Connect with us

Улс төр

УИХ-ын 2024 оны ээлжит бус чуулганыг нээж УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн үг

Нийтэлсэн

-

Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд,

УИХ-ын эрхэм гишүүд, нийт ард иргэдээ

2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар байгуулагдсан 126 гишүүнтэй манай парламентын өмнө хууль эрх зүйн орчныг шинэ цагийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн төгөлдөржүүлэх өндөр хариуцлагатай, өргөн цар хүрээтэй үйл хэрэг хүлээгдэж байна.

Өнөөгийн Монгол Улсын нийгмийн харилцааг 1992 оны Үндсэн хуулиар тунхагласан зарчим, үзэл санаа, түүнд нийцүүлэн боловсруулсан хууль тогтоомжоор зохицуулж байгаа. Одоогийн байдлаар Улсын Их Хурлаас баталсан 880 хууль хүчин төгөлдөр үйлчилж байна.

Эдгээр хуулийн 437 нь нийгмийн өдөр тутмын харилцааг тогтмол зохицуулж, даган мөрдөгддөг хуулиуд юм. Харин үлдсэн 443 хууль нь нэг удаагийн шинжтэй үйлчилдэг хуулиуд байна.

Үүний зэрэгцээ, 1992 оны шинэ Үндсэн хуулиас өмнө батлагдсан 8 хууль хүчин төгөлдөр үйлчилж байна.

Тухайлбал, 1957 онд батлагдсан “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг одонгоор шагнах, улсын тэтгэврийг өргөтгөн нэмэгдүүлэх тухай”; 1991 онд батлагдсан “Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хууль” зэргийг дурдаж болно.

Мөн нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актын бүртгэлтэй 2768 журмаар нийгмийн харилцааг зохицуулж  байна.

Дээрхээс харвал, хууль тогтоомжийн 32 хувь нь хууль, 68 хувь нь захиргааны хэм хэмжээний акт болсон байна. Энэ нь хуулиар зохицуулбал зохих харилцааг журмаар зохицуулахад хүрч, хуулиар албан тушаалтан, төрийн байгууллагад нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоох эрхийг олгож ирснийг илэрхийлж байна.

Тодруулбал, хуулиар зохицуулбал зохих харилцааг журмаар зохицуулснаар хүний эрхэд халдах ноцтой үр дагаварт хүрсэн гэж болох юм.

Улмаар хууль, эрх зүйн орчны дээрх доголдол нь хуулийг үзэмжээр биелүүлэх, хүний эрхийг хязгаарлах үндэс болж, хууль дээдлэх зарчмыг алдагдуулж байна.

Иймээс энэ удаагийн 126 гишүүнтэй шинэ парламент хууль тогтоох үйл ажиллагаандаа дараах үндсэн чиглэлийг баримтлан ажиллана. Үүнд:

1)    Хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалд тулгуурласан эрх зүйн тогтолцоог бүрдүүлнэ;

2)    Хууль тогтоомжийг тодорхой ойлгомжтой болгож, хууль хүн бүрд ижил тэгш үйлчилдэг болгоно;

3)    Нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргадаг болно.

Нэгдүгээрт. Хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалд тулгуурласан эрх зүйн тогтолцоог бүрдүүлж ажиллах чиглэл гэдэг нь: 

“Хүн төвтэй эрх зүйн тогтолцоо” үзэл баримтлалд тулгуурлан шинэчлэлийг хийхдээ: хууль, тогтоомж нь иргэн хүний эрх ашиг, нийгмийн эрэлт шаардлагад нийцэж байх” зарчмыг эн тэргүүнд тавина.

Энэ нь өнөөгийн төр, эсвэл байгууллага төвтэй, үзэл баримтлал, хуулийн бичилт арга техникээс хүн төвтэй үзэл баримтлал руу шилжих тухай бөгөөд мөрдөгдөж байгаа болон цаашид шинээр гарах хуульд нэгэн адил хамаарна.

Хүний эрхийн олон улсын Гэрээ, конвенц болон манай холбогдох хууль тогтоомжид нэг талаас зорилтот бүлгийн асуудал, тухайлбал хүүхдийн эрх, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, эмэгтэйчүүдийн эрх гэх мэт; нөгөө талаас хүний эрхийн тодорхой асуудлууд, тухайлбал үзэл бодлоо илэрхийлэх, шашин шүтэх, өмчлөх, хөдөлмөрлөх эрх зэрэг хоёр хүрээнд эрх зүйн орчны шинэчлэлийн асуудал хөндөгдсөөр ирсэн.

Нэг жишээ татахад, одоогоор хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа 318 хуульд шинжилгээ хийж үзэхэд хүний эрхийг зөрчсөн 800 гаруй зүйл, заалт байгаа нь тогтоогдсон байна.

Эрх зүйн энэ мэт  зөрчлийг засч залруулахад манай парламент хүч анхаарал тавьж ажиллана.

           Манай парламент хүний эрхийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулахын тулд дараах асуудлуудыг судлаж, шинээр  хууль гаргах юм уу, одоогоор хэрэгжиж байгаа нэр бүхий хуульд өөрчлөлт оруулж шинэчлэх шаардлагатай гэж үзэж байна.

            Эрх зүйн хүрээний шинэтгэл хийхдээ бид Үндсэн хуулийнхаа суурь үзэл баримтлал болох хууль дээдлэх ёсыг тууштай сахин мөрдөх замаар:

Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг шинэчлэх,

ялгаварлан гадуурхалтын эсрэг эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох,

хууль-тогтоомжийг боловсруулах үйл явцад иргэдийн оролцоог хангах,

гэрч-хохирогч, хүүхдийн эрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах,

хүнс-эмийн аюулгүй байдлыг хангахуйц зөв, үр нөлөө бүхий эрх зүйн тогтолцоог бүрдүүлнэ.

Үүний зэрэгцээ зөвшилцлийн улс төрийн соёл-төлөөллийн ардчиллыг бэхжүүлэхэд одоогийн улс төрийн болон эрх зүйн тогтолцоо хангалттай суурь болж чадаж байгаа эсэхийг нягталж үзэх ёстой.

Манай парламентын шинээр баталж гаргах хууль тогтоомж  нь нийтийн эрх ашигт нийцсэн, хэрэгжүүлэх арга механизмыг нь боловсруулсан, нийгмийн харилцааг үр дүнтэй зохицуулж чаддаг, өндөр дээд ёс суртахууныг баримжаалсан байх болно гэдгийг баттай илэрхийлье.

Хоёрдугаарт. Хууль тогтоомжийг тодорхой, ойлгомжтой болгож, хууль хүн бүрд ижил тэгш үйлчилдэг болгох чиглэл гэдэг нь:

Өмнө дурдсанаар, дийлэнх хуулиар зохицуулбал зохих харилцааг захиргааны хэм хэмжээний актаар зохицуулж буй хууль дээдлэх ёсны энэхүү гажуудлыг засаж залруулахад манай парламент онцгойлон анхаарна.

Учир нь, албан тушаалтан, төрийн байгууллагаас баталж буй эдгээр журмаар хуулиас давсан хэм хэмжээ тогтоож байгаа нь хүний эрхийг зөрчөөд зогсохгүй хүнд суртал, авлига, тодорхойгүй байдлыг бий болгож байна.

Иймээс, нийгмийн харилцааг аль болох журмаар бус хуулиар зохицуулахад  чиглэн, хуулийн төслийг өргөн барихдаа журмын төслийн хамтаар өргөн мэдүүлдэг байх шаардлагыг тавьж, эрх зүйн орчныг илүү тодорхой болгохыг зорьж байна. Жишээлбэл, Европын холбооны улс орнуудад нийгмийн харилцааны 95 хувь нь хуулиар, таван хувь нь захиргааны хэм хэмжээний акт буюу журмаар зохицуулагдаж байна. Энэ байдал нь хууль дээдлэх зарчим, орчин цагт улс орнуудын засаглалын шалгарсан арга болохыг илтгэж байгаа юм.

Гуравдугаарт. Нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргаж ажилладаг болох чиглэл гэдэг нь:

            Хуулиа дээдэлсэн өрсөлдөөний шударга нөхцөл, ил тод байдлыг хангасан эрх зүйн орчин нь хөгжил дэвшилд хүрэх үндсэн арга зам гэдгийг дэлхий нийтийн туршлага нотолж байна. Үүний тулд мөрдөж байгаа болон шинээр батлан гаргах хууль тогтоомж нь цаг үеийн болон нийгмийн эрэлт шаардлагад нийцсэн байх учиртай.

Энэ өнцгөөс нь авч үзвэл, манайд нийгмийн зарим харилцааг хангалттай түвшинд зохицуулж чадахгүй байгаа хуулиуд цөөнгүй байна. Ингэснээр зохицуулалтгүй асуудал ихээр хуримтлагдаж, салбар хоорондын харилцаанд тодорхойгүй байдал үүсэж, шинжлэх ухаан – технологийн ололт, инновацыг нэвтрүүлэх замд томоохон саад учруулж байна.

Үүнтэй холбоотойгоор одоо хэрэгжиж байгаа дараах хуулиудыг эргэж харах, мөн хэд хэдэн асуудлаар шинээр хууль боловсруулах шаардлагатай гэж үзэж байна.

Дурдвал:

–       Бизнесийн орчныг сайжруулах, шударга өрсөлдөөнийг дэмжих, монополыг хязгаарлах эрх зүйн орчин хангалтгүй байна;

–       Койн, Криптовалютын талаар хуулийн зохицуулалтгүй, түр журмаар зохицуулсантай холбоотой албан бус хохирлын хэмжээ хэдэн арван тэрбумаар яригдах хэмжэнд хүрсэн байна;

–       Электрон тамхи;

–       Аж ахуйн нэгж хоорондын “Худалдааны харилцаа”-г зохицуулж байгаа 2002 оны Иргэний хуулийн заалтууд өнөөгийн шаардлага хангахгүй болсон;

–       Хэрэглэгчийн эрхийн асуудлыг зохицуулж байгаа хууль шаардлага хангахгүй байна;

–       Шүүн таслах үйл ажиллагааг цахимжуулах асуудал;

–       Төрийн өмчийн ашиглалт, хяналтын харилцааг зохицуулах шинэ эрх зүй орчин шаардагдаж байна.

Улс орныхоо хууль эрх зүйн орчныг илүү сайжруулах хүрээнд манай парламентын өмнө тулгамдаж байгаа зөвхөн зарим асуудал гэвэл ийм байна.

 Та бидний өмнө үүнээс ч олон асуудлыг шийдвэрлэх эрэлт хүлээлт байна.

Иймд, шинэ парламентын гишүүн та бид, эрх мэдэл гэхээс илүүтэй иргэдийнхээ жинхэнэ төлөөлөл байж, улс орныхоо хөгжлийг хурдасгах үндсэн зорилгынхоо төлөө өндөр ёс зүйтэй, илүү бүтээлч, ил тод, хурдтай ажиллах шаардлагатай байна.

УИХ-ын эрхэм гишүүнийхээ нэр төрийг өндөрт өргөж, “Хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл баримтлал бүхий”, “Хууль тодорхой, ойлгомжтой, ижил тэгш үйлчилдэг”, “Нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцэхүйц” Монгол Улсынхаа хууль эрх зүйн орчны Гурван төгөлдөржилтийг бодит болгох ариун үйлсдээ хувь нэмрээ оруулж, үлгэр дуурайлал үзүүлж ажиллана гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлье.

Та бүхэндээ ажлын амжилт хүсье.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийг угтан авлаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг болон Үндэсний Ассамблейн гишүүн Со Сам Сог, Ку Мин Жон, Ким Сан Үг тэргүүтэй ажлын хэсгийн төлөөлөгчид  Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр /2025.04.26/ хүрэлцэн ирлээ.

Хүндэт зочдыг Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол- Бүгд Найрамдах Солонгос Улсын парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн болон бусад албаны хүмүүс Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудалд угтан авлаа.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд айлчлал нь хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Энэ удаагийн айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, парламент хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын трасстай танилцаж, бүтээн байгуулалтыг эхлүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын трасстай танилцаж, бүтээн байгуулалтыг эхлүүллээ.
Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийг дэмжих жил”-ээр зарлаж, авто замын түгжрэл, агаарын бохирдол, дагуул хот байгуулах, эрчим хүчний эх үүсвэрийн дутагдлыг арилгах зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү төмөр замын бүтээн байгуулалт юм.
Төмөр замын бүтээн байгуулалтыг дотоодын 110 орчим аж ахуйн нэгжийн 2500 гаруй инженер, ажилтнууд 1,500 орчим техник, машин, механизм ашиглан барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, ирэх аравдугаар сараас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. “Эрчист Монгол” ХХК-ийн харьяа төрийн өмчит, уул уурхайн бус аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж, 15 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөхөөр тооцжээ.
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор нийслэл Улаанбаатар хот, тээвэр логистикийн гол зангилаа бүс болох Хөшигийн хөндийтэй төмөр замаар холбогдож, улс орны эдийн засаг, ачаа тээвэр, логистикийн хөгжилд стратегийн чухал нөлөө үзүүлж, Хөшигийн хөндийд баригдах Хүннү хот, “Тээвэр логистикийн төв”-ийг барьж байгуулах суурь нөхцөл бүрдэнэ.
Дэлгэрэнгүй ...

Улс төр

“Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай” нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Парламентын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгож, хууль тогтоох үйл явцад оролцох иргэд, олон нийтийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Улсын Их Хурлаас “D.parliament” цахим платформыг 2022 оноос нэвтрүүлээд байна.

Энэхүү платформ нь иргэд Улсын Их Хуралд өргөдөл, гомдол, хүсэлтээ илгээж, хуулийн төсөлд санал өгөх албан ёсны цахим талбар болсон.

Нийтийн өргөдөл, гомдлын цахим системд 2025 оны 04 дүгээр сарын 09-15-ны өдрийн хугацаанд нийт 10 өргөдөл гаргаснаас 4 өргөдлийг хүлээн авч, 6 өргөдлийг хүлээн авахаас татгалзсан байна. Цахим системд дараах 4 өргөдлийг хүлээн авч, байршуулсан бөгөөд үүний 3 өргөдөл нь Улаанбаатар хотын даргыг хэрхэн сонгох талаарх санал байжээ.

Тодруулбал,  

– Хотын даргыг Нийслэлийн иргэдийн сонгуулиар шууд сонгодог байх тухай хуулийн төсөл санаачлах санал,

– Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг өөрчлөх тухай хуулийн төсөл санаачлах санал,

– Улаанбаатар хотын даргыг ард иргэд сонгодог болох талаар ажлын хэсэг байгуулах санал,

– Улаанбаатар хотын даргыг ард иргэдийн шууд сонгуулиар сонгодог болох тухай хуулийн төсөл санаачлах санал байна.

Түүнчлэн иргэн Билэгтийн Батбилэгийн гаргасан “Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай” нийтийн өргөдлийг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар Монгол Улсын 18 насанд хүрсэн 100,033 иргэн дэмжиж, санал өгчээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар “D-Өргөдөл” буюу нийтийн өргөдөл, гомдлын цахим системд иргэний гаргасан өргөдөл, санаачилга нь 33.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх боломжтой.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр2 өдөр өмнө

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийг угтан авлаа

Нийгэм2 өдөр өмнө

Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна

Улс төр3 өдөр өмнө

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын трасстай танилцаж, бүтээн байгуулалтыг эхлүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 800 болжээ

Улс төр3 өдөр өмнө

“Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай” нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ

Улс төр3 өдөр өмнө

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Нийгэм3 өдөр өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийгдэх засварын хуваарь

Нийгэм4 өдөр өмнө

“Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн түшиц ханыг шөнийн цагаар засварлаж байна

Нийгэм4 өдөр өмнө

“Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах нээлттэй тендерийг дахин зарлалаа

Улс төр4 өдөр өмнө

БНКазУ, Монгол Улсын арьс шир, ноос боловсруулах туршлагаас судалж байна

Эдийн засаг4 өдөр өмнө

Үхрийн цул мах нэг килограмм нь дундажаар 22 940 төгрөгийн үнэтэй байна

Нийгэм4 өдөр өмнө

Өвөрбайгалийн нутаг дэвсгэрт 178 мянган га талбайг хамарсан 36 түймрийг унтраахаар ажиллаж байна

Нийгэм4 өдөр өмнө

Зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт орлоо

Нийгэм4 өдөр өмнө

Зам тээврийн осолд өртсөн 164 хүүхдийн эрхийг хамгаалжээ

Нийгэм4 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 758 болжээ

Энтертайнмент4 өдөр өмнө

Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 26-нд болно

Нийгэм4 өдөр өмнө

Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард багтаан буцаан олгоно

Нийгэм4 өдөр өмнө

Өнөөдөр цахилгааны засвар хийгдэх хуваарь

Улс төр4 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна

Улс төр4 өдөр өмнө

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар…

Улс төр4 өдөр өмнө

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар Улсад албан ёсны айлчлал хийнэ

Нийгэм5 өдөр өмнө

Бохирын хоолойнуудад хатуу хог хаягдлын шүүр суурилуулж байна

Нийгэм5 өдөр өмнө

Хавдрын эсрэг Үндэсний аяны хүрээнд хортой хавдрын 11 шинэ тохиолдол илрүүлжээ

Улс төр5 өдөр өмнө

Ноолуур худалдан авах нэмэлт эх үүсвэрийг бүрдүүлж вексель гаргана

Энтертайнмент5 өдөр өмнө

Улсын заан Б.Бат-Өлзий, харцага Б.Зоригтбаатар нарыг “Алтан зодог” цомын төлөөх барилдаанд урьжээ

Нийгэм5 өдөр өмнө

ОХУ-ын алдарт уран нислэгийн үзүүлбэрийн “Стрижи” баг Монгол Улсад ирнэ

Улс төр5 өдөр өмнө

Ж.Чинбүрэн: Хүнс, эмийн аюулгүй байдлын бодлогын агентлаг байх шаардлагатай

Энтертайнмент5 өдөр өмнө

Монголын түүхэн баримтат өвүүд ЮНЕСКО-гийн олон улсын жагсаалтад бүртгэгдлээ

Улс төр5 өдөр өмнө

Худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлын хэлэлцүүлгийг хийлээ

Нийгэм5 өдөр өмнө

Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм8 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг12 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим