Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Улс төр

Эмийн үнийн өсөлтийн талаарх нээлттэй сонсголоор гурван сэдвийн хүрээнд нийт 32 асуудлыг дэлгэлээ

Нийтэлсэн

-

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг гурван өдрийн турш зохион байгуулж, 2024 оны 04 дүгээр сарын 17-нд хаалаа. Түр хороо Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдсан бөгөөд бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Б.Бейсен, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Ж.Чинбүрэн нар ажиллалаа.
Сонсголыг эмийн хүртээмж, үнийн өсөлтийн шалтгаан нөхцөл, эмийн бүртгэл, хяналт гэсэн үндсэн гурван сэдвийн хүрээнд нийт 32 асуудлаар явуулж, мэдэгдэх хуудас хүргүүлсэн нийт 119 гэрчээс 83.2 хувийг оролцуулж, тайлбар, мэдээлэл сонслоо. Сонсголд урилгаар Авлигатай тэмцэх газар, Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг хууль хяналтын байгууллага, Хүний эрхийн үндэсний комисс, Үндэсний Аудитын газар, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, Цахим хөгжил, харилцаа холбооны болон Эрүүл мэндийн яам, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зэрэг төрийн байгууллагын 38 албан тушаалтан оролцсон юм. Мөн Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны тэргүүн Хажидмаа, Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн тэргүүн Ж.Оюунбилэг, Япон Улсын Канасава үндэсний их сургуулийн Анагаах ухааны сургууль, Үүдэл эс, дархлаа судлалын тэнхимийн профессор Д.Нямбаяр нар ажиглагчаар ажиллав.
Энэ гурав хоногийн дотор асуудлыг сунжруулалгүй логик дараалалтайгаар цэгцтэй хэлэлцэх үүднээс шахуу ажиллалаа хэмээн сонсголыг хааж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн дурдаад, энэ удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол Монгол Улсын Засийн газрын явуулж байгаа 5Ш ажиллагааны үргэлжлэл боллоо хэмээн онцолсон юм. Тэрбээр, бид танил тал, сайд дарга гэлгүй эм хангамжийн тогтолцооны идээ бээрийг шахаж, нөхцөл байдал ямар байгааг ард иргэддээ ойлгуулж, болохгүй бүтэхгүй байгаа бүхний үүд хаалгыг хаахын ажилласан хэмээгээд сонсголоор тэр бүхэн өргөс авсан мэт эдгэрчихгүй ч гэлээ томоохон өөрчлөлтүүд гарна гэдэгт итгэлтэй байна гэв. Мөн сонсголд оролцсон, зохион байгуулсан, дүгнэлт, тайлан гаргаж ажилласан, олон нийтэд мэдээлж, өөр өөрсдийн сувгаар дамжуулсан бүх байгууллага, хүмүүст талархал илэрхийлээд, бид өнөөдөр Монголдоо өвчин зовлонгоо эмчилж чаддаг, эм нь чанартай байж, ард иргэд маань өвчнөөс болж ядуурахгүй байх тогтолцоог бүрдүүлэх том алхмын хийж, энэ үйл хэргийн гэрчүүд боллоо гэсэн юм.
Эмийн салбарыг удирдаж, ахалж байгаа албан тушаалтнууд, сайд, дарга нар сэтгэл гаргаж ажиллах цаг болсон байна хэмээн Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны гишүүн Ц.Туваан сонсголын үйл ажиллагааг нэгтгэн дүгнэж хэлсэн үгэндээ тэмдэглэж, энэ салбар үндсэндээ “сэхээнд орчихсон” байна гэж дүгнэсэн юм. Ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна гэж тэрбээр дурдаад, лабораторийн чадавхийн талаар хэлэх ч үг алга гэлээ. Монгол Улсын иргэд чанартай, хямд, баталгаатай эмээр хангагдах эрхтэйг тэрбээр онцолж, энэ эрхийг баталгаажуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх үүднээс Улсын Их Хурлаас Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдаж авах тухай хуульд холбогдох зохицуулалтыг тусгаж өгсөн бөгөөд холбогдох журам нь ч гарсан талаар дурдаад, хууль, журмыг хэрэгжүүлж, нөхцөл байдлыг сайжруулах ажилдаа өнөөдрөөс ханцуй шамлан оръё хэмээн уриалав.
Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны гишүүн М.Оюунчимэг энэ гурван өдрийн сонсголоор яригдсан бүхий л сэдвүүд, эм хангамжийн салбарын өнөөдрийн нөхцөл байдлын талаар иргэд, олон нийт нэгэнт дүгнэлтээ хийчихсэн байгаа гээд, эмийн зах зээл дээр бол хяналт байхгүй, бодлого байхгүй, зохицуулалт байхгүй, найран дундаа орчихсон мафийн сүлжээ буюу азны тор шиг болчихсон байна гэж дүгнэлээ. Монопол компани, төрийн эрх мэдэл, шийдвэр гаргах түвшний хүмүүс, тэдний хамаарал бүхий компани 50 хувиас дээш байгаа нь ноцтой асуудал хэмээн тэрбээр мэдэгдээд, энэ бол зүгээр нэг салбарын тухай асуудал бус монгол хүний эрүүл мэндтэй холбоотой тул нотлох баримтуудаар хөдөлшгүй тогтоогдсон асуудлуудыг хуулийн хүрээнд ярьж монгол хүний эрүүл мэндийг бид сахин хамгаалах ёстой гэв.
Мөн Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны гишүүн Б.Жаргалмаа өмнө нь гаргаж байсан аудитын дүгнэлтүүдтэй Түр хорооны шинжээчдийн дүгнэлтүүд нийцэж байна гэдгийг тэмдэглэж, эм хангамжийн салбарын хүний нөөцийг бэлтгэхэд төрийн бодлого гаргах цаг болсон байна гээд, Авилгатай тэмцэх газарт үүргээ биелүүлж, хуулиа хэрэгжүүлэхийг зөвлөв. Мөн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчлэлийг яаралтай хийхэд Улсын Их Хурал, Засгийн газар анхаарах шаардлагатай байна гээд, эмийн нэгдсэн платформ бий болгох, монополийг задлах арга хэмжээг холбогдох байгууллагууд авах болсныг онцолсон юм. Эмийн лабораторийн эрхлэгч эмийн сан ажиллуулаад, өөрөө өөрөөийнхөө эмэнд шинжилгээ хийж, дүгнэлт бичиж, хөлдүү эмээ хэрэглэгчдэд борлуулж байгаа нь шударга бус явдал болохыг тэрбээр цохож, энэ бүхэн дээр арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн юм.
Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогын гол цөм нь хүний хөгжил бөгөөд үүний гол цөм нь эрүүл мэндийн асуудал хэмээн Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны гишүүн Д.Батлут дурдаад, эрүүл мэндийн асуудал нөлөөлөх гол зүйл нь эм атал энэ салбарын хил, гаалийн хяналт, тоног төхөөрмж, лаборатори, төрийн байгууллага бүгд гүнзгий “цус ойртолтод” орчихсон байгааг бид энэ гурван өдөр харлаа гэв. Тэрбээр, улс төр, бизнесийн бүлэглэлийн гарт орчихсон энэ салбарынхан монгол хүний эрүүл мэндээр бизнес хийдэг болсон байна гээд, хэнийг, хаана аваачиж томилох вэ гэдгээ тодорхойлоод гаргачихдаг, албан тушаалыг нь зориуд бэлддэг нөхцөл байдал харагдаж байгаа тул Улсын Их Хурал, Засгийн газраас энэ асуудалд онцгой анхаарал тавьж, хуулийн цоорхойг чагталж хаах, цаашлаад бий болсон нөхцөл байдлыг засаж залруулахад анхаарч ажиллахгүй бол болохгүй болжээ гэсэн юм. Тусгай зөвшөөрөл холбоотой үйл ажиллагааг хүний оролцооноос ангид байлгах үүднээс хиймэл оюун ухаан ашиглах, мөн зах зээлээ судлах талаар төрийн байгууллагууд ажиллаж таг харанхуй байдлаа арилгах шаардлагатай зэрэг олон дүгнэлтийг тэрбээр хэллээ.
Түр хороо энэхүү хяналт шалгалтын ажлаараа эм хангамжийн салбар, түүний тогтолцоо, үнэ, чанарын асуудлыг бүрэн дүүрэн гаргаж тавьж чадаагүй байж болох ч гол асуудлуудыг гогодон гаргаж чадсан гэж Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны гишүүн Ц.Сандаг-Очир дүгнэсэн юм. Иргэд, олон нийт энэ гурван хоногийн сонсголоос эрүүл мэндийн, тэр дундаа эм хангамжийн салбарын өнөөдрийн бодит нөхцөл байдлын талаарх мэдээллийг бага ч атугай авсан бол манай Түр хорооны зорилго биелэгдлээ гэж ойлгож байна хэмээн тэрбээр дурдаад, бид эрүүл мэндийн салбарынхныг, үе үеийн сайд, дэд сайд нар, албан тушаалтнуудыг харлуулах гэсэнгүй, Монголын ард түмний эрүүл мэндийн асуудлын төлөө хэлж ярьж дуугарч байгаа юм гэв. Нээлттэй сонсголоор яригдсан асуудал бүрээр цаашид Улсын Их Хурал, Засгийн газар, Эрүүл мэндийн яам болон холбогдох байгууллагууд шат шатандаа, өөр өөрсдийн чиглэлээр арга хэмжээ авч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа тэрбээр дурдаж, Түр хорооноос Улсын Их Хрлын тогтоолоор Засгийн газарт маш нарийн төлөвлөгөөтэй үүрэг, чиглэлүүдийг өгнө гэв. Салбарыг эрүүлжүүлэх цогц ажлуудыг үе шаттай, дэс дараатайгаар тодорхой хугацаанд хийж, ашиг сонирхлыг зөрчил, хамаарлыг арилгаж, шударга өрсөлдөөнийг бий болгож байж эмийн чанар, үнийн асуудалд өөрчлөлт гарна гэж үзэж байгаагаа тэрбээр илэрхийлээд, энэ гурав хоногийн сонсголоор яригдсан зүйлсийн дотор хууль, хяналтын байгууллагууд цаашид эрүүгийн чиглэлээр шалгах олон сэжүүр, кэйсүүд гарсныг анхаарахгүй өнгөрч болохгүй гэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат нар 2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарлаа.

УИХ 2023 онд анхдагч хууль 21, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 12, хуулийн шинэчилсэн найруулга 13, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 305, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 27, нийт 378 хууль баталсан байна. Энэ нь нийт зургаан боть, 1,409 нэгж хуудас болжээ.

Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Төрийн тамгыг Монгол Улсын Ерөнхийлөгч барьж, хадгалах журмыг тогтоодог юм.

Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Төрийн тамгыг “Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийн хуудас бүр дээр, Монгол Улсын хууль, Улсын Их Хурлаар соёрхон баталсан олон улсын гэрээ, Монгол Улсаас гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийн уг эхийн эхний хуудас дээр тус тус дарна” гэж заасан байдаг.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэлсэн үгэндээ, “Энэ ёслол нь Монгол төрийн бодлого шийдвэр болж буй хууль, тогтоомж хэлбэрэлтгүй биелэгдэж байхын баталгаа болдог” гэдгийг тэмдэглэлээ.

“Хууль, тогтоомжийн уг эх дээр Төрийн тамга дарснаар УИХ-аас баталж, Монгол Улсын Ерөнхийлөгч соёрхсон хууль, тогтоомжийн уг эх Монгол төрийн хуулийн санд албан ёсоор хадгалагдана” гэж УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат хэллээ.

Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслолыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар хамтран жил бүр зохион байгуулдаг юм.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Гурилын хангамж, хүртээмжийн тогтвортой байдлыг хадгалж, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх арга хэмжээ авна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Гаалийн албан татварыг чөлөөлөх тухай хуульд заасны дагуу Гаалийн албан татвараас чөлөөлөх мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт, улаанбуудайн гурилын жагсаалтыг хавсралтаар баталлаа.

Энэхүү бодлого зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүжлснээр мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давах, хүн амын голлох хүнс болох гурилын хангамж, хүртээмжийн тогтвортой байдлыг хадгалж, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Импортын цементийн Гаалийн албан татварын хувь, хэмжээг 5 хувь болгон буурууллаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Импортын зарим барааны Гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн газрын 2015 оны 332 дугаар тогтоолд өөрчлөлт оруулав.

Цементийн үйлдвэрүүд түүхий эдийн болон түлшний нөөцөө хангалтгүй бүрдүүлсэн тул энэ оны бүтээн байгуулалтын ажилд шаардагдах цементийн хомсдол үүсэх нөхцөл бий болоод байна.

Иймд Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулж  импортын цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг 20 хувиас таван хувь болгон буурууллаа.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр5 цаг өмнө

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Нийгэм5 цаг өмнө

Шар өвс шатаасан иргэдэд хариуцлага тооцов

Улс төр5 цаг өмнө

Гурилын хангамж, хүртээмжийн тогтвортой байдлыг хадгалж, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх арга хэмжээ авна

Улс төр5 цаг өмнө

Импортын цементийн Гаалийн албан татварын хувь, хэмжээг 5 хувь болгон буурууллаа

Улс төр5 цаг өмнө

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа

Нийгэм7 цаг өмнө

АНУ-аас 4 зүтгүүр Монгол Улсын хилээр орж ирлээ

Нийгэм9 цаг өмнө

Япон улстай шүдний эмч, шүдний эрүүл ахуйч бэлтгэхэд хамтрах хүсэлт илэрхийлэв

Нийгэм9 цаг өмнө

Эрүүгийн 12 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

Эдийн засаг9 цаг өмнө

Б.Лхагвасүрэн: Инфляц зорилтот интервалдаа тогтвортой байх боломж бий

Нийгэм9 цаг өмнө

АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 58 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав

Нийгэм10 цаг өмнө

Хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдэрсэн 187 га газарт нөхөн сэргээлт хийж эхэллээ

Нийгэм11 цаг өмнө

Био-аюулгүйн 3-р зэрэглэлийн лаборатори нээлтээ хийв

Нийгэм11 цаг өмнө

Нарны замыг хааж, засварлана

Улс төр11 цаг өмнө

“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

Улс төр11 цаг өмнө

БСШУСБХ: Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Нийгэм11 цаг өмнө

Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Нийгэм11 цаг өмнө

“Е-Мongolia” платформын “Жолоочийн лавлагаа, мэдээлэл” хэсэгт үнэмлэхийн мэдээлэл шинэчлэгдсэн бол замын хөдөлгөөнд оролцох боломжтой

Нийгэм1 өдөр өмнө

Тавдугаар сард хилийн боомтуудын амрах болон ажиллах цагийн хуваарь

Дэлхий дахинд1 өдөр өмнө

Кени улсад үерийн улмаас 71 хүн амь насаа алдаж, 110 хүн эмнэлэгт хүргэгджээ

Нийгэм1 өдөр өмнө

Нийслэлийн цэрэг татлага тавдугаар сарын 4-6-ны өдрүүдэд болно

Улс төр1 өдөр өмнө

Гурил, тэжээлийн импортод квот тогтоохгүй байх зөвлөмж гаргалаа

Нийгэм1 өдөр өмнө

Халдвартын уулзвараас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг 23 цагт нээнэ

Эдийн засаг1 өдөр өмнө

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг шилжүүлж эхэллээ

Нийгэм1 өдөр өмнө

“Улаанбаатар марафон 2024” тавдугаар сарын 25-нд болно

Эдийн засаг1 өдөр өмнө

Биржийн арилжаа нэмэгдэж экспорт өсөв

Нийгэм1 өдөр өмнө

Улсын чанартай авто зам дагуу 50 цэгт хөдөлгөөний эрчмийн тооллого хийлээ

Эдийн засаг1 өдөр өмнө

Зэсийн баяжмалын арилжааг нээх цан цохих ёслол зохион байгууллаа

Улс төр1 өдөр өмнө

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийн 45 мандатад сонгуулийн 12 тойрог байгуулна

Нийгэм1 өдөр өмнө

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 12.8 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авахыг дэмжлээ 

Нийгэм1 өдөр өмнө

Эмээлт эко аж үйлдвэрийн парк ТЭЗҮ-г баталлаа

24 баримт5 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг3 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад3 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт5 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад5 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг4 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Улс төр5 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент3 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Энтертайнмент5 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт2 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Энтертайнмент5 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Улс төр5 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент5 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

Улс төр5 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

24 баримт5 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Дэлхий дахинд4 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм5 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр5 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт5 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Бусад5 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр5 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр5 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад5 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр5 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм5 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

24 баримт4 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр5 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент5 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Нийгэм1 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг3 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад4 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад4 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм5 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад6 сар өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм7 сар өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад7 сар өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм11 сар өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм11 сар өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр1 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр1 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад1 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг1 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр1 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм1 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Улс төр1 жил өмнө

“Шувуу” ажиллагааны хүрээнд гадаад улс руу оргон зайлсан 92 хүнийг авчирна

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Сайд Ц.Даваасүрэн: УИХ-д өргөн барьсан Газрын тухай долоон багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эгүүлэн татаж байна

Улс төр1 жил өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэллээ

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар мэдээлж байна

Улс төр1 жил өмнө

Эрдэнэс Монгол ХХК-ийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт дууссантай холбоотой мэдээлэл хийж байна

Сав шим