Нийгэм
Гудамж, талбайд үүссэн хашаа, хайс, барилга байгууламжтай холбоотой зөрчлийг арилгуулна

Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд үүссэн хашаа, хайс, барилга байгууламжтай холбоотой зөрчлийг арилгуулах, тээврийн хэрэгсэл, явган зорчигчид саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг ахалж байна. Тус Ажлын хэсэг Сүхбаатар дүүргийн 12-р хороонд ажиллав.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хотын өнгө үзэмжийг сайжруулах, аюултай үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд хотын стандарт, хууль тогтоомжийг мөрдүүлэх чиглэлээр таван Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Өнөөдөр Чингэлтэйн өргөн чөлөө буюу 32-ын тойрог орчим, гол магистрал зам дагуу иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учруулахуйц том оврын техник хэрэгслүүд байрлуулсан байна. Эдгээр нь авто зам, замын бродюр, явган хүний замыг эвдэх, хөрсний бохирдол үүсгэх зэрэг асуудлууд үүсгэж байна. Тиймээс тус техникүүдийг өмчлөгч иргэн, хуулийн этгээдүүдэд тодорхой шаардлага тавьж, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд тодорхой байршил зааж өгнө. Заасан байршилд техник хэрэгслүүдээ байрлуулан, үйл ажиллагаагаа эрхлэх боломжтой. Хэрэв заасан байршилд үйл ажиллагаагаа эрхлээгүй тохиолдолд техник хэрэгслийг журамлана. Хоёрдугаарт газрыг зориулалтын бусаар ашиглаж, олгосон хэмжээнээсээ хэтрүүлэн хашаалж байгаа иргэн хуулийн этгээдэд шаардлага тавина. Шалгалтын ажил хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа ч газартай холбоотой 1000 гаруй зөрчил илрээд байна. Энэ мэтчилэн хаягдал төмөр, аккумлятор авдаг иргэд агаар, хөрсний бохирдол үүсгэхийн зэрэгцээ иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах, саадгүй зорчих эрхэд халдаж байгаа зөрчлийг арилгуулна” гэлээ.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас тус байршилд газрын хэмжээгээ хэтрүүлэн, зориулалтын бусаар ашиглаж буй аж ахуйн нэгжид зөрчлөө арилгах мэдэгдэх хуудас өгсөн юм. Тус аж ахуйн нэгж нь өмчилж буй газрын хэмжээнээсээ 200 ам метр талбайг хэтрүүлэн ашиглаж, нийтийн эзэмшлийн зам талбай руу орж, иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учруулж, хөрсний бохирдол үүсгэсэн зөрчил гаргажээ.
Энэ мэтчилэн нийтийн эзэмшлийн гудамж, талбайд үүссэн газар, хашаа, хайс, барилга байгууламжтай холбоотой зөрчлийг арилгуулах, хаягийн байгууламж, гэрэлтүүлгийн шон, инженерийн шугам сүлжээний бүрэн бүтэн байдлыг стандартын дагуу хангуулах, тээврийн хэрэгсэл, явган зорчигчид саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.