Дэлхий дахинд
Бразилын дээд шүүх Элон Масктай заргалдав
Бразил улс Элон Маскын “X” платформыг өөрийн улсын цахим сүлжээнээс түдгэлзүүлж эхэллээ. Энэ нь тус улсад “Х” платформ вэб сайт болон гар утасны апплекейшнээр ашиглах боломжгүй гэсэн үг юм. Өнгөрсөн сард тус улсын дээд шүүгч Александр де Мораес Элон Маскийг Бразилын хэт барууны бүлэглэлүүдтэй холбоотой хаягуудыг идэвхжүүлсэн гэж буруутгаж байв.
Улмаар дээд шүүгч “Х” платформ дээр мөрдөн байцаалт явуулах шийдвэр гаргаж, ерөнхийлөгч асан Жаир Болсонарогийн дэмжигчдэд хамаарах бүх хаягийг худал мэдээлэл тараасан гэж мэдэгджээ.
Үүнийг үзэл бодлоо тууштай хамгаалах үзэл баримтлалтай Маск буруутгаж, төрийн дарамт үзүүлсэн гэж мэдэгдсэн байна. Дараа нь дээд шүүгч Мораес “Х” платформын удирдлагуудад Бразилд төлөөлөгч томилохыг шаардсан бөгөөд 24 цагийн хугацаа олгожээ. Гэвч заасан хугацаанд хууль ёсны төлөөлөгчөө томилоогүй тул тус платформ Бразилын нутаг дэвсгэр дээр ажиллах боломжгүй болсон байна.
Элон Маск дээд шүүгчийн шийдвэрийг улс төрийн зорилготой, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зөрчсөн гэж шүүмжилжээ.
Тэрбээр Александр де Мораесийг “ард түмнээр сонгогдоогүй”, “дарангуйлагч” гэж тодорхойлж, тэмцэхээ амлав. Бразилын ерөнхийлөгч Лула да Силва мөн энэ асуудалд оролцож, иргэдийг бусад цахим платформ болох “Bluesky”, “Instagram” эсвэл “WhatsApp” ашиглахыг зөвлөжээ.
Элон Маск болон Бразилын дээд шүүхийн маргаан хамгийн чухал цаг үед буюу хотын сонгууль болохоос сар гаруйн өмнө болж байна.
Шүүгч Мораесийн шийдвэр нь олон нийтийн сүлжээ гол үүрэг гүйцэтгэдэг Бразилын хувьд худал мэдээллээс сэргийлэх өргөн үйл ажиллагааны нэг гэж шинжээчид дүгнэсэн. Энэ төрлийн хэрэг Бразил улсын хувьд анхных биш бөгөөд “Telegram” өмнө нь ижил шалтгааны улмаас хоёр удаа хаагдаж байсан аж. Гэсэн хэдий ч Бразилд 22 сая орчим хэрэглэгчтэй “X”-ийг түдгэлзүүлсэн нь тус компанид болон тус улсын үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд ихээхэн нөлөө сөрөг үзүүлж болзошгүй юм.
Дэлхий дахинд
Уганда улсад хөрсний гулгалтын улмаас 15 хүн амь насаа алдаж, 100 гаруй иргэн ор сураггүй болжээ
Зүүн Угандагийн зургаан тосгонд лхагва гарагийн шөнө орсон хүчтэй аадар борооны улмаас пүрэв гарагт хөрсний гулгалт болж, 15 хүн нас барж, 113 хүн сураггүй алга болж, бэртэж гэмтсэн 15 иргэнийг Эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгсөн талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлжээ.
Угандагийн Улаан загалмайн нийгэмлэгээс мэдээлснээр хөрсний гулгалтын улмаас 40 гаруй байшин нурж, нурангаас 13 хүний цогцсыг гаргаж, эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Мөн Паквачийн гүүр нурж, Нил мөрний эрэгт эрэн хайх, аврах ажиллагаа явуулах үеэр аврах багийн хоёр завь хөмөрсөн байна.
Цаг агаарын байгууллагаас нь лхагва гарагт хүчтэй аадар бороо орох урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хүргэж, гамшгийн аюулын тухай зарлан мэдээллэх дуут дохиог ажиллуулж, улс даяар томоохон авто замуудыг хаах арга хэмжээг авсан байжээ.
Тус улсад 12 жилийн өмнө мөн хөрсний гулгалт болж, 40 гаруй хүн амь насаа алдсан тохиолдол бүртгэгджээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ
БНСУ-д 1907 оны арваннэгдүгээр сард 12.4 см зузаан цас орсноос хойш Сөүл хотод 117 жилийн дараа буюу 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд 16.5 см зузаан цас орлоо гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Их хэмжээний цас орсны улмаас нэг иргэн амь насаа алдаж, зургаан хүн бэртэж гэмтэн, орон нутгийн 200 гаруй нислэг цуцлагдсан байна.
Иргэд хотын гудамжинд алхахад хажууд явж байгаа хүнээ ч харахад хүндрэлтэй байгаа талаар мэдээлжээ.
Ойрын өдрүүдэд цас үргэлжлэн орох төлөвтэй байгаа аж.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Нийгэм9 цаг өмнө
МУИС-ийн “ЦАХИМ НОМЫН САН”-гийн нээлт болно
-
Энтертайнмент16 цаг өмнө
“Хөх сувд-2025” мөсний баяр хоёрдугаар сарын 13-23-нд болно
-
Нийгэм17 цаг өмнө
Хүний Папиллома Вирусийн эсрэг дархлаажуулалтыг ДЭМБ дэмжин ажиллаж байна
-
Улс төр9 цаг өмнө
“Төр улсыг засах тухай” номын II ботид эдийн засгийн шинэ хандлага, хөгжлийн шинэ үзэл баримтлал, ядуурлыг бууруулах бодлогын нарийвчилсан арга хэмжээг тодорхойлжээ
-
Нийгэм16 цаг өмнө
Монголын морин спорт, Уяачдын Холбооны Ерөнхийлөгчөөр Тод манлай уяач Д.Дагвадорж сонгогджээ
-
Эдийн засаг16 цаг өмнө
“Монголын хөрөнгийн бирж” ХК Далианы Коммодити биржтэй хамтран ажиллахаар боллоо
-
Нийгэм9 цаг өмнө
Шонхорын ” хамаатан” эрхэмсэг Ага, Ига