Нийгэм
Барилгын салбарын инженерүүдийг Турк Улсад бэлдэх боломжтой

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь Тика-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулалтын газрын хөтөлбөр зохицуулагч Муслу Алиг хүлээн авч уулзан, Монгол Улсын хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын салбарт хэрэгжүүлэх боломжит төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо.
Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улстай 1969 онд дипломат харилцаа тогтоосон ба Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулах газрыг хоёр улсын найрсаг харилцаанд тулгуурлан эдийн засаг, нийгмийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор 2002 онд байгуулсан. Туркийн хамтын ажиллагааг зохицуулах агентлаг нь манай улсад барилга, зам, бүтээн байгуулалт, соёл, аялал жуулчлалын салбарт төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг ба өнөөдрийн байдлаар соёлын өвийг хамгаалах төсөл болох Мэргэн Тоньюкукын музейн барилгын төслийн ажил явагдаж байна.
Ирэх жилүүдэд хийхээр төлөвлөж буй томоохон төслүүд, ялангуяа хот төлөвлөлт, барилгажилт, зам гүүрийн бүтээн байгуулалтууд, аймаг сумдын хөгжил, орон сууц, дэд бүтцийн бодлого, иргэдийн амьдрах таатай орчныг бий болгох тал дээр Турк Улсын төр хувийн хэвшилтэй хамтран ажиллахыг бүх талаар дэмжинэ гэдгээ сайд Ж.Батсуурь уулзалтынхаа үеэр илэрхийлэв. Мөн Турк Улсад хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын чиглэлээр оюутан сурагчдыг сургах, ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх салбарын яам, орон нутгийн албан хаагчдыг туршлага судлуулах, давтан сургах тал дээр хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа мөн илэрхийллээ.
Муслу Али дурдсан төслүүд дээр төр хувийн хэвшлийн байгууллагыг татан оролцуулах талаар хүчин чармайлт гаргаж, тавьсан саналыг дэмжиж ажиллах болно гэв гэж Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас мэдээллээ.

Нийгэм
Гал түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна

Нийгэм
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэр Архангай аймгийн ахмадын хорооны дарга, тэргүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонсож ярицлцсан байна.
Хамгийн түрүүнд аймгийн Ахмадын хорооны барилгын асуудал хөндөгдлөө. 2011 онд хувь хүн аж ахуйн аргаар буудал, цэнгээний газрын зориулалтаар барьсан барилгыг тухайн үеийн ханшаар нилээд өндөр үнээр төрийн мөнгөөр шахааны маягаар худалдан авч / НДС-ын / өгсөн бололтой. Худалдаж авсны дараахан буюу 2 дахь жилээс нь эхлээд л мэргэжлийн хяналтын байгууллагууд ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт акт гаргажээ. Ийм чанаргүй барилгыг нь мэдсээр байж төрд худалдан авна гэдэг байж боломгүй. Одоогийн нөхцөл байдалтай нь танилцахад доод хонгилдоо газрын хөрсний ус байнга шүүрч, худаг шиг ус тогтчихсон.
Цахилгаан мотороор өдөр бүр усаа соруулдаг. Чийг ихтэй, ахмадууд арга хэмжээ явуулах ямар ч зай талбайгүй. Чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ширээ сандлаа нэг өрөөнд хураагаад хуччихсан ийм л хэцүүхэн байдалтай байна. Аймгийн удирдлагуудтай ойрын хугацаанд ярилцаж үйл ажиллагаа явуулахуйц стандартын барилгатай болгох асуудлыг ярилцах, ахмадын хорооны үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллана гэдгээ хэллээ.
Нийгэм
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан.
Энэ дагуу аймгийн Засаг дарга Г.Чинбат тус суманд ажиллахдаа улсын нөөцөөс олгосон дэмжлэгийг хүлээлгэн өглөө.
Тус суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 40 иргэнд гэр олгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Энтертайнмент19 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм22 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Энтертайнмент24 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм24 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм22 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм20 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ
-
Нийгэм20 цаг өмнө
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ
-
Бусад23 цаг өмнө
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна