Нийгэм
Англи хэлний багш бэлтгэхэд Канад Улстай хамтарна

Боловсролын сайд П.Наранбаяр зөвлөх Д.Гантулгын хамт Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфаниг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр тэтгэлэг, англи хэлний багш бэлтгэх хөтөлбөрт хамтран ажиллах талаар санал солилцов.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт англи хэлний 2000 багшийг гадаадын их сургуулиудад бэлтгэхээр тусгасан. Мөн Боловсролын яамнаас их, дээд сургуулиудын лекцийн 20 хүртэлх хувийг англи хэлээр явуулах бодлого баримталж байгаа. Үүнтэй холбоотойгоор англи хэлний багш нарын Канад Улсад бэлтгэх, Чевнинг, Фулбрайтын адил Монгол, Канадын хамтарсан санхүүжилттэй тэтгэлгийг бий болгох чиглэлээр хамтран ажиллах саналыг Боловсролын сайд П.Наранбаяр илэрхийлэв.
Монгол, Канад хоёр улс нь сургалтын олон түвшинд хамтран ажилладаг бөгөөд сургуулийн өмнөх боловсролыг дэмжих чиглэлд ихээхэн анхаардаг болохыг Элчин сайд Сандра Шуфани онцлов. Канадаас хөгжиж буй орнуудын эмзэг бүлгийн хүүхдүүдэд тусламж үзүүлэх зорилготой “Вэлүү сан” /Veloo Fund/-гаас манай улсын гэр хорооллын бүсэд хоёр цэцэрлэг байгуулсан нь Улаанчулуут дахь “Нарны хүүхдүүд” 1, 2 дугаар цэцэрлэг юм. Тус улс 2017 оноос эхлэн Зүүн өмнөд Ази /АСЕАН/-ийн улсуудад зориулан “SEED” тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд энэхүү хөтөлбөрт Монгол Улсын оюутнуудыг хамруулдаг болохоор ажиллаж буйгаа Элчин сайд Сандра Шуфани хэллээ.
Хоёр улсын боловсролын салбар дахь хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа ба цаашид улам өргөжүүлнэ гэдгээ талууд илэрхийлж, англи хэлний багш бэлтгэх хөтөлбөрийн талаар мэдээлэл солилцон, хамтран ажиллахаар болов гэж Боловсролын яамнаас мэдээллээ.

Нийгэм
Гал түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна

Нийгэм
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэр Архангай аймгийн ахмадын хорооны дарга, тэргүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонсож ярицлцсан байна.
Хамгийн түрүүнд аймгийн Ахмадын хорооны барилгын асуудал хөндөгдлөө. 2011 онд хувь хүн аж ахуйн аргаар буудал, цэнгээний газрын зориулалтаар барьсан барилгыг тухайн үеийн ханшаар нилээд өндөр үнээр төрийн мөнгөөр шахааны маягаар худалдан авч / НДС-ын / өгсөн бололтой. Худалдаж авсны дараахан буюу 2 дахь жилээс нь эхлээд л мэргэжлийн хяналтын байгууллагууд ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт акт гаргажээ. Ийм чанаргүй барилгыг нь мэдсээр байж төрд худалдан авна гэдэг байж боломгүй. Одоогийн нөхцөл байдалтай нь танилцахад доод хонгилдоо газрын хөрсний ус байнга шүүрч, худаг шиг ус тогтчихсон.
Цахилгаан мотороор өдөр бүр усаа соруулдаг. Чийг ихтэй, ахмадууд арга хэмжээ явуулах ямар ч зай талбайгүй. Чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ширээ сандлаа нэг өрөөнд хураагаад хуччихсан ийм л хэцүүхэн байдалтай байна. Аймгийн удирдлагуудтай ойрын хугацаанд ярилцаж үйл ажиллагаа явуулахуйц стандартын барилгатай болгох асуудлыг ярилцах, ахмадын хорооны үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллана гэдгээ хэллээ.
Нийгэм
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан.
Энэ дагуу аймгийн Засаг дарга Г.Чинбат тус суманд ажиллахдаа улсын нөөцөөс олгосон дэмжлэгийг хүлээлгэн өглөө.
Тус суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 40 иргэнд гэр олгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Энтертайнмент19 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм22 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Энтертайнмент24 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм24 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм22 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм20 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ
-
Нийгэм20 цаг өмнө
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ
-
Бусад23 цаг өмнө
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна