивээговь, Дорноговийн Айраг, Алтанширээ, Дэлгэрэх, Даланжаргалан, Дундговийн Сайхан-Овоо, Хулд, Луус, Баянжаргалан, Говь-Угтаал, Дэлгэрхангай, Хэнтийн Баян-Овоо, Батноров, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Жаргалтхаан, Дэлгэрхаан, Мөрөн, Норовлин, Хэрлэн, Биндэр, Дорнодын Матад, Дашбалбар, Баянтүмэн, Цагаан-Овоо, Сэргэлэн, Булган, Гурванзагал, Хөлөнбуйр, Халхголд зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрдсэн байна.
Мөн Баян-Өлгийн Ногооннуур, Алтай, Увсын Завхан, Бөхмөрөн, Говь-Алтайн Дарви, Бугат, Бигэр, Чандмань, Завханы Сонгино, Түдэвтэй, Яруу, Завханмандал, Сантмаргац, Улиастай, Баянхонгорын Эрдэнэцогт, Заг, Баянговь, Баянцагаан, Архангайн Хотонт, Их-Тамир, Булган, Эрдэнэбулган, Өвөрхангайн Төгрөг, Хайрхандулаан, Тарагт, Сант, Хөвсгөлийн Цагааннуур, Эрдэнэбулган, Булганы Баян-Агт, Могод, Сэлэнгэ, Хангал, Бугат, Орхон, Бүрэгхангай, Булган, Орхоны Жаргалант, Баян-Өндөр, Сэлэнгийн Хушаат, Шаамар, Цагааннуур, Ерөө, Зүүнбүрэн, Жавхлант, Сайхан, Дархан-Уулын Орхон, Хонгор, Төвийн Баянцогт, Баянчандмань, Баян, Баянцагаан, Зуунмод, Мөнгөнморьт, Баяндэлгэр, Сэргэлэн, Цээл, Угтаалцайдам, Борнуур, Улаанбаатарын Налайх (Тэрэлж), Багануур, Сонгинохайрхан (Партизан), Хан-Уул (Өлзийт), Дундговийн Гурвансайхан, Өмнөговийн Мандал-Овоо, Хэнтийн Батширээт, Баян-Адрага, Дорнодын Чойбалсан, Чулуунхороот, Баяндун, Хэрлэнд цагаанаар зудархуу байна.
Эх сурвалж: ОБЕГ
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.