Нийгэм
Хот, нийтийн аж ахуйн чиглэлээр Герман улсад суралцах хүүхдүүдтэй гэрээ байгууллаа

Нийслэл хот, нийтийн аж ахуйн нарийн мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх зорилгоор тус салбарт ажиллаж буй албан хаагчдын хүүхдүүдийг Герман улсад сургана. Энэ хүрээнд Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ, “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн хот нийтийн аж ахуйн салбарт тогтвор, суурьшилтай ажиллаж буй албан хаагчдын 18-22 насны хүүхдүүдийн судалгааг авч, сонгон шалгаруулалтын хүрээнд ганцаарчилсан ярилцлага хийсэн юм.
Тэгвэл өнөөдөр сонгон шалгаруулалтад тэнцсэн 60 хүүхэд болон тэдгээрийн эцэг эхтэй сургалтын гурвалсан гэрээ байгууллаа. Гэрээ байгуулсан хүүхдүүд эх орондоо “Цэсэн боловсролыг дэмжих сан” ТББ-ын Герман хэлний мэдлэг дээшлүүлэх сургалтад 11 сар хамрагдах юм. Үүний дараа хэлний шалгалтдаа тэнцсэн тохиолдолд Герман Улсад дараах нарийн мэргэжлээр гурван жил суралцана.
Энэ үеэр НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын санаачлаагаар хот нийтийн аж ахуйн 13 мэргэжлээр 100 хүүхдийг ХБНГУ-д сургахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Өнөөдөр Герман улсад сурах 60 хүүхэд болон тэдний эцэг эхтэй гурвалсан гэрээ байгууллаа. Гэрээ байгуулсан хүүхдүүд маргаашнаас хэлний бэлтгэлийн сургалтад хамрагдаж эхэлнэ” гэдгийг онцоллоо.
Герман улсад дараах 13 мэргэжлээр суралцана.
- Метроны засварчин
- Нийтийн тээврийн инженер, засварчин
- Дулааны слесарь
- Цахилгаанчин
- Агуулах, ложистикийн мэргэжилтэн
- Үйлдвэрийн механикжуулалт, Мехатроник,
- Гүний барилга байгууламжийн инженер, мэргэжилтэн
- Металл
- Хүнсний технологич
- Систем, интеграцчлал мэдээллийн технологийн мэргэжилтэн
- Бетон ба төмөр бетоны мэргэжилтэн
- Токерчин
- Цэцэрлэгжүүлэлт, ландшафт

Нийгэм
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2, 3, 4-нд зохион байгуулна

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2025 оны I ээлжийн татлагыг ирэх сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулна.
Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалтаас тодрууллаа.
Тэрбээр “Энэ удаа хилийн болон дотоодын цэргийн ангид хугацаат цэргийг татна. Хугацаат цэргийн албанд татах үйл ажиллагаа нь олон салбар, агентлаг, нэгжүүд, яамнуудын хамтарсан цогц ажил байдаг. Мөн Засгийн газрын шинэ тогтоолын дагуу 1, 2, 3 дугаар дамжааны оюутнуудыг оюутан цэрэгт хамруулж, төгсөх ангийн оюутныг чөлөөлсөн. Цэрэг татлагын байранд очихдоо иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх, диплом зэрэг бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай. Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орно” гэлээ.
Нийслэлийн цэрэг татлагын байрууд:
- Баянгол дүүргийн цэрэг татлагын байр 96-р сургууль,
- Баянзүрх дүүргийн цэрэг татлагын байр 14-р сургууль,
- Сүхбаатар дүүргийн цэрэг татлагын байр 3-р сургууль,
- Сонгинохайрхан дүүргийн цэрэг татлагын байр 83-р сургууль,
- Чингэлтэй дүүргийн цэрэг татлагын байр 5-р сургууль,
- Хан-Уул дүүргийн цэрэг татлагын байр 34-р сургууль дээр тус тус зохион байгуулна.
Нийгэм
Багануур дүүрэг рүү нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ

Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр БНХАУ-ын “Yutong Bus” ХХК-д үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын 10 автобусыг худалдан авч, нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийсэн.
Эдгээр автобусыг хот орчмын чиглэлд буюу “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, Багануур, Багахангай дүүрэг чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явуулах юм.
Тэгвэл өнөөдрөөс Багануур-Улаанбаатар чиглэлд эхний ээлжийн хоёр автобус цагийн хуваарийн дагуу үйлчилгээнд явж эхэллээ.
Автобусны чиглэл: Х:17 Улаанбаатар /Тэнгэр плаза/-Багануур /Хэрлэн худалдааны төв/ эцсийн зогсоол
Зогсоол: Тэнгэр плаза, Баянзүрхийн шалган бүртгэх товчоо, Налайхын дунд 2, Налайхын дунд 1, Эрдэнэ сум, Баяндэлгэр сум, Багануур 2-р хороо, Хэрлэн худалдааны төв, 25-р байрны зогсоол, Ахиц 2-р зогсоол, Жаргалант 2-р зогсоол, Жаргалант 1-р зогсоол, Жаргалантын эцсийн зогсоол, Байдлаг 1-р зогсоол, Эрин сургууль, Тогос Уул 1-р зогсоол, Тогос Уул эцсийн зогсоол.
Цагийн хуваарь:
- Багануураас хөдлөх цаг – 08:30, 11:30, 14:30, 17:30
- Улаанбаатарт ирэх цаг – 11:00, 14:00, 17:00, 20:00
- Улаанбаатараас хөдлөх цаг – 08:30, 11:30, 14:30, 17:30
- Багануурт ирэх цаг – 11:00, 14:00, 17:00, 20:00
Рейсийн тоо: Өдөрт 4
Үнийн мэдээлэл: Том хүн 10000, хүүхэд 5000 төгрөг
Ташрамд, ZK6117H загварын автобус нь 45 хүний суудалтай, евро-5 хөдөлгүүртэй, монгол орны цаг агаарын нөхцөлд тохирсон агааржуулалтын систем, хяналтын камертай, зорчигчийн ая тух, аюулгүй байдлыг бүрэн хангасан автобус юм.
Нийгэм
Хоёр настай хүүхэд моринд өшиглүүлж гэмтжээ

Цагдаагийн байгууллагад 2025 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар аймагт хүүхэд гадаа тоглож байхдаа моринд өшиглүүлж гэмтсэн гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Мэдээллийн дагуу хоёр настай эрэгтэй хүүхэд нь моринд өшиглүүлж толгойндоо хүнд гэмтэн 4 оёдол тавиулсан байна.
Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор бага насны хүүхэд гадаа тоглох үедээ авто машинд мөргүүлэх, дугуй унаж яваад хашаа мөргөж гэмтэх, мориноос унах, моринд өшиглүүлэх зэргээр гэмтэж бэртсэн дуудлага, мэдээлэл бүртгэгдсээр байна.
Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн эрсдэл хаана ч байгааг тооцож, анхаарал, хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
-
Улс төр7 цаг өмнө
АНУ-д болж буй хөрөнгө оруулалтын форумын үр дүнд 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татав
-
Нийгэм4 цаг өмнө
Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 3 түймрийг унтраахаар ажиллаж байна
-
Нийгэм7 цаг өмнө
Маргааш “Хуульчийн Про боно-2025” өдөрлөг болно
-
Нийгэм5 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна
-
Нийгэм6 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 986 болжээ
-
Эдийн засаг4 цаг өмнө
Үхрийн цул махны үнэ өсөж 23204 төгрөг болжээ
-
Нийгэм4 цаг өмнө
“Богд уул” сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа
-
Улс төр7 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод