Нийгэм
Нэгдүгээр ангийн сурагчдыг зүрх судас, нүд, шүдний үзлэгт хамруулна

Боловсролын сайд П.Наранбаяр, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарын хамтарсан тушаалаар “Эрүүл, аюулгүй сургууль” арга хэмжээ, түүний төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг байгууллаа. Энэхүү арга хэмжээний хүрээнд энэ хичээлийн жилийн 1 болон 3-р улиралд улсын хэмжээнд ерөнхий боловсролын 1-р ангийн сурагчдыг эрт илрүүлэгт хамруулах буюу нийт 73,000 гаруй хүүхдэд зүрх, нүд, шүдний үзлэг хийх юм.
Эрт илрүүлгийг зохион байгуулахдаа хүүхдэд зөвхөн үзлэг хийгээд орхихгүй, эмчилгээ хийн, цаашид хянаж, цогц тусламж, үйлчилгээ үзүүлнэ гэдгийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан онцоллоо. Мөн сургуулийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулж, энэ төрлийн үзлэгийг дараагийн жилүүдэд тогтмол зохион байгуулж, бүх сурагчийг хамруулдаг болох тогтолцоог бий болгохын тулд энэ чиглэлийн хуулийг боловсруулж, батлуулахаар ажиллаж байгаа гэв.
Боловсролын яамны зүгээс үзлэгийн үр дүнг үндэслэн эрүүлжүүлэх, эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд онцгой анхаарч, урьдчилан сэргийлдэг болох талаар ойлголт, мэдээлэл хүргэх, хүүхдүүдэд эрүүл, зөв дадлыг зааж хэвшүүлэх зэрэгт анхаарч ажиллана гэдгийг Боловсролын сайд П.Наранбаяр онцлов. Мөн хичээлийн жилийн бүтцийн дагуу бие даалтын долоо хоногт хэрэгжүүлэх шаардлагатайг дурдаж, сургуулиуд үзлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, эрт илрүүлгийг саадгүй зохион байгуулахад бүх талаар дэмжлэг үзүүлнэ хэмээлээ.
“Эрүүл, аюулгүй сургууль” арга хэмжээ, эрт илрүүлгийг зохион байгуулснаар суралцах таатай орчин бий болж, сурагчдын эрүүл мэндийг хамгаалан, дэмжиж, хүүхдийн сурлага, идэвх сайжрах зэрэг олон талын ач холбогдолтой гэж Боловсролын яамнаас мэдээллээ.

Нийгэм
Гал түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна

Нийгэм
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэр Архангай аймгийн ахмадын хорооны дарга, тэргүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонсож ярицлцсан байна.
Хамгийн түрүүнд аймгийн Ахмадын хорооны барилгын асуудал хөндөгдлөө. 2011 онд хувь хүн аж ахуйн аргаар буудал, цэнгээний газрын зориулалтаар барьсан барилгыг тухайн үеийн ханшаар нилээд өндөр үнээр төрийн мөнгөөр шахааны маягаар худалдан авч / НДС-ын / өгсөн бололтой. Худалдаж авсны дараахан буюу 2 дахь жилээс нь эхлээд л мэргэжлийн хяналтын байгууллагууд ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт акт гаргажээ. Ийм чанаргүй барилгыг нь мэдсээр байж төрд худалдан авна гэдэг байж боломгүй. Одоогийн нөхцөл байдалтай нь танилцахад доод хонгилдоо газрын хөрсний ус байнга шүүрч, худаг шиг ус тогтчихсон.
Цахилгаан мотороор өдөр бүр усаа соруулдаг. Чийг ихтэй, ахмадууд арга хэмжээ явуулах ямар ч зай талбайгүй. Чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ширээ сандлаа нэг өрөөнд хураагаад хуччихсан ийм л хэцүүхэн байдалтай байна. Аймгийн удирдлагуудтай ойрын хугацаанд ярилцаж үйл ажиллагаа явуулахуйц стандартын барилгатай болгох асуудлыг ярилцах, ахмадын хорооны үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллана гэдгээ хэллээ.
Нийгэм
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан.
Энэ дагуу аймгийн Засаг дарга Г.Чинбат тус суманд ажиллахдаа улсын нөөцөөс олгосон дэмжлэгийг хүлээлгэн өглөө.
Тус суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 40 иргэнд гэр олгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Энтертайнмент19 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм22 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Энтертайнмент24 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм24 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм23 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм20 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ
-
Нийгэм20 цаг өмнө
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ
-
Бусад23 цаг өмнө
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна