Нийгэм
БНХАУ-тай нөхөн сэргээгдэх эрчим хүчний байгууламжийг сайжруулах чиглэлд хамтран ажиллана

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг БНХАУ-ын Чанша хотын орлогч дарга тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр талууд Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа болон цаашид хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцсон юм.
Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн “Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, гэр хорооллыг орон сууцжуулах, шинэ тойрог замын сүлжээг бий болгох, дагуул хот, эдийн засгийн тусгай бүс байгуулах төсөл зэргийг төсвийн болон олон улсын байгууллагын санхүүжилт, төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд хамтран ажиллах саналтай байна” хэмээсэн юм.
Чанша хотын Намын бүлгийн гишүүн, Нийслэлийн Засаг даргын орлогч Пэнг Тао “Цаашид Улаанбаатар хотод тулгамдаж буй нөхөн сэргээгдэх эрчим хүчний байгууламжийг сайжруулах, уул уурхайн техникийн үйлдвэр, биологийн салбарын үйлдвэрүүдийг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахад бэлэн байна” гэв.
Уулзалтын төгсгөлд нийслэлийн зүгээс бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийллээ.

Нийгэм
“Богд уул” сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа

Нийслэлийн Өмч хувьчлах комисс энэ сарын 15-ны өдөр хуралдаж, НЗД-ын дэргэдэх “Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв”-ийг менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгосон.
Энэ хүрээнд тус төвийн “Богд уул” сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа.
Тус сувилал нь “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн харьяа найман объектын нэг бөгөөд 2014 оноос хойш иргэн Ж.Хатанбаатар нь хууль бусаар ашиглаж байсан юм. Тодруулбал, НЗД-ын дэргэдэх “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийг менежментээр ажиллуулахаар Ж.Хатанбаатар, Ж.Адъяахүү, С.Оюунцэцэг нарын багтай 2008 онд гэрээ байгуулсан. Улмаар 2011, 2012, 2013, 2014 онд Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвд аудитын комисс оруулж, менежментийн гэрээг дүгнэсэн байдаг. 2014 оны гуравдугаар сарын 5-ны өдрийн тогтоолоор менежментийн гэрээний үүрэг даалгаврыг “хангалтгүй биелэгдсэн” гэж үзэн, гэрээг хаахаар шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Ж.Хатанбаатар нарын баг 10 гаруй жил нийслэлийн өмчийг хууль бусаар ашиглаж ирсэн юм.
Энэ талаар НЗДТГ-ын дарга Д.Амгалан “ХУД-ийн 22 дугаар буюу Зайсанд байрлах тус төвийн сувилал нь 1959 онд ашигласан бөгөөд эзэмшлийн 39 га газартай. Уг сувиллыг мөн 2014 оноос хойш хууль бусаар ашиглаж ирсэн. Ж.Хатанбаатар нь улсын найман объектыг хууль бусаар ашиглахдаа улсад ямар ч төлбөр төлдөггүй, 10 гаруй жил зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж, орлогыг завшиж байсан. 2004 онд уг сувилалд их засвар хийж, үүнийгээ 2009 онд 2.8 тэрбумаар үнэлүүлж байсан. Гэтэл тус сувиллын барилгын нөхцөл байдал, өнгө үзэмж муудсан байна. Нийслэлийн өмчийг хууль бусаар ашиглаж байгаа учраас ашиглалт үйлчилгээ, арчлалтад анхаараагүй байна. Цаашид уг сувилалд их засвар хийн шинэчилж, үйл ажиллагааг хэвийн явуулна” гэлээ.
Нийгэм
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна

Сэлэнгэ аймгийн төвөөс баруун урд зүгт 89 км-т Зүүнбүрэн сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т Моностой багийн “Хоёр даваа” гэдэг газар ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн мэдээллийг дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 11:41 цагт хүлээн авсан байна.
Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, нийслэлийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Зүүнбүрэн, Хушаат сумын Мэргэжлийн анги, орон нутгийн иргэд ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 04:00 цагт түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 986 болжээ


-
Нийгэм24 цаг өмнө
Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна
-
Нийгэм24 цаг өмнө
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ
-
Улс төр3 цаг өмнө
АНУ-д болж буй хөрөнгө оруулалтын форумын үр дүнд 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татав
-
Улс төр3 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод
-
Нийгэм2 цаг өмнө
Маргааш “Хуульчийн Про боно-2025” өдөрлөг болно
-
Нийгэм56 минут өмнө
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна
-
Нийгэм2 цаг өмнө
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 15 хүүхэд осолд өртжээ
-
Нийгэм2 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 986 болжээ