Нийгэм
Ханги-Мандалын боомтоор 8-аас доош суудалтай жижиг оврын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сэргээлээ
ГЕГ-ын харьяа Ханги дахь гаалийн газар, Бугат хотын гааль болон Бугат хотын хилийн шалган нэвтрүүлэх байгууллага болон бусад холбогдох нэгжүүд харилцаа холбоогоо бэхжүүлж, гаалийн бүрдүүлэлтийн үйл явцыг хурдасгаж хилийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.
Нийгэм
ТЕГ: Мөнгө угаах гэмт хэргийг илрүүлж, шалган шийдвэрлэлээ
Нийгэм
Олон улсын стандартад нийцсэн 200-250 км автозам тутамд үйлчилгээний байгууламж байгуулах 67 байршлыг тогтоов
Монгол Улсын Засгийн газар 2024 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн хуралдаанаар Аялал жуулчлалын бүс,олон Улсын болон Улсын чанартай авто зам дагуу хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар ариун цэврийн байгууламж бүхий түр буудаллах үйлчилгээний цогцолборыг шинээр байгуулахад газар олгох шаардлагатай 67 байршлыг тогтоож, хэлэлцүүлэн батлууллаа.
Цаашид үйлчилгээний цогцолбор байгуулах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд эрчимжүүлэх, тогтоосон байршлыг газар зохион байгуулалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгуулах юм гэж БОАЖЯ-наас мэдээллээ.
Нийгэм
“Бэлтэс Мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал хойшиллоо
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн (залилах) 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн (мөнгө угаах) 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Спортын ордонд зохион байгууллаа.
Гэм буруугийн шүүх хуралдаанаар нэр бүхий хохирогч нарын өмгөөлөгч Н.Болормаа, С.Оюунцэцэг, Д.Дэлгэрцэцэг, шүүгдэгч нарын өмгөөлөгч К.Манлай, Ю.Тогмид, Ө.Золбоо, Э.Мягмардорж, С.Батнасан нарын шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хүсэлтийг хангаж, шүүгдэгч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Н.Уяабор, Г.Пүрэвсүрэн, Г.Нямдалай, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт холбогдох эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл хойшлуулж, шүүгдэгч С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдэлгэр, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ хэмээн Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээллээ.
-
Улс төр23 цаг өмнө
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа
-
Улс төр23 цаг өмнө
Гурилын хангамж, хүртээмжийн тогтвортой байдлыг хадгалж, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх арга хэмжээ авна
-
Улс төр23 цаг өмнө
Импортын цементийн Гаалийн албан татварын хувь, хэмжээг 5 хувь болгон буурууллаа
-
Улс төр22 цаг өмнө
2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов
-
Нийгэм22 цаг өмнө
Шар өвс шатаасан иргэдэд хариуцлага тооцов
-
Нийгэм4 цаг өмнө
“Бэлтэс Мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч нэр бүхий 9 шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал болж байна
-
Улс төр4 цаг өмнө
Төрийн байгуулалтын байнгын хороо долоон асуудлыг хэлэлцлээ
-
Нийгэм4 цаг өмнө
“Хөдөлмөр эрхлэлт 2024” өдөрлөг боллоо