Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Улс төр

УИХ дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга Э.Бат-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Австри Улсын Үндэсний Зөвлөлд айлчиллаа

Нийтэлсэн

-

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга Э.Бат-Амгалан тэргүүтэй төлөлөөгчид Бүгд Найрамдах Австри Улс (БНАУ)-д ажлын айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын парламентын төлөөлөгчид БНАУ-ын Үндэсний Зөвлөлийн гишүүн, тус Зөвлөл дэх Австри-Монголын парламентын бүлгийн дарга Эва Эрнст-Жиеджичтэй уулзаж, хоёр талын яриа хэлэлцээ хийлээ.

Уулзалтын үеэр БНАУ-ын Үндэсний Зөвлөлийн гишүүн, тус Зөвлөл дэх Австри-Монголын бүлгийн дарга Эва Эрнст-Жиеджич өнгөрөгч онд Монгол Улсад хийсэн айлчлалаа үр дүнтэй болсныг тэмдэглээд, түүний урилгыг хүлээн авч, айлчилж буй Монголын парламентын төлөөлөгчдийг тавтай зочлохыг хүсэв.

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга Э.Бат-Амгалан өнгөрсөн 60 жилийн хугацаанд бий болсон хоёр улсын найрсаг харилцаа, улс төрийн өндөр итгэлцлийг тасралтгүй, идэвхтэй үргэлжлүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллаж байгаад Австри Улсын Үндэсний Зөвлөл, тус Зөвлөл дэх Австри-Монголын парламентын бүлэгт талархал илэрхийлэв.

Тэрбээр үргэлжлүүлэн хоёр улсын харилцааг өргөжүүлэхэд улс орноо харилцан сурталчлах, иргэд хоорондын харилцаа холбоог нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийн хооронд урт хугацааны түншлэлийг бий болгох нь чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэлээ. Цаашдын хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэн хөгжүүлэхийн тулд иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, технологийн салбарын харилцааг эрчимжүүлэх өргөн боломж бий. Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлс манай хоёр орныг ойртуулдаг бөгөөд харилцааг улам батжин бэхжүүлэхэд парламентын хоорондын тэр дундаа парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааны манлайлал чухал. Иймд хууль тогтоох байгууллага хооронд хамтын ажиллагааны баримт бичиг байгуулах боломжтойг дурдав.

Ноён Эва Эрнст-Жиеджич болон Австри Улсын Үндэсний Зөвлөлийн гишүүд уг саналыг талархалтайгаар хүлээн авч, хоёр орны ардчиллын үнэт зүйлсэд суурилсан харилцааг бататгах хоёр талт хамтын ажиллагааг харилцан ашигтай бүхий л чиглэлээр өргөжүүлэхэд бүхий л талаар дэмжиж ажиллахаа нотолсон юм.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн гишүүн Г.Амартүвшин, Д.Сарангэрэл, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Элчин сайд М.Цэнгэг болон албаны бусад төлөөлөгчид оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, бусад хууль тогтоолын төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны 05 дугаар сарын 01-нд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн Зорилт 9.5-д “Үндэсний онцлог бүхий аялал жуулчлал, соёлын үйлчилгээ, үйлдвэрлэлийг бий болгосон, Зүүн хойд азийн тээвэр, логистикийн болон олон улсын харилцааны зангилаа төв болсон дагуул хотуудыг хөгжүүлнэ.”, 2021 оны 106 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлт гэсэн дөрөвдүгээр бүлгийн 4.3-т “Аймгийн төвүүдийг бие даасан хот болгон хөгжүүлж, орон нутаг төсвийн орлогоо бие даан бүрдүүлэх санхүү, эдийн засгийн боломжийг бүрдүүлнэ.” гэж тус тус заасан.

Өнөөгийн байдлаар манай улсад нэг саяас дээш хүн амтай хот 1 (Улаанбаатар), 70.0-110.0 мянган хүн амтай хот 2 (Дархан, Эрдэнэт), 20.0-70.0 мянган хүн амтай хот 16, 10.0-20.0 мянган хүн амтай хот 8, нийтдээ 10,0 мянгаас дээш хүн амтай төвлөрсөн хот, суурин газар 27 болж, хотжилтын түвшин 70.7 хувьд хүрээд байна. Хот, суурин газрын хүн амын механик өсөлт, эдийн засаг, нийгмийн хөгжил, бусад холбогдох аж үйлдвэрийн үйл ажиллагаа нэмэгдсэнээр нутаг дэвсгэр, хүн амын нутагшилт, суурьшлын тогтолцоонд томоохон өөрчлөлт орж, хотжилтын түвшин эрчимтэй өсөж, хотын асуудлыг тухайлан зохицуулах, иргэдэд хотын үйлчилгээг хүртээмжтэй болгох шаардлага гарч байна.

1990 оноос хойш Улаанбаатар хотын хүн ам  3 дахин өсөж, суурьшлын бүс 6 дахин тэлжээ. Үүнээс шалтгаалан худалдаа үйлчилгээ, дэд бүтэц болон нийгмийн үйлчилгээний хүртээмжгүй байдал 61 хувьд хүрчээ. Цаашид ч хүн амын шилжилт хөдөлгөөний урсгал нийслэл хот руу чиглэх хандлагатай байна. Иймд засаг захиргааны шинэчлэл хийх замаар нэг төвт хотоос олон төвт хотод шилжүүлэх үүднээс Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 8 бүлэг, 54 зүйлтэйгээр боловсруулжээ.

Хуулийн төсөлд,

-хот, тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тодруулбал, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, түүнчлэн тосгоны эрх зүйн үндэс, чиг үүрэг, зохион байгуулалтыг нарийвчлан зохицуулсан;

-хот байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг Засгийн газрын өргөн барьснаар Улсын Их Хурлаас шийдвэрлэх ба 100000 доошгүй оршин суугчтай, оршин суугчтай байхаар төлөвлөсөн хот нь улсын зэрэглэлтэй, 30000 доошгүй оршин суугчтай, эсхүл оршин суугчтай байхаар төлөвлөсөн хот нь орон нутгийн зэрэглэлтэй байх ба тосгон нь 2000 доошгүй оршин суугчтай байхаар тусгасан;

-хот, тосгон нь эдэлбэр газартай байх ба хотын эдэлбэр газрын хэмжээ, заагийг тогтоох, өөрчлөх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэх ба эдэлбэр газартай үйлчлэх дүрэмтэй байхаар зохицуулсан;

-хот нь зохион байгуулалтын хувьд хотын хороонд хуваагдах ба тосгон нь хэсгийн зохион байгуулалттай байхаар зохицуулж, хот, тосгоны чиг үүргийг тогтооно;

-хотын удирдлагын тогтолцоо нь хотын Зөвлөл, хотын Захирагчаас бүрдэх ба хотын Зөвлөлийн бүрэн эрх, үйл ажиллагааны зохион байгуулалтыг нарийвчлан зохицуулсан. Тодруулбал, хотын өөрийн удирдлагын байгууллага нь оршин суугчдаас сонгосон Хотын Зөвлөл хэрэгжүүлэх бөгөөд улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл нь оршин суугчийн тоо нь 200000 хүртэл бол 21, 200001-ээс дээш бол 25 гишүүнтэй байхаар тусгасан. Харин орон нутгийн зэрэглэлтэй хотын Зөвлөлийн хувьд оршин суугчийн тооноос хамаарч 11, 15 гишүүнтэй байхаар заалаа;

-Хот, тосгоныг өдөр тутамд удирдах, гүйцэтгэх удирдлагыг хот, тосгоны Захирагч, хотын хороонд хорооны Захирагч хэрэгжүүлэх ба тэдгээрийн бүрэн эрх, хотын Захирагчийн бүрэх эрх хугацаанаас өмнө дуусгавар болох, огцруулах зохицуулалтыг хуулийн төсөлд тодорхой заасан;

-Хотын эдийн засгийн үндэс нь улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө, түүнчлэн орон нутгийн өмч, татварын болон татварын бус орлого, дэд бүтцийн сангийн болон бусад сангийн хөрөнгөөс бүрдэх ба хотын эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх, бие даан хөгжих баталгаагаар хангах нь төр, орон нутгийн үүрэг байна;

-Хот, тосгон нь төсөв, өмчтэй байх ба хот нь хотын татвартай, хотын дэд бүтцийн болон хотын хөгжлийн сантай байх ба хотод чөлөөт бүс байгуулж болохоор зохицууллаа;

-Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар нэгжийн чиг үүргийг хот, тосгонд, нутгийн өөрийн удирдлагын чиг үүргийг хотын Зөвлөлд, төрийн удирдлагын чиг үүргийг хот, тосгоны Захирагчид шилжүүлэх үндсэн дээр хот, тосгоны оршин суугчдад төрийн үйлчилгээг хүргэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн;

-хот, тосгоны удирдлага бусад этгээдтэй харилцах харилцаа, хотын оршин суугчийн эрх, үүрэг, оролцоо зэрэг харилцааг тус тус тусгажээ.

Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл

Улаанбаатар хотыг хөгжүүлэх урт хугацааны анхдугаар хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 1954 онд батлагдаж, 1961, 1976, 1986 онуудад тодотгол, шинэчлэл хийгджээ. Зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээс хойш Улаанбаатар хотыг 2000-2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг нийт 15 дагуул хот, тосгонтой байхаар баталсан байдаг. Гэвч дагуул хотыг хэрхэн байгуулах, бүтэц зохион байгуулалтын талаар тодорхой зохицуулалтгүй байгаагаас үүдэн үр дүнд хүрээгүй өнөөг хүрсэн. Нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэр нь манай улсын нийт газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг ч хүн амын 47.4 хувь буюу 1.596.335 иргэн оршин сууж байна.

Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын 175.200 буюу манай улсад бүртгэлтэй нийт аж ахуйн нэгжийн 74.7 хувьтай, нийслэлийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 33.8 их наяд төгрөг буюу үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүний 69.2 хувьтай тус тус тэнцэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах нийгэм болон хууль зүйн баталгааг бүрдүүлэх, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, Монгол Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий дагуул хот байгуулах зорилтын хүрээнд Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлыг тогтоож, хотын бүтээн байгуулалт, тогтвортой хөгжлийг дэмжих үүднээс Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг 6 бүлэг, 29 зүйтэйгээр боловсруулсан байна.

Хуулийн төсөлд,

-Шинэ Зуунмод хотыг олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт байгуулах бөгөөд хотын эдэлбэр газрын хэмжээг Улсын Их Хурал тогтооно;

-Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь нийслэл болон Төв аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж, амралт, аялал жуулчлалын, худалдаа, үйлчилгээний, засаг захиргааны, оюутны хотхон, судалгаа шинжилгээний, тээвэр логистик, олон улсын нисэх онгоцны буудал, агаарын каргоны зэрэг 9 бүсчлэлтэй байхаар тусгасан;

-Шинэ Зуунмод хотыг иргэдэд зориулсан ирээдүйн хотын олон улсын концепцийн дагуу төлөвлөх бөгөөд үүнийг зөрчсөн тохиолдолд холбогдох этгээдэд хариуцлага хүлээлгэнэ. Тухайлбал, иргэд оршин суугаа газраасаа 300-500 метр зайд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, нийтийн тээврийн үйлчилгээний буудал, цэцэрлэгт хүрээлэн, худалдаа үйлчилгээний газарт хүрэх төлөвлөлтийг хэрэгжүүлнэ;

-газар ашиглуулах асуудлыг зөвхөн төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэх бөгөөд сонгон шалгаруулалтад оролцох этгээдэд тавигдах шаардлага, төсөл шалгаруулах журмыг Засгийн газар батална;

-Шинэ Зуунмод хот төсөвтэй байна. Тухайн хот дахь татварын орлогын 80 хувийг Шинэ Зуунмод хотод, 20 хувийг Төв аймгийн төсөвт хуваарилах зарчим баримтална;

-орон сууцжуулах төсөл хэрэгжүүлж орон сууцны хангамж нэмэгдэж, нийслэлээс иргэд шилжин суурьших, төрийн байгууллага, их дээд сургууль, коллеж, шинжлэх ухааны байгууллагуудыг нүүлгэх нөхцөлийг бүрдүүлнэ;

-Шинэ Зуунмод хот дүрэмтэй болж хууль тогтоомжоор зохицуулагдаагүй хотын амьдрал, үйл ажиллагаатай холбоотой асуудлаа оршин суугчид, иргэдийн оролцоотойгоор шийдвэрлэнэ;

-бусад улсын хотуудын жишгээр Шинэ Зуунмод хотын оршин суугчид хотын удирдлагаа сонгодог болно гэх зэрэг нарийвчилсан зохицуулалтыг тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Төрийн байгуулалтын байнгын хороо долоон асуудлыг хэлэлцлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн/2024.05.01/ хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн, Ажлын хэсэг хуулийн төслийн 9 дүгээр зүйлийн 9.18 дахь хэсгийг хасах саналтай байгааг танилцуулсан. Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.3 /нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн боловч уг саналаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн./-т заасны дагуу дээрх хэсгийг хасах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Дараа нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдМонгол Улсын Их Хурлын  хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан. Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд хуулийн төслүүдийг эцэслэн батлах нь зүйтэй хэмээн үзэж Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд хүргүүлэхээр тогтов.
Мөн хуралдаанаар Чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав.
Төрийн албаны зөвлөлийн хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлсэн талаарх 2023 оны тайланг Төрийн байгуулалтын байнгын хороо 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн юм. Үүнтэй холбогдуулан Байнгын хорооноос холбогдох байгууллагуудад чиглэл өгөх нь зүйтэй хэмээн үзэн тогтоолын төслийг боловсруулсан байна. Тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангахтай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт дээрх даалгажээ.
“Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл олгох тухай”, “Төрийн албан хаагчид шагнал олгох тухай”, “Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, улирлын ажлын үр дүнг үндэслэн мөнгөн урамшуулал олгох тухай”, “Төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох тухай”, “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай”, “Албан үүргээ гүйцэтгэх явцад төрийн албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд ар гэрт нь нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай”, “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэхэд цалин, урамшуулал олгох тухай”, “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”, “Төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэл хөтлөх, мэдээлэл авах тухай”, “Сургалтын агуулга, хөтөлбөр батлах тухай”, “Төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох тухай” дүрэм, журмыг хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөхийг даалгасан байна.
Мөн Монгол Улсын Их Хурлын 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны бүтэц батлах, орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай” 07 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган, Сургалт судалгаа, мэдээллийн нэгдсэн сангийн нэгжийн үйл ажиллагааны төсөв, санхүүжилтийг шийдвэрлэх, Засгийн газраас байгуулагдаж буй хороо, зөвлөл, комиссын Ажлын албанд ажиллаж буй албан хаагчийн албан тушаалын ангилал, зэрэглэлийг хууль тогтоомжид нийцүүлэн 2024 онд багтаан тогтоох талаар тусгажээ.
Төрийн албаны зөвлөлд Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам батлах тухай” 20 дугаар, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам батлах тухай” 21 дүгээр тогтоолыг хуульд нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг 2024 оны 6 дугаар сард багтаан Байнгын хороонд ирүүлэхийг даалгажээ.
Үргэлжлүүлэн Үндэсний аудитын газраас Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн 2021-2023 оны үйл ажиллагаанд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг сонсов.
Гүйцэтгэлийн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудиторын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Загджав танилцуулсан юм.
Тэрбээр, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл нь 2021-2023 оны хооронд хэлэлцвэл зохих зарим асуудлыг цаг тухайд нь шийдвэрлээгүйгээс байгууллагын санхүү, төсөв, хүний нөөцийн удирдлагын хүрээнд өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг доголдуулах эрсдэл үүсгэж, зарим тогтоол нь эрх зүйн маргаан дагуулж, засаглалын хувьд тогтворгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн байна.
МҮОНРТ-ийн 2019-2023 оны стратегийн төлөвлөгөөний дэвшүүлсэн зорилго, зорилтын хэрэгжилт тодорхойгүй, үр дүнг тайлагнаагүйгээс үнэлж, дүгнэх боломжгүй байна.
Хөтөлбөрийн бодлогыг үндсэн зорилгод нийцүүлэн тэнцвэртэй бэлтгээгүй, шинжлэх ухаан, хүүхэд, танин мэдэхүйн, залууст зориулсан цэнгээнт хөтөлбөрийн эфирийн цагт эзлэх хувь бага, хөтөлбөрийн бодлогод хяналт тавих хэлбэр тодорхойгүй, хэрэгжилт хангалтгүй байна.
Мөн сүүлийн гурван жилд зар сурталчилгааг хуульд заасан хувь хэмжээнээс хэтрүүлэн түгээсэн бөгөөд зар сурталчилгаа болон захиалгат нэвтрүүлгийн гүйцэтгэлд тавих  дотоод хяналтын тогтолцоо бүрдээгүйгээс байгууллагад төвлөрөх орлогод сөргөөр нөлөөлж, алдаа зөрчил үүсгэх нөхцөл бүрдүүлж байна.
МҮОНРТ-ийн үйлчилгээний хөлсний үнийн шинэчлэлийг хийх талаар өмнөх аудитаар өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлээгүй, улсын төсвийн дэмжлэг буурсан зэргээс алдагдал, өр төлбөрийн хэмжээ өссөн байна.
Телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлс, захиалгат нэвтрүүлгийн тарифын шинэчлэл хийгдээгүй байхад эх үүсвэрийн дутагдлыг нөхөх зорилгоор өөрийн орлогыг жил бүр нэмэгдүүлэн төлөвлөж байгаа нь арилжааны телевизүүдтэй өрсөлдөөнд орох, орлого олох үйл ажиллагаанд хэт анхаарал хандуулах сул талыг үүсгэж, улмаар олон нийтийн радио, телевизийн үнэт зүйл, хуулиар хүлээсэн үндсэн зарчим, нийтлэл, нэвтрүүлгийн бодлого алдагдах нөхцөлийг бүрдүүлж байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөв 2018 оноос хойш олгоогүйгээс барилга байгууламж, инженерийн дэд бүтцийн засвар ашиглалт, нөхөн сэлбэлт, шинэчлэлтийн ажлуудыг цаг тухай бүр гүйцэтгэх боломжийг алдагдуулж, хэвийн үйл ажиллагаанд доголдол үүсэх эрсдэлийг бий болгож байна.
МҮОНРТ нь газар, зам талбай, барилга, байгууламжийн хүрэлцээ сайтай боловч зарим хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, зөвшөөрөгдсөн түвшинд эдийн засгийн эргэлтэд оруулж, элэгдлийн зардлыг нөхөх, байгууллагын алдагдлыг бууруулж, үр дүнг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаагүй байна.
Мөн эд хөрөнгийн өмчлөлийн эрх, бүртгэл, тайлагналтай холбоотой материаллаг хэмжээний асуудлыг шийдвэрлээгүй, зарим тэвчиж болох зардлыг бууруулах арга хэмжээ  аваагүй, худалдан авах ажиллагааны хэрэгжилт холбогдох хуульд бүрэн нийцэхгүй байна хэмээн танилцуулав.
Мөн аудитын дүнд үндэслэсэн 15 зүйл бүхий дүгнэлт, аудитаар илэрсэн асуудлыг шийдвэрлэхийн тулд авч хэрэгжүүлэх зөвлөмжийг танилцуулсан. /Гүйцэтгэлийн аудитын тайлантай эндээс танилцана уу. /
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд энэхүү аудитын шалгалтыг байнгын хорооноос албан ёсоор хүсэлт тавьж хийлгэсэн гэдгийг онцлоод, ажил нь хуулийн дагуу явдаггүй, гүйцэтгэх удирдлага нь дураараа загнасан олон үйлдэл гаргаснаас байгууллагад  их хэмжээний алдагдал учирсан, Үндэсний зөвлөл, гүйцэтгэх удирдлагын хооронд зөрчилдөөнтэй, хууль зөрчсөн олон үйлдэл гарч байсан учир энэ шалгалтыг оруулсан гэлээ. Байнгын хорооноос 2022 оны 04 дүгээр сард тус байгууллагатай холбоотой асуудлыг хэлэлцээд Үндэсний олон нийтийн радио, телевизэд чиглэл өгсөн ч хэрэгжээгүй, түүний дараа Байнгын хорооноос ажлын хэсэг байгуулан ажилласныг дурдсан.
Байнгын хорооноос байгуулсан ажлын хэсгийг ахалж ажилласан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулсан.
Аудитын тайлан болон Ажлын хэсгийн ахлагчийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд эцэст нь Чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолыг хэлэлцэн баталлаа.
Уг тогтоолоор Төрийн байгуулалтын байнгын хорооны “Чиглэл өгөх тухай” 2022 оны 04 дүгээр тогтоолын хэрэгжилт хангалтгүй байгааг тэмдэглэн, дээрх тогтоолын хэрэгжилтийг хангах, Үндэсний аудитын газраас Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн 2021-2023 оны үйл ажиллагаанд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланд заасан алдаа, зөрчлийг арилгах хүрээнд тодорхой арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл, Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Хяналтын зөвлөлд чиглэл өгч, Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захиралд үүрэг болгосон юм.
Тухайлбал, Засгийн газарт Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд заасны дагуу телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлс, түүний хэмжээг шинэчлэн тогтоох, аудитын зөвлөмжийг хэрэгжүүлэх, Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах санхүүгийн дэмжлэгийг бодит нөхцөл байдалд тулгуурлан төсөвт тусган олгох, гүйцэтгэлд хяналт тавих арга хэмжээ авахыг чиглэл болгосон.
Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлд хуульд заасан эрх зүйн хэм хэмжээ, зарчмыг дагаж мөрдөх, хяналт болон удирдлагыг оновчтой хослуулж, байгууллагад үр дүнтэй хамтран ажиллах эерэг соёл, манлайллыг төлөвшүүлэх, хөтөлбөрийн бодлогод хяналт тавих, радио, телевизийн техник, технологийн сүлжээг хөгжүүлэх, техникийн хангамжийн бодлогыг тодорхойлох чиг үүргээ хэрэгжүүлж ажиллах, эрх зүйн зөрчилтэй тогтоол, шийдвэр гаргахгүй байх зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг чиглэл болгосон.
Түүнчлэн Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу Улсын Их Хурлын нийт гишүүдийн тоо 126 болж нэмэгдсэнтэй холбогдуулан Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдах Улсын Их Хурлын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл, боломжоор хангах зайлшгүй шаардлагыг харгалзан холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тусгажээ.
Улсын Их Хурлын хэвийн ажиллах нөхцөлийг хангах зорилгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрыг Тагнуулын ерөнхий газрын одоогийн байрлаж буй байранд шилжүүлэн байршуулах, Тагнуулын ерөнхий газрыг Хөшигийн хөндийн “Шинэ зуун мод” хотын бүтээн байгуулалтын хүрээнд шинээр төлөвлөгдөж буй Засгийн газрын байгууллагуудын нэгдсэн байрны цогцолборт байршуулахаар зохион байгуулах, Засгийн газрын байгууллагуудын нэгдсэн байрны цогцолборын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг холбогдох дэд бүтэц, Их тэнгэрийн болон Номтын амны ерөнхий төлөвлөлттэй нягт уялдуулан цогц төсөл байхаар төлөвлөж, барилга угсралтын ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу Тагнуулын ерөнхий газарт хариуцуулан хэрэгжүүлэх зэрэг асуудлыг төсөлд тусгасан байна.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг дэмжин, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Дараа нь Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх холбогдох байгууллагуудын мэдээлэл сонсов.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, СЕХ Улс төрийн намын тухай хуульд заасан чиг үүрэг бүхий нэгжийг бий болгосон.  Улс төрийн намын санхүүжилт, мониторингийн газар, Улс төрийн намын мэдээлэл арга зүйн газар гэсэн нэгжүүд байгуулж, түүний албан хаагчдыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Улсын Дээд шүүх, Сангийн яам, Үндэсний аудитын газар болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран чадавхжуулах ажлыг хийж байна. Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангах зорилгоор Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намуудтай шууд харилцах, мэдээлэл шуурхай солилцох ажилтныг нам тус бүрээс томилуулан хамтран ажиллаж байгаа. Улс төрийн намын тухай хуулийн онцлог зохицуулалтуудын талаар иргэд, хэвлэл мэдээллийн байгууллага, намын бүх шатны байгууллагад мэдээлэл өгөх зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр УИХ-ын Тамгын газар, иргэн, нийгмийн байгууллагуудтай хамтарч 2023 оноос хойш орон нутгийн бүх засаг захиргааны нэгжүүдэд сургалт хийсэн. Хуулийн үзэл баримтлал, хэрэгжүүлэхэд анхаарах асуудлаар Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 намын удирдлага, холбогдох албан тушаалтанд мэдээлэл өгөх уулзалт сургалтыг 4 удаа зохион байгуулж, харилцан хамтран ажиллах арга хэлбэрүүдээ тогтсон гэсэн мэдээллийг өгсөн. Тэрбээр зохион байгуулж буй сургалтууд, хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хийж буй ажлууд болон намын санхүүгийн тайлангийн ил тод байдлыг хангах, цахим хэлбэрт шилжүүлэх, хүлээн авах, тайлагнах үйл ажиллагааг ил тод, хүндрэлгүй зохион байгуулах чиглэлээр хийж буй ажлын талаар танилцуулсан.
Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр, Улс төрийн намын тухай хууль шинэчлэн батлагдсантай холбоотойгоор Улсын дээд шүүхээс улс төрийн намын бүртгэлийн журмыг баталж, мэдээлсэн. Мөн хуульд заасны дагуу улс төрийн намын бүртгэл хөтлөх бүтцийн нэгжийг байгуулж үйл ажиллагаандаа орсон гэсэн мэдээллийг өгсөн. Тэрбээр, өнөөдрийн байдлаар Улсын дээд шүүхэд шинэ нам үүсгэн байгуулах гурван өргөдөл, намын даргын өөрчлөлтийн бүртгэлтэй холбоотой таван өргөдөл, намын дүрмийн өөрчлөлтийн долоон өргөдөл ирсэн. Эдгээрийг шийдвэрлэн ажиллаж байна. Улс төрийн 37 намын мэдээллийг хуульд заасан чиг үүргийн дагуу шинэчлэн СЕХ, улсын бүртгэлийн байгууллагатай мэдээлэл солилцон хамтран ажиллаж байна хэмээлээ.
Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын дарга Я.Самбууням, Улс төрийн намын тухай хууль шинэчлэн батлагдаж, төрийн аудитын байгууллагын оролцооны хэлбэр, хугацаа, шалгуур, сонгуулийн байгууллагад улс төрийн намуудтай харилцах харьцааны талаар нарийвчилсан зохицуулалт орж ирсэн. Шинэчилсэн хуулийн дагуу ажлаа төлөвлөж байна. Сонгуулийн төв байгууллагын 2025 оны төсвийн төслийг улс төрийн намд олгох санхүүжилтийг сонгогчийн тоо, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, намуудын тоо зэрэг үндэслэж үнэн зөв төлөвлөсөн эсэхийг хянахаар төлөвлөж байна. Мөн намд төрийн санхүүжилт олгох төрөөс үзүүлэх шууд бус дэмжлэгийг шийдвэрлэх намын санхүүгийн тайлан болон үйл ажиллагааны товч тайланг хянах, дүгнэлт гаргах, тайлагнах, нийтэд мэдээлэх, намын баримт бичиг, мэдээллийг цахим хуудсанд байршуулах, шинэчлэх, хариуцлага тооцохтой холбоотой журамд санал өгөх талаар судалж байна гэлээ. Тэрбээр, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль өөрчлөгдсөнтэй холбогдуулаад сонгуулийн хуульд заагдсан зарим чиг үүргийг хэрхэн хэрэгжүүлж буй талаар тодорхой мэдээлэл өгсөн.
Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга Б.Болормаа Санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага намын санхүүгийн тайлангийн бүтэц, агуулга, хөрөнгө, орлого, зарлагын ангиллын тодорхойлон тайлагнах журмыг сонгуулийн төв байгууллагатай хамтран хуульд нийцүүлэн батална гэж хуульд заасныг дурдаад, энэ хүрээнд хэрэгжүүлж буй ажлаа тайлагнасан.
Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга, Ажлын албаны дарга Т.Энхбаяр, Жендэрийн үндэсний хороо тайлан хүлээн авч, СЕХ-нд хүргүүлэхээр хуульд заасны дагуу намаас авах тайлангийн маягтыг Үндэсний статистикийн хороогоор батлуулахаар ажиллаж байгаа гэлээ. Энэ хүрээнд улс төрийн намын бүх шатны байгууллагын хүйсийн тэнцвэрт байдлын тайлан мэдээ, аймаг, нийслэл дэх улс төрийн намын байгууллагын хүйсийн тэнцвэрт байдлын мэдээ, сум, дүүргийн улс төрийн намын байгууллагын хүйсийн тэнцвэрт байдлын бүртгэлийн мэдээ, улс төрийн намаас нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны дэмжлэг үзүүлсэн тайланг авах маягтыг батлуулахаар Үндэсний статистикийн хороотой зөвшилцөн ажиллаж байгаа аж.
Үндэсний статистикийн хорооны Нийгмийн статистикийн газрын дарга Д.Оюунцэцэг статистикийн мэдээллийг бий болгох хүрээнд өнгөрсөн хугацаанд хийсэн сургалт, санал солилцох уулзалтууд болон бусад ажлын талаар мэдээлэл өгсөн.
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх холбогдох байгууллагуудын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Улс төр

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат нар 2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарлаа.

УИХ 2023 онд анхдагч хууль 21, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 12, хуулийн шинэчилсэн найруулга 13, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 305, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 27, нийт 378 хууль баталсан байна. Энэ нь нийт зургаан боть, 1,409 нэгж хуудас болжээ.

Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Төрийн тамгыг Монгол Улсын Ерөнхийлөгч барьж, хадгалах журмыг тогтоодог юм.

Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Төрийн тамгыг “Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийн хуудас бүр дээр, Монгол Улсын хууль, Улсын Их Хурлаар соёрхон баталсан олон улсын гэрээ, Монгол Улсаас гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийн уг эхийн эхний хуудас дээр тус тус дарна” гэж заасан байдаг.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэлсэн үгэндээ, “Энэ ёслол нь Монгол төрийн бодлого шийдвэр болж буй хууль, тогтоомж хэлбэрэлтгүй биелэгдэж байхын баталгаа болдог” гэдгийг тэмдэглэлээ.

“Хууль, тогтоомжийн уг эх дээр Төрийн тамга дарснаар УИХ-аас баталж, Монгол Улсын Ерөнхийлөгч соёрхсон хууль, тогтоомжийн уг эх Монгол төрийн хуулийн санд албан ёсоор хадгалагдана” гэж УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат хэллээ.

Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслолыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар хамтран жил бүр зохион байгуулдаг юм.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Эдийн засаг3 мин өмнө

Монголбанк 4 дүгээр сард 850.7 кг үнэт металл худалдан авлаа

Нийгэм15 мин өмнө

“Хэвлэлийн эрх чөлөө БООГДЛОО” цуглаан зохион байгуулна

Улс төр20 мин өмнө

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Нийгэм23 мин өмнө

“Хөдөлмөр эрхлэлт 2024” өдөрлөг боллоо

Улс төр30 мин өмнө

Төрийн байгуулалтын байнгын хороо долоон асуудлыг хэлэлцлээ

Нийгэм35 мин өмнө

“Бэлтэс Мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч нэр бүхий 9 шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал болж байна

Улс төр18 цаг өмнө

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Нийгэм18 цаг өмнө

Шар өвс шатаасан иргэдэд хариуцлага тооцов

Улс төр19 цаг өмнө

Гурилын хангамж, хүртээмжийн тогтвортой байдлыг хадгалж, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх арга хэмжээ авна

Улс төр19 цаг өмнө

Импортын цементийн Гаалийн албан татварын хувь, хэмжээг 5 хувь болгон буурууллаа

Улс төр19 цаг өмнө

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа

Нийгэм21 цаг өмнө

АНУ-аас 4 зүтгүүр Монгол Улсын хилээр орж ирлээ

Нийгэм23 цаг өмнө

Япон улстай шүдний эмч, шүдний эрүүл ахуйч бэлтгэхэд хамтрах хүсэлт илэрхийлэв

Нийгэм23 цаг өмнө

Эрүүгийн 12 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

Эдийн засаг23 цаг өмнө

Б.Лхагвасүрэн: Инфляц зорилтот интервалдаа тогтвортой байх боломж бий

Нийгэм23 цаг өмнө

АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 58 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав

Нийгэм1 өдөр өмнө

Хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдэрсэн 187 га газарт нөхөн сэргээлт хийж эхэллээ

Нийгэм1 өдөр өмнө

Био-аюулгүйн 3-р зэрэглэлийн лаборатори нээлтээ хийв

Нийгэм1 өдөр өмнө

Нарны замыг хааж, засварлана

Улс төр1 өдөр өмнө

“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

Улс төр1 өдөр өмнө

БСШУСБХ: Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Нийгэм1 өдөр өмнө

Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Нийгэм1 өдөр өмнө

“Е-Мongolia” платформын “Жолоочийн лавлагаа, мэдээлэл” хэсэгт үнэмлэхийн мэдээлэл шинэчлэгдсэн бол замын хөдөлгөөнд оролцох боломжтой

Нийгэм2 өдөр өмнө

Тавдугаар сард хилийн боомтуудын амрах болон ажиллах цагийн хуваарь

Дэлхий дахинд2 өдөр өмнө

Кени улсад үерийн улмаас 71 хүн амь насаа алдаж, 110 хүн эмнэлэгт хүргэгджээ

Нийгэм2 өдөр өмнө

Нийслэлийн цэрэг татлага тавдугаар сарын 4-6-ны өдрүүдэд болно

Улс төр2 өдөр өмнө

Гурил, тэжээлийн импортод квот тогтоохгүй байх зөвлөмж гаргалаа

Нийгэм2 өдөр өмнө

Халдвартын уулзвараас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг 23 цагт нээнэ

Эдийн засаг2 өдөр өмнө

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг шилжүүлж эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

“Улаанбаатар марафон 2024” тавдугаар сарын 25-нд болно

24 баримт5 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг3 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад3 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт5 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад5 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг4 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Улс төр5 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент3 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Энтертайнмент5 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт2 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Энтертайнмент5 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Улс төр5 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент5 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

Улс төр5 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

24 баримт5 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Дэлхий дахинд4 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм5 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр5 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт5 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Бусад5 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр5 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр5 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад5 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр5 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм5 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

24 баримт4 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр5 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент5 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Нийгэм1 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг3 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад4 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад4 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм5 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад6 сар өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм7 сар өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад7 сар өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм11 сар өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм11 сар өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр1 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр1 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад1 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг1 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр1 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм1 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Улс төр1 жил өмнө

“Шувуу” ажиллагааны хүрээнд гадаад улс руу оргон зайлсан 92 хүнийг авчирна

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Сайд Ц.Даваасүрэн: УИХ-д өргөн барьсан Газрын тухай долоон багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эгүүлэн татаж байна

Улс төр1 жил өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэллээ

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар мэдээлж байна

Улс төр1 жил өмнө

Эрдэнэс Монгол ХХК-ийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт дууссантай холбоотой мэдээлэл хийж байна

Сав шим