Нийгэм
Нарны замын зүүн хэсэгт 3.7 км, Сэлбэ голын баруун эрэгт 2.7 км авто замыг цогц, гудамж замын жишгээр шинээр барина
Дэлхийн банкны санхүүжилтээр НЗДТГ-аас хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийн хүрээнд шинээр авто замын бүтээн байгуулалтыг хийх юм.
Тодруулбал, Нарны замын зүүн хэсэгт 3.7 км, Сэлбэ голын баруун эрэгт 2.7 км авто замыг цогц, гудамж замын жишгээр шинээр барихаар газар чөлөөлж байна.
Энэ талаар “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийн зохицуулагч Х.Булгаагаас тодрууллаа.
Тэрбээр “Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, Авто замын мастер төлөвлөгөө зэрэг бодлогын баримт бичигт Улаанбаатар хотын холбоос гол замуудыг шинэчлэх зураг төслийг боловсруулсан. Нарны замын зүүн талаас Амгаланг холбох 3.7 км авто зам барих газрыг чөлөөлж эхэлсэн. Мөн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг зарлахад бэлэн болоод байна. Уг шинэ зам Амгалан орчимд хотын зүүн тийш гарах хөдөлгөөний урсгалыг багасгаж, авто замын сонголтыг нэмэгдүүлэх ач холбогдолтой зам юм. Түүнчлэн Сэлбэ голын баруун эрэгт буюу Америк элчингийн зүүн хойно, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн зүүн талаас Дарь эх, Хайлаастыг холбосон гүүр хүртэл 2.7 км авто замын зураг төслийг боловсруулсан, батлуулах шатандаа явж байна. Энэ зам холбогдсоноор Арслантай гүүрнээс хойш Долоон буудал хүртэл босоо коридорын авто замын сүлжээ бүрдэх давуу талтай” гэдгийг хэллээ.
Сэлбэ, Нарны зам орчимд барих шинэ авто замуудыг цогц, гудамж замын жишгээр байгуулснаар Улаанбаатар хотын замын сүлжээг өргөтгөх, тухайн орчмын хөдөлгөөний ачааллыг багасгах зэрэг ач холбогдолтой. Эдгээр шинэ замаар иргэд нийтийн тээврээр, унадаг дугуйгаар, явганаар гээд бүх төрлийн хэлбэрээр зорчих боломжтой. Мөн ногоон байгууламжийг шийдсэн, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй иж бүрэн авто зам байхаар төлөвлөжээ.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр11 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент12 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм13 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент12 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм13 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм13 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм13 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд11 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ