Дэлхий дахинд
Кубад ажиллаж байсан Умард Солонгосын дипломатч Өмнөд Солонгос руу дүрвэжээ
Куба дахь Умард Солонгосын элчин сайдын яаманд ажиллаж байсан өндөр албан тушаалтан дүрвэж ирснийг Өмнөд Солонгосын тагнуулын алба мэдээлжээ.
Энэ нь 2016 оноос хойш тус улсад дүрвэж ирсэн Умард Солонгосын хамгийн өндөр албан тушаалтан болж байгаа юм байна.
Уг дипломатч өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Сөүлд ирснийг Өмнөд Солонгосын Үндэсний Тагнуулын Алба баталжээ.
Умард Солонгосоос дүрвэж ирсэн хүний тухай мэдээлэл тухайн дүрвэгч Өмнөд Солонгосын нийгэмд албан ёсоор нэгтгэгдэж дууссаны дараа буюу хэдэн сарын дараа нийтэд ил болдог.
Энэ удаа дүрвэж ирсэн хүн Куба дахь БНАСАУ-ын элчин сайдын яаманд улс төрийн асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсныг Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлжээ.
Чосун Илбо сонин түүнийг 52 настай Ри Ил Кю гэгч болохыг мэдээлж, түүнээс богино хэмжээний ярилцлага авснаа нийтэлсэн байна.
“Пёняны дэглэмд урам хугарсан, ирээдүйд итгэх итгэлгүй болсон” шалтгаанаар дүрвэж ирснээ дипломатч ярьжээ.
Тэрбээр Куба улсыг Өмнөд Солонгостой дипломат харилцаа тогтооход саад учруулах үүрэгтэй ажилладаг байсан гэнэ.
Гэвч энэ оны хоёрдугаар сард хоёр улс дипломат харилцаа тогтоосон нь Умард Солонгосын хувьд том цохилт болсон юм.
“Умард Солонгосын иргэн бүр Өмнөд Солонгост амьдрах талаар ядаж нэг удаа бодож үзсэн байдаг” гэж тэр ярилцлагадаа хэлжээ.
Түүнээс өмнөх хамгийн өндөр албан тушаалтай дүрвэгч нь 2016 онд Сөүлд ирсэн Их Британи дахь Умард Солонгосын элчин сайдын орлогч асан Тэ Ён Хо байв.
Өнгөрсөн Ням гарагт Өмнөд Солонгос анх удаагаа Умард Солонгосын дүрвэгчдийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн юм.
Уг ёслолын арга хэмжээний үеэр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёл дүрвэгчдэд үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх, тэднийг ажилд авсан компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг арга хэмжээг авахаа амлажээ.
Эх сурвалж: BBC
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Дэлхий дахинд
Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна
-
Нийгэм9 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
-
Улс төр12 цаг өмнө
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо
-
Улс төр11 цаг өмнө
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа
-
Дэлхий дахинд9 цаг өмнө
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
-
Бусад4 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм9 цаг өмнө
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
-
Нийгэм11 цаг өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна
-
Нийгэм9 цаг өмнө
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ