Нийгэм
Н.Коляда: Миний бүтээлийг Монголын театрын уран бүтээлчид сайн мэддэг юм билээ

Боловсролын салбарын хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын Екатеринбург хотоос “Коляда-театр”-ийн уран бүтээлчид манайд хүрэлцэн ирээд байна. Төлөөлөгчдийг Оросын нэрт жүжгийн зохиолч, найруулагч Николай Владимирович Коляда тэргүүлсэн бөгөөд тэрээр Улсын драмын эрдмийн театрын жүжигчид, найруулагчдад зориулан мастер-класс сургалт явуулжээ. Н.В. Колядагийн “Манекен”, “Чавх” (Рогатка) зэрэг хэд хэдэн жүжиг Улсын эрдмийн драмын театрын тайзнаа тавигдаж үзэгчдийн хүртээл болсон. Н.В.Коляда нь 150-иад жүжгийн зохиол бичсэн бөгөөд түүний бүтээлийг дэлхийн бараг бүх томоохон театруудад тоглогдсон.
Оросын цөөхөн хувийн театруудын нэг “Коляда-театр”-ын үндэслэн байгуулагч нь Н.В.Коляда бөгөөд тэрээр Екатеринбургийн улсын театрын дээд сургуульд багшилдаг.
Дашрамд дурдахад “Коляда-театр”-ийн хамт олныг “Россотрудничество”-гийн төлөөлөгчийн газар Монголд урьж авчирсан байна.. Ингээд Оросын нэрт жүжгийн зохиолч Н.В.Колядагаас зарим зүйлийг тодруулсныг сонирхуулья.
-Николай Владимирович, та өмнө нь Монголд ирж байсан уу?
-Би анх удаагаа Монголд ирж байна. Театрын уран бүтээлчийн хувьд маань намайг Монголд хэн ч мэдэхгүй, танихгүй байх гэж бодож байлаа. Үнэндээ Монголын талаарх миний мэдлэг тун маруухан. Тиймээс наашаа ирэхээсээ өмнө интернетэд оржжаахан уншиж судалсан. Гэтэл Монголд намайг маш сайн мэддэг юм байна. Түүгээр ч зогсохгүй миний бичсэн ”Рогатка” жүжгийг танай Улсын драмын эрдмийн театрын тайзнаа бараг 10 жил тоглосон байна. Мөн “Манекен” жүжиг мөн л тус театрын тайзнаа тавигдаж олны хүртээл болгоод зогсохгүй тус театрын жүжигчид миний зохиолыг уншсан байсан. Би өчигдөр танай Улсын драмын эрдмийн театрын жүжигчидтэй уулзсан. Бүгд л миний зохиолыг мэддэг юм байна. Би маш их гайхсан. Миний зарим жүжиг монгол хэлнээ орчуулагдсан юм билээ. Танай жүжигчид зарим нь оросоор, зарим нь орчуулгыг нь, бүр англи хэл дээр хүртэл уншсан байсан. Үүнийг сонсоход нададмаш сайхан санагдсан бөгөөд биднийг маш дотноор хүлээн авсанд баяртай байна.
Бид монголын залуучуудыг Екатеринбургийн улсынтеатрын дээд сургуульд жүжигчин, найруулагч зэрэг мэргэжлээр сурахыг урихаар ирсэн. Монголын залуучууп Хятад,Өмнөд Солонгос, Их Британи зэрэг улсууд суралцах хүсэлтэй байдаг. Эсвэл Москва хотод Улсын театр урлагийн дээд сургууль (ГИТИС), Кино, телевизийн дээд сургууль (ГИТР), Улсын тайзныурлагийн дээд сургууль (РГИСИ) зэрэг суралцаххүсэлтэй. Дашрамд дурдахад тус дээд сургууль ньКемрово хотод салбартай болсон. Харин манайУралын театрын дээд сургууль нь Орост хамгийн сайндтооцогддог. Дэлхийд нэр гарсан Оросын орчин үеийнжүжгийн зохиолчдоос маш олон нь манай сургуулийн төгссөн бөгөөд миний шавь нар Олег Богаев, Василий Фигерев гээд олон уран бүтээлчдийг нэрлэж болно. Жишээ нь Ярослава Пулиновичийн жүжгийг Бродвей театрт тоглогдсон.
Их Британи, АНУ, баруун Европ гээд дэлхийд алдартай олон театрын сургуулиудад би очиж үзсэн, сайн мэднэ. Бүгдээрээ Станиславский болон Михаил Чеховын систем дээр суурилсан буюу тэдний бий болгосон зарчмаар явдаг. Тиймээс ОХУ-д тэр дундаа Екатеринбургийн улсын театрын дээд сургуульд суралцаарай гэж урьмаар байна.
–Таны “Коляда-театр”-ийн тухай тодруулах гэсэн юм. Орост тун амжилттай яваа хэдхэн хувийн театруудын гэж сонслоо?
–23 жилийн туршид амжилттай үйл ажиллагаа явуулж буй хувийн маш цөөхөн театруудын нэг нь манай “Коляда-театр”. Манай театр 40 гаруй жүжигчинтэй, 40 үйлчилгээний ажилчинтай, нийтдээ 80 хүн ажилладагтом театр, улсаас ямар нэгэн санхүүгийн дэмжлэг авдаггүй. Одоогоос гурван жилийн өмнө шүүмжлэгчдийн бус үзэгчдийн дунд явуулсан санал асуулгаар манай театрыг ОХУ-ын бүсийн шилдэг театраар тодруулсан. Үүнийг сонсоод би маш их баярласан.
Манай баг буюу жүжигчид маш чадварлаг учраас энэ олон жилийн туршид театр маань амжилттай ажиллаж байна.
-Таны ямар бүтээлийг гадаадын театруудын тайзнаа хамгийн их тоглодог вэ?
-Би бараг 150 жүжгийн зохиол бичсэн. “Мурлин Мурло”,“Уйди-уйди” (Яв-яв), “Рогатка” (Чавх), Сказка о метрввой царевне” (Үхсэн хааны тухай үлгэр)6
–Та манай жүжигчид, найруулагчид зориуланч мастер-класс сургалт явуулах гэж байгаа. Энэ сургалтын онцлогын талаар?
-Мастер-класс сургалтын нэр “Бедный театр” буюу “Хөөрхий театр”. Энэ нь хэрхэн театр байгуулах Монголд театр байгуулах хүсэлтэй залуу жүжигчид маш их байдаг гэдгийг би мэднэ. Би 23 жил энэ замаар явж байгаа тул хэрхэн, яаж хийхийг мэднэ. Жүжгээ яаж тоглох, яаж үзэгчдийг цуглуулах, сурталчилгаагаа яаж хийх, сайн жүжигчдийг хэрхэн татахаас эхлүүлээд. Манай театрт гэхэд нягтлан бодогч байдаггүй. Би өөрөө нягтлан бодогчоо хийдэг. Өнгөрсөн 23 жилийн хугацаанд маш их зүйл болж өнгөрсөн. Тиймээс энэ удаад менежментийн талаар ярина. Харин дараагийн удаа ирэхдээ найруулагчийн хувьд хэрхэн ажиллах зарчмын талаар ярьж өгнө.

Нийгэм
Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, үүрэг даалгаврын хэрэгжилт, худалдан авах ажиллагааны явц, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ажлын явц, соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хийх ажлын талаар хэлэлцэв.
Өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар 29 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 71.5 хувьтай байна.
Тухайлбал, нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлж, хашаа хайс, гарааш буулгах, ТҮЦ-ийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Тэгвэл өнөөдрийн байдлаар 33 байршилд 325 гарааш чөлөөлсөн бол 17 байршилд 933 метр хашааг буулгаад байгаа юм. Мөн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ТЭЗҮ, зураг төсөв, ажлын даалгавар боловсруулах ажлуудаа эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавих,
- Авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх, засварлах, байршуулах ажлуудаа эрчимжүүлэх,
- Дүүргийн нутаг дэвсгэрт барилгын суурийн нүх ухсан байршлуудын судалгааг гаргаж, цэгцэлж орчны аюулгүй байдлыг хангуулах ажлуудыг зохион байгуулах,
- Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрлийн болон бусад шон дээгүүр татсан кабел утас, өнгө үзэмжгүй самбар зэргийг цэгцлэх ажлуудыг шуурхай зохион байгуулах зэрэг үүрэг өгсөн юм.
Нийгэм
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ

“Улаанбаатар марафон 2025” өдөрлөгөөр гүйгчдэд дэмжлэг, урам зориг өгч, иргэдэд шаардлагатай тусламж үзүүлэн ажиллах сайн дурын ажилтнуудын бүртгэл эхэллээ.
Сайн дурын ажилтнууд гүйж буй хүмүүст урам хайрлах үг хэлж, шаардлагатай тусламжийг цаг алдалгүй хүргэхээс гадна өдөрлөгийн өмнөх бэлтгэл болон өдөрлөгийн үеэрх зохион байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх юм.
Сайн дурын ажилд оролцсоноор залуусын хувьд өөрийгөө нээх, бусадтай харилцах, багаар ажиллах чадвараа сайжруулах зэрэг олон боломжууд нээгддэг.
“Улаанбаатар марафон” нь олон улсын марафон тул сайн дурын ажилтнуудад нийслэлийн Засаг даргын гарын үсэгтэй “VOLUNTEER CERTIFICATE” олгодог.
Англи хэл дээр гаргадаг уг батламжаа гадаад улсад суралцах хүсэлт, танилцуулгадаа ашиглах боломжтой байдгаараа мөн давуу талтай юм.
Нийгэм
Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Өчигдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ний өдрийн 17 цаг 56 минутад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уулын Баруун ширээт орчимд ойн түймэр гарч байна гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу Нийслэл дүүргийн онцгой байдлын хэлтэс албадаас 187 орчим, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 23, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын 12, Хан Хэнтийн УТХГ-ын 5, БОУАӨЯ нийт 40 орчим ажилтан алба хаагчид техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 23 цаг 10 минутад хяналтад авч 02 цаг 13 минутад цурамд оруулсан байна.
Өнөөдөр 2025 оны дөрөвдүгээр сарын 29-ний өглөөний 07 цагийн байдлаар бүрэн унтраалаа.
Иргэдийг хуурайшилтын улиралд ууланд аялал хийхгүй байж гал түймрээс сэргийлэхийг анхааруулж байна.
-
Нийгэм11 цаг өмнө
Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна
-
Нийгэм11 цаг өмнө
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ
-
Эдийн засаг12 цаг өмнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ
-
Нийгэм13 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 955 болжээ
-
Нийгэм13 цаг өмнө
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
-
Нийгэм12 цаг өмнө
Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа
-
Нийгэм13 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
-
Нийгэм13 цаг өмнө
Өнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна