Connect with us

Улс төр

УИХ: Таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Нийтэлсэн

-

Улсын Их Хурлын чуулганы  /2024.08.19/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа.

УИХ-ын гишүүд 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Төсвийн төслийн талаарх илтгэл, тухайн төсөл Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 23.1-д заасан шаардлагыг хангасан эсэх талаарх төрийн аудитын төв байгууллагын дүгнэлт, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлсэн юм.
Энэ өдрийн хуралдаанаар хуулийн төсөл нь Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуур, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн тусгай шаардлага, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн эсэх талаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн учир төсвийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүллээ.
Дараа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн явуулав.
УИХ-ын гишүүд 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж дууссан гэдгийг хуралдаан даргалагч тодотгоод, хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Ёс зүй, дэгийн байнгын хороонд шилжүүллээ.
Мөн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийг үргэлжлүүлэн хэлэлцэв.
УИХ-ын гишүүд 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцсан.
Үндсэн хуулийн цэц 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Дунд суудлын хуралдаанаа хийж, Цагдаагийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг, зөрчил үйлдсэнд сэрдэгдэж байгаа хүний нэр, хаягийг тодруулах, гэмт хэрэг, зөрчилд холбогдуулан шалгах, албадан саатуулах үндэслэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор хүнийг түр саатуулах хугацааг 6 цаг хүртэл байхаар заасан ч тус зүйлийн 26.2 дахь хэсэгт уг хугацааг түр саатуулах байранд хүргэснээс эхлэн тооцохоор зохицуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч … баривчлах, хорих, … эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. …” гэж, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн … баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж тус тус заасныг зөрчсөн гэж дүгнэсэн юм.
Хууль зүйн байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус Байнгын хорооны саналыг дэмжин, Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийн тухай УИХ-ын тогтоолыг баталлаа.
Мөн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. /Танилцуулгыг бүрэн эхээр нь эндээс үзнэ үү/
Төсвийн байнгын хороо хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Ж.Батжаргал танилцуулсны дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн.
Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, Хуулийн төслийг харахад томоохон төслүүдийг инженерийн тооцоотой нь, ТЭЗҮ-тэй нь, зураг төсөлтэй нь, барилга угсралттай нь, туршилт, тохируулгатай нь гээд бүх ажлыг нэг компани гүйцэтгэхээр өгөх нь гэж харагдаад байна. Монгол Улсад энэ бүх ажлыг бүгдийг нь хийдэг компани ховор. Ингэвэл дотоодын компаниуд зах зээлээс шахагдах юм шиг санагдаж байна.  Монгол компаниуд хийж чаддаг ажлаа сүүлийн үед бараг авч чадахаа больж, томоохон ажлыг гадны компаниуд авдаг байдал ажиглагдаж байгаа хэмээсэн.
Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул, Томоохон мега төслүүдийг гурван үе шаттай хэрэгжүүлнэ. Эхнийх нь Ерөнхий ТЭЗҮ боловсруулах. ТЭЗҮ-нд үндэслэн инженерийн тооцоо, зураг төсөв, барилгын ажлыг хийх гэрээ байгуулагдана. Хуулийн төсөлд дээр дурдсан гурван гэрээг хоорондоо уялдаа холбоогүй, харилцан хамааралгүй хүнээр гүйцэтгүүлэх зохицуулалтыг тусгасан байгаа. Барилгын ажлын гүйцэтгэгчид нь хяналт тавих этгээд барилгын ажил гүйцэтгэгчээсээ хараат бусаар үйл ажиллагаа явуулна. ТЭЗҮ хийсэн этгээд нөгөө гүйцэтгэгчидтэйгээ харилцан хамааралгүй байхаар хуулиар зохицуулахаар тусгасан. Нэг этгээд том төслүүдийг аваад шууд хэрэгжүүлнэ гэсэн зохицуулалт байхгүй. Бүр тодруулбал, томоохон төслийг гурваас доошгүй этгээд хуваан хэрэгжүүлэхээр байгаа гэсэн хариулт өгсөн юм.
УИХ-ын гишүүн Б.Найдалаа, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд, “Тендер шалгаруулалтыг тухайн аргаар хоёроос доошгүй удаа зарлахад нэг ч тендер ирээгүй бол төрийн болон орон нутгийн өмчит, эсвэл өмчийн оролцоотой хуулийн этгээдээр тухайн худалдан авах бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгүүлж болно” гэж тусгасан байна. Хэрвээ хувийн хэвшлээс тендерт санал ирүүлээгүй бол төрийн өмчит компани ашиггүй ч байсан хийж гүйцэтгэнэ гэсэн үг үү. Бид төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулъя, ашгийн төлөө байх ёстой, менежментийг нь шинэчилье гэж зорьж байгаа. Энэхүү заалт үүнтэй зөрчилдөхгүй юу хэмээн асуусан.
Сангийн сайд Б.Жавхлан, Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуульд орж байгаа өөрчлөлтөөр төрийн өмчит компанийг хувийн хэвшилтэй өрсөлдүүлэх гэж байгаа юм биш. Төсвийн орон зай, нэг төгрөг болгон үнэтэй. Төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж буй төсөл сайн гүйцэтгэлтэй байснаар үр дүн гарах учиртай. Зарим тендерт аж ахуйн нэгжүүд орж ирдэггүй. Зарим нь ажлыг гүйцэтгэж дийлэхгүй байдаг бол зарим нь төсөвт өртөг нь бага учир алдагдалд орох эрсдэлтэй гэж үзэн тендерт оролцдоггүй. Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд цэцэрлэг барих тендерийг хэд хэдэн удаа зарласан ч оролцох аж ахуйн нэгж гарч ирээгүй. Ийм тохиолдолд орон нутгийн болон төрийн өмчит компаниуд эдийн засгийн ашиггүй ч, ажилчдынхаа цалинг тавиад явж болохоор байна гэж үзэн тэрхүү ажлыг авч гүйцэтгэх тохиолдол байдаг. Түүнээс биш төрийн өмчит аж ахуйн нэгжийг хүчээр тулгаж ажил гүйцэтгүүлдэггүй.  Дэд бүтцийн чиглэлийн жижиг тендер зарлахад аж ахуйн нэгжүүд орж ирдэггүй. Гэтэл хуулиараа нийслэлийн өөрийнх нь тусгай зөвшөөрөлтэй компаниуд нь хийх боломжгүй байх жишээтэй. Хоёр удаа тендер зарлахад хагас жилийн хугацаа алдаж байгаа юм. Тийм учраас энэхүү заалтыг хуулийн төсөлд оруулж байгаа.  Түүнээс биш хувийн аж ахуйн нэгжүүд тендерт оролцож байхад төрийн компани орж ирээд ажлыг нь булаацалдах асуудал  байхгүй гэж хариулсан юм.
УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа хууль, тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Мөн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталснаар хуралдаан өндөрлөсөн. Уг тогтоолоор УИХ-ын гишүүн О.Алтангэрэлийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, О.Амгаланбаатарыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны, Х.Тэмүүжинг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлж, УИХ-ын гишүүн О.Алтангэрэлийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны, О.Амгаланбаатар, Х.Тэмүүжин нарыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүнээр тус тус баталлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийг угтан авлаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг болон Үндэсний Ассамблейн гишүүн Со Сам Сог, Ку Мин Жон, Ким Сан Үг тэргүүтэй ажлын хэсгийн төлөөлөгчид  Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр /2025.04.26/ хүрэлцэн ирлээ.

Хүндэт зочдыг Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол- Бүгд Найрамдах Солонгос Улсын парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн болон бусад албаны хүмүүс Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудалд угтан авлаа.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд айлчлал нь хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Энэ удаагийн айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, парламент хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын трасстай танилцаж, бүтээн байгуулалтыг эхлүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын трасстай танилцаж, бүтээн байгуулалтыг эхлүүллээ.
Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийг дэмжих жил”-ээр зарлаж, авто замын түгжрэл, агаарын бохирдол, дагуул хот байгуулах, эрчим хүчний эх үүсвэрийн дутагдлыг арилгах зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү төмөр замын бүтээн байгуулалт юм.
Төмөр замын бүтээн байгуулалтыг дотоодын 110 орчим аж ахуйн нэгжийн 2500 гаруй инженер, ажилтнууд 1,500 орчим техник, машин, механизм ашиглан барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, ирэх аравдугаар сараас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. “Эрчист Монгол” ХХК-ийн харьяа төрийн өмчит, уул уурхайн бус аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж, 15 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөхөөр тооцжээ.
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор нийслэл Улаанбаатар хот, тээвэр логистикийн гол зангилаа бүс болох Хөшигийн хөндийтэй төмөр замаар холбогдож, улс орны эдийн засаг, ачаа тээвэр, логистикийн хөгжилд стратегийн чухал нөлөө үзүүлж, Хөшигийн хөндийд баригдах Хүннү хот, “Тээвэр логистикийн төв”-ийг барьж байгуулах суурь нөхцөл бүрдэнэ.
Дэлгэрэнгүй ...

Улс төр

“Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай” нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Парламентын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгож, хууль тогтоох үйл явцад оролцох иргэд, олон нийтийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Улсын Их Хурлаас “D.parliament” цахим платформыг 2022 оноос нэвтрүүлээд байна.

Энэхүү платформ нь иргэд Улсын Их Хуралд өргөдөл, гомдол, хүсэлтээ илгээж, хуулийн төсөлд санал өгөх албан ёсны цахим талбар болсон.

Нийтийн өргөдөл, гомдлын цахим системд 2025 оны 04 дүгээр сарын 09-15-ны өдрийн хугацаанд нийт 10 өргөдөл гаргаснаас 4 өргөдлийг хүлээн авч, 6 өргөдлийг хүлээн авахаас татгалзсан байна. Цахим системд дараах 4 өргөдлийг хүлээн авч, байршуулсан бөгөөд үүний 3 өргөдөл нь Улаанбаатар хотын даргыг хэрхэн сонгох талаарх санал байжээ.

Тодруулбал,  

– Хотын даргыг Нийслэлийн иргэдийн сонгуулиар шууд сонгодог байх тухай хуулийн төсөл санаачлах санал,

– Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг өөрчлөх тухай хуулийн төсөл санаачлах санал,

– Улаанбаатар хотын даргыг ард иргэд сонгодог болох талаар ажлын хэсэг байгуулах санал,

– Улаанбаатар хотын даргыг ард иргэдийн шууд сонгуулиар сонгодог болох тухай хуулийн төсөл санаачлах санал байна.

Түүнчлэн иргэн Билэгтийн Батбилэгийн гаргасан “Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай” нийтийн өргөдлийг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар Монгол Улсын 18 насанд хүрсэн 100,033 иргэн дэмжиж, санал өгчээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар “D-Өргөдөл” буюу нийтийн өргөдөл, гомдлын цахим системд иргэний гаргасан өргөдөл, санаачилга нь 33.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх боломжтой.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр2 өдөр өмнө

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийг угтан авлаа

Нийгэм2 өдөр өмнө

Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна

Улс төр3 өдөр өмнө

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын трасстай танилцаж, бүтээн байгуулалтыг эхлүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 800 болжээ

Улс төр3 өдөр өмнө

“Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай” нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ

Улс төр3 өдөр өмнө

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Нийгэм3 өдөр өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийгдэх засварын хуваарь

Нийгэм3 өдөр өмнө

“Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн түшиц ханыг шөнийн цагаар засварлаж байна

Нийгэм4 өдөр өмнө

“Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах нээлттэй тендерийг дахин зарлалаа

Улс төр4 өдөр өмнө

БНКазУ, Монгол Улсын арьс шир, ноос боловсруулах туршлагаас судалж байна

Эдийн засаг4 өдөр өмнө

Үхрийн цул мах нэг килограмм нь дундажаар 22 940 төгрөгийн үнэтэй байна

Нийгэм4 өдөр өмнө

Өвөрбайгалийн нутаг дэвсгэрт 178 мянган га талбайг хамарсан 36 түймрийг унтраахаар ажиллаж байна

Нийгэм4 өдөр өмнө

Зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт орлоо

Нийгэм4 өдөр өмнө

Зам тээврийн осолд өртсөн 164 хүүхдийн эрхийг хамгаалжээ

Нийгэм4 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 758 болжээ

Энтертайнмент4 өдөр өмнө

Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 26-нд болно

Нийгэм4 өдөр өмнө

Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард багтаан буцаан олгоно

Нийгэм4 өдөр өмнө

Өнөөдөр цахилгааны засвар хийгдэх хуваарь

Улс төр4 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна

Улс төр4 өдөр өмнө

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар…

Улс төр4 өдөр өмнө

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар Улсад албан ёсны айлчлал хийнэ

Нийгэм4 өдөр өмнө

Бохирын хоолойнуудад хатуу хог хаягдлын шүүр суурилуулж байна

Нийгэм4 өдөр өмнө

Хавдрын эсрэг Үндэсний аяны хүрээнд хортой хавдрын 11 шинэ тохиолдол илрүүлжээ

Улс төр4 өдөр өмнө

Ноолуур худалдан авах нэмэлт эх үүсвэрийг бүрдүүлж вексель гаргана

Энтертайнмент4 өдөр өмнө

Улсын заан Б.Бат-Өлзий, харцага Б.Зоригтбаатар нарыг “Алтан зодог” цомын төлөөх барилдаанд урьжээ

Нийгэм4 өдөр өмнө

ОХУ-ын алдарт уран нислэгийн үзүүлбэрийн “Стрижи” баг Монгол Улсад ирнэ

Улс төр4 өдөр өмнө

Ж.Чинбүрэн: Хүнс, эмийн аюулгүй байдлын бодлогын агентлаг байх шаардлагатай

Энтертайнмент4 өдөр өмнө

Монголын түүхэн баримтат өвүүд ЮНЕСКО-гийн олон улсын жагсаалтад бүртгэгдлээ

Улс төр5 өдөр өмнө

Худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлын хэлэлцүүлгийг хийлээ

Нийгэм5 өдөр өмнө

Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм8 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг12 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим