Дэлхий дахинд
Уур амьсгалын өөрчлөлтийн ирээдүйн төсөөлөл
Уур амьсгалын өөрчлөлт нь эрдэмтдийн дунд өрнөдөг гол маргааны нэг. Маш цөөхөн эрдэмтэд хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гэсэн ойлголтыг үгүйсгэдэг байна.
Дэлхийн цаг уурын байгууллагын мэдээлснээр, дэлхийн дулаарлыг хоёр хэмээс доош хэмжээнд байлгахыг хүсвэл нүүрстөрөгчийн давхар ислийг зайлшгүй бууруулах. Мөн 1.5 хэмийн дулаарлыг хязгаарлахын тулд 2020-2030 оны хооронд чулуужсан түлшний үйлдвэрлэлийг зургаа орчим хувиар бууруулах шаардлагатай байгааг тайланд дурджээ.
Манай гарагийн хуурай газрын ердөө 0.8% нь жилийн дундаж температур 29С-ээс дээш байдаг ба ихэвчлэн энэ хэм нь Сахарын цөл, Саудын Арабт тохиолддог байж. “Хүний ирээдүй” нэртэй саяхан хийсэн судалгаагаар 2070 он гэхэд их хэмжээний хүлэмжийн хий ялгаруулж байгаа нөхцөлд тэсэхийн аргагүй хэт халалт гурван тэрбум хүнд нөлөөлж болзошгүйг тогтоожээ.
Эрчим хүчний амлалт, компанит ажлыг үл харгалзан хуванцар үйлдвэрлэл, хэрэглээ ойрын 20 жилд хоёр дахин, 2050-аад оны эхээр дөрөв дахин өсөх төлөвтэй байна гэж “Хайнрих Болл нийгэм-улс төр судлалын сан”-гаас анхааруулав. Биологийн төрөл зүйл, зэрлэг ан амьтдад үзүүлэх хор хөнөөлийг үл тоомсорлож байгаа ч гэсэн CO2, метан зэрэг хүлэмжийн хий нь хуванцар сав үйлдвэрлэл, хэрэглэхэд хүлэмжийн хий ялгардаг тул тулгамдсан асуудал болоод байна.
Мөн Earth.Org сайтын мэдээлснээр, дэлхийн өнөөгийн төлөв байдлын дагуу цаг уурын өөрчлөлт нь зууны дунд үе гэхэд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 11-14%-тай тэнцэх хэмжээний хохирол амсах магадлалтай. Өндөр ялгаруулалтын хувилбар руу буцах нь 18%-ийн зардал гэсэн үг бөгөөд 2С-ээс доош байх нь зардлыг ердөө 4% хүртэл бууруулна гэжээ.
Дэлгэрэнгүй ...
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 15-30 см-ийн зузаан цас орж, 80км/цагийн хурдтай цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдсан байна.
Тус бүсийн удирдлагаас оршин суугчдыг шаардлагагүй үед холын замд гарахгүй байхыг уриалж, урьдчилан сэргийлэхийг анхааруулжээ.
Нутгийн зарим хэсгээр -10 хэмд хүрч хүйтрэх, цас, бороо холилдон орж, авто тээврийн хэрэгсэл зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэж болзошгүй байгаа аж. Энэ нөхцөл байдал ирэх бямба гараг хүртэл үргэлжилнэ гэж мэдээллээ.
Тус бүс нутгийн өвлийн улирлын дундаж хэм нэгдүгээр сараас хоёрдугаар сарын хооронд -15 хэмд хүрч хүйтэрдэг байна.
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Испани улсын Ерөнхий сайд Педро Санчис үерийн гамшигт үзэгдэлд өртөөд байгаа Валенциа хотыг сэргээн босгох үйл ажиллагаанд 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Тус хот нь өнгөрсөн аравдугаар сарын 30-нд их хэмжээний аадар бороо орж, түүхэнд бүртгэгдэж байгаагүй үерийн гамшигт үзэгдэлд өртөж, 200 гаруй иргэн амь насаа алдсан. Үүний зэрэгцээ олон мянган иргэний болон аж ахуйн нэгжийн барилга байгууламж үерийн усанд автаж их хэмжээний хохирол учруулсан юм.
Өнгөрсөн долоо хоногт тус улсын хор уршгийг арилгах арга хэмжээнд 10.6 тэрбум еврогийн мөнгөн тусламж шаардлагатай байгаа талаар мэдээлсэн байна.
Өнөөдрийн байдлаар гудамж талбайд овоорсон лаг шавар, хог хаягдлыг цэвэрлэхэд 500 сая еврогийн үнэ бүхий тусламжийн багц, 200 сая өврогийн мөнгөн тусламжийг хөдөө аж ахуй эрхлэгчдэд үзүүлээд байгаа аж.
Дэлхий дахинд
Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна
Испани улсын Валенсиа мужид өнгөрсөн аравдугаар сарын 30-нд их хэмжээний аадар борооны улмаас үер бууж, 210 гаруй хүн амь насаа алдаж, 95 хүн ор сураггүй болсон талаар мэдээлсэн.
Үерийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан олон мянган айл өрх болон аж ахуй нэгж, байгууллагад цэвэрлэгээний ажилд тусламж үзүүлэхээр бусад хотуудаас сайн дурын ажилчид, найз нөхөд, оюутан залуус цугларсан байна.
-
Нийгэм9 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
-
Улс төр12 цаг өмнө
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо
-
Улс төр11 цаг өмнө
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа
-
Дэлхий дахинд9 цаг өмнө
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
-
Бусад4 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм10 цаг өмнө
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
-
Нийгэм11 цаг өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна
-
Нийгэм10 цаг өмнө
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ